Хатагтай Эринагийнд ирээд 2 хонож байна. Бид тэр хатагтайн зургийг ч хараагүй гэхдээ энд бүгд цагийг маш зугаатай өнгөрөөж байлаа. Гэсэн ч энэ миний төсөөлөл үгүйг мэдэхгүй... үйлчлэгч залуу... Канатай хэтэрхий дотно байгаад байх шиг. Бас дээр нь энэ мэйд охин хаа явсан газарт минь дагаад л....
Кай- Юүнги~~~ би жүүс авъя~~~
Мэйд-За ноёнтоон
Кай- Ээе Юүнги минь ээ~~ ноёнтон нтр гэж дуудсаны хэрэггүй ээ.
Үйлчлэгч- Үгүй дээ. Энэ бол бидний ажил тийм учраас та бүхнийг ноёнтоон гэж дуудах нь үйлчлэгч болон мэйдүүдийн үүрэг.
Бэк- За алив ээ, Бэксокаа ийм албаны байх хэрэггүй-
Үйлчлэгч-Эрхмээ, таны шүлс цацраад байна холдоно уу.
Энэ үйлчлэгч мэйд хоёр ажлаа их сайн хийдэг.... Ийм царайлаг юм байж энэнээс өөр хийх ажил ууг нь олдмоор юм. Кана дээд давхраас дуу аялсаар гарч ирлээ. Тэр үсээ дээш нь боогоод нимгэн халат нөмөрсөн байх ба дотуураа бикинэ өмсжээ. Би түүнээс ийм хувцастай хаачих гэж байгааг нь асуухад тэр байшингийн ард байрлах усан санруу гэж хариулав. Бид анх удаа энэ талаар сонссон учраас бүгд тийшээ явахаар боллоо. Тэр усан сан их том бөгөөд эргэн тойронгоо ногоон зүлгээр их аятайхан янзлажээ. Жүхёк Кай 2 Юүнгитэй чаргууцалдсаар түүнд усны хувцас өмсгөжээ. Тэр усны хувцастай маш дур булаам харагдах ба торгомсог цайвар үсэнд нь бикини гайхалтай зохиж байв. Тэр ичингүйрэн чимээгүйхэн зогсоуж байхад Кана хэдийнээ Бэкхёныг ус руу түлхэж унагаад усанд живүүлж харагдав. Кёнсүү Сухо 2 биеэ шарж бусад нь усан дотор морин байлдаан хийж жаргалтайгаар инээмсэглэцгээнэ.
Юүнги-...тэд...их хөгжилтэй... Байгаа бололтой...
Тэр гараа хооронд нь бариад ичингүйрэн надруу харж байлаа. Би түүнд усны хувцас чинь гайхалтай зохиж байна гэж хэлэхэд бидний харц мөргөлдөв. Гэтэл тэр байдгаараа улайгаал хурдхан өөр тийш харлаа. .... Новш нь вэ?...тэр энэ үгэнд баярлаад... Улайгаад, догдлоод байна?! Чөтгөр гэж чи биш Кана ингэвэл би баярлахсан. Кана руу хартал тэр Бэксокд гүнжийн тэврэлтээр тэврүүлээд инээмсэглэж байлаа. Новш гэж?! Үнэхээр үү??????
-----------------------------------
Оройн нь гал тойроод мах шарж идэж байтал Бэксок...тэр Канад юм нөмрүүлж өгч байна!!!! Би шуудхан очоод ууралмаар байгаа ч... Юүнги... Тэр согтчихсон миний гараас тавихгүй байна! Энэ бүхэн Ёол Бэк 2-оос л боллоо!!! Тэд түүнийг согтоож унагаагүй бол ийм байдалд орохгүй байсан юм! Юүнгиг өргөөд өрөөндөө оруулж унтуулах гэтэл хувцаснаас маань зуураад огт тавьсангүй. Харин ч намайг орон дээр хэвтүүлээд тас тэврээд унтаад өглөө. Бурхан минь... Ямар эмэгтэй ийм хүчтэй байдаг байна аа... Кана одоо юу хийж байгаа бол... Бэксоктай байгаа юм биш биз...
Дараа өглөө нь ганцаараа сэрлээ. Канагийн өрөө рүү хамаг хурдаараа очтол ганцаараа орон дээрээ унтаж байлаа. Санаа амран доошоо бууж зурагт эргүүлж суулаа. Удалгүй Жүхёк хүрж ирээд надаас удирдлага булаав. Бид 2 нилээн ноцолдож сүүлдээ юуны төлөө ингэж байгаагаа ч мартав. Тэгтэл Бэксок хүрж ирээд бид 2-ын хажуунаас удирдлага аваад зурагт унтраалаа. Жүхёк надруу дайрхаа болин намбатайхан суугаад Бэксокд уух зүйл аваад ир гэж тушаав. Бэксок түүнрүү хэсэг ширтснээ "за эрхмээ" гээд яваад өглөө. Би Жүхёкт өөрийн таамаглалаа хэлэхээр эрс шийдэв. Эцсийн эцэст их олон зүйл туулж ирчээд энд Канаг үйлчлэгч залууд алдана гэдэг тэнэг хэрэг. Жүхёк миний таамгийг сонсоод намайг шоолон хөхөрлөө. Бараг нулимсаа гартал инээв. Тэр арай хийн надруу хараад
-Чи өөрийгөө тийм сайхан залуу гэж бодоо юу?
Би-Тиймээ. Чамаас хавь илүү сайхан залуу
Жүхёк- Үгүй шүү. Би чамаас хэдэн зуу дахин-
Би-Аа тийм үү
Тэр надруу хараал урсган дайрлаа. Ахиад л түүнтэй ноцолдож эхлэв. Тэгсэн хаанаас ч юм нэг гутал нисээд яг бидний голоор орлоо. Бид яг юу хийж байсан тэр байрлалаараа эргаж хартал Кана маш ууртай зогсож байв.
Кана-Хараал идсэн амаа хамхи. Та 2-ын хэн чинь ч сайхан залуу биш. Эргүү амьтад. Та нарын хашхиралдах дээр маш тод сонсогдож байна!
Гал тогооны өрөөнөөс Бэксок гарч ирэн түүнд ус өглөө. Энэ үед Жүхёк надруу ёжтой хараад
-Кана тэгвэл Бэксок, Сэүн бид 3-ын хэн нь илүү царайлаг юм? Чи бидний хэнийг нь илүү хайрладаг юм?
Канa түүнрүү залхсан янзтай хараад
-Сок мэдээж хэрэг Сок та 2-оос хамаагүй дээр. Харж байна уу? Царай нь та 2-ын хэнийг ч араасаа дагуулахааргүй байгаа биз! Бэксокын бие ч тэр! Энэ булчингуудыг, бас энэ өгзгийг харж байна уу? Бодоод байхнээ ямар хүмүүс нь та 2 шиг юмыг алдартай болгодог байна аа? Бэксок гэж бурхны хийсэн гайхалтай урлаг миний хажууд зогсож байхад. Бас та 2 шиг ийм ядаргаатай чалчаа биш. Төгс гэвэл энэ залууг л төгс гэж хэлэх байх. Одоо болов уу?
Хажууд нь зогсох Бэксок бидэн рүү бассан харцаар харж зивүүнээр инээмхийлэн байгаа нь ажиглагдлаа. Кана Бэксокийг дагаад гал тогоо руу орлоо. Би гэлтгүй Жүхёк ч бас байж ядан Бэксокийг харааж байв.
Жүхёк-Саяны новшийг харснуу? Бидэн рүү яг л "Харж байна уу? Би төгс" гэсэн харцаар харлаа шдээ! Зүгээр өнгөрөөхгүй дээ!
Би-Яг зөв!
Жүхёк-Канаг чамаас булаах хүн нь зөвхөн би байх ёстой! Энэ залууг хашраагаад өгье л дөө!
Ингээд бидний Бэксокийг чадах төлөвлөгөөнүүд эхэллээ.