сарын дараа киноны зураг авалт дуусан нээлтийн өдөр боллоо. Зураг авалтын үеэр Сэүн бид 2 нэгнийгээ мэдэхгүй улс шиг явж, бас...би Жүхёкоос салсан. Одоо бид өмнөх шигээ найзууд. Бас би... Моделийн ажлаас гарах бодолтой байгаа. Надад энэ ажлыг хийх шалтгаан байхгүй шүү дээ...
Жүхёк-Кана, нээлтэн дээр хоцров оо. Орой 19 цагаас шүү.
Би-Тиймээ, мэднэ...
Менежер- Кана...чи үнэхээр ажлаа болих гэж байгаа юм уу... Хайран юм аа. Чи их богино хугацаанд маш чадварлаг модел болсон. Бас нэр алдар чинь ихсэж чамайг олон брэндүүд нүүр царайгаа болгохыг хүсэж байхад...
Би- Алдартны амьдралыг би хүсэхгүй байгаа... Өнөөдөр би ажлаа болих тухайгаа хэвлэлийхэнд мэдэгдэнэ. Гэхдээ шууд болихгүй нь ойлгомжтой.
Менежер- Чиний амьдрал шүү дээ. Гэхдээ тэнд их чухал хүмүүс очно. Битгий муухай ааш гаргаарай.
Жүхёк- Шшш...Канагийн менежер чалчаа юм аа! Хха! Кана цай уух уу?
Би- Цай гэж...чамтай ууж яадаг-
Тэр намайг чирэн гарч ажлын ойр байдаг кафед суулаа. Тэр өөдөөс инээмсэглэн киноныхаа талаар ярьж байв.
Жүхёк-Кана! Ажлаасаа битгий гар! Тэгэх юм бол би чамтай уулзах боломж одоо тийм ч их гарахгүй шдээ! Бас би одоо ч гэсэн чамд сайн. Чи ажлаа болиод цаашид яаж амьдрахаа бодсон юм уу?
Би- ...гадаадад амьдрана. Энд байх юм бол чам шиг хүмүүс салахгүй биз.
Жүхёк- Сэүнээс болж байгаа биз дээ, түүнийг мартаж чадахгүй байгаа чинь харамсалтай... Гэхдээ тэр тэнэгээс болж байгаа бол хэрэггүй-
Би- ...Олон шалтгаан байгаа. Ганц тэрнээс ч болоогүй.
Жүхёк- Сэүн...ойрдоо хэрэг тарихгүй байгаа... Ухаарсан гэж бодохгүй байна уу?
Би цайнаасаа нэг балгаад амандаа "Харин л дээ..." гэж шивнэлээ. Ард минь хэдэн залуусын шуугилдан орж ирэх чимээ гаран эргэж хартал Сухо, Кёнсүү, Чанёол болон Бэкхён байв.
Сухо-Хөөх! Кана~~
Тэд бидэн дээр ирээд янзбүрийн зүйл чалчлаа.
Жүхёк-Сэүн яасан юм?
Ёол- Тэр ааш муут уу... Мэдэхгүй ээ... Нэг бол бидэнтэй хэрэлдэж зодолдоод үгүй бол багш нтр дээдсүүдтэй хэрэлдээд...
Бэк- тэрний ааш гэж авах юмгүй болчихсоон! Ёстой нэг... Шөнө гарч яваад үүрээр зодуулцан ирнэ. Тэгээд шал согтуу. Ёстой нэг...хэзээ хэвэндээ орох юм болдоо. Ер нь Кана та 2 яагаад салсан юм?! Чамаас болоод л Сэүн-
Кёнсүү- Бэкхён- амаа-
Бэк-...нөгөө...бодолгүй хэлчихлээ ууч-
Би-Зүгээрдээ... Угаасаа хэлсэн үгэнд чинь буруу юм байгаагүй. Тэр тэнэг анхнаасаа надтай орооцолдоогүй бол сайн байсан юм...
Хоолой минь чичрэн гар салгалж нүдэнд нулимс цийлэгнэн би чимээгүй доош харж суулаа.
Жүхёк- Тэгээд ч Сэүн Канад түрүүлж салъя гэж хэлсэн хүн нь... Канад ч бас...
Ёол- Ингэж байхаар эргээд нийлчихээч та 2 хоёр талд шаналж сууснаас тэгсэн нь-
Сухо- Чиний бодож байгаа шиг тийм хялбар зүйл биш шүү дээ. Энэ яриагаа орхиё. Кана Жүхёк, Бид оройны нээлтэн дээр очно. Киног чинь харсан их гоё болсон юм шиг байна лээ.
Би-...Сэүн...согтуу ирж болохгүй... Тэнд их олон сэтгүүлчид байх болно... Тэр тэнэг согтуу ирж магадгүй. Сайн харж байгаарай...
Кёнсүү-Мэдээж.
Тэд хэсэг ярьж суугаад явлаа.
---------------------------------
Киноны нээлтэн дээр ирэхэд хаа сайгүй зураг авч ярилцлага хийсэн хүмүүс байлаа. Жүхёк намайг сугадан гол танхим руу ороход сэтгүүлчид бидэн рүү дайрч байв. Би инээмсэглэн тэдэн рүү гараа даллаж байсан ч нүдээрээ Сэүнийг хайн явлаа.
Кай-Кана!
Би-Та нар ирчихсэн юм уу?
Кай-Тийм, Сэүн ч гэсэн эсэн мэнд ирчихсэн! Одоо та 2-ыг л баран хүлээж байлаа.
Найруулагч-Өө! Ирээ юу? За явцгаая.
Түүний араас Сэүн ирэв. Гэсэн ч тэр миний хажуугаар танихгүй хүн мэт өнгөрөн, над руу хялам ч хийлгүй яваад өглөө.
Кино бүтээгчид тайзан дээр эгнэн зогсоод киноныхоо тухай товчоор ярьж, Сэүний ээлж ирэхэд тэр их л үл тоосон шинжтэй асуултанд дуртай дургүй хариулж байв.
Сэтгүүлч- У Сэүн та О Канагаас салсан гэж хэдэн сарын өмнөөс мэдэгдсэн. Яагаад салсан юм бол?
Тэр чимээгүй зогсож байснаа нүүрэндээ хов хоосон...инээмсэглэл тодруулан
-Бид нэгэндээ тохирохгүй гэдгээ мэдрээд салсан юм.
Сэтгүүлч-Яагаад? 2 жил үерхсэн биз дээ?
Сэүн шүдээ зуун гараа чангаар атгаж байгаа нь надад харагдав. Энэ сэтгүүлч ч түүний тэвчээрийг барж байна даа...
Сэүн-Хаха...цагаа тулвал 10 жилийн турш хамт байсан хосууд хүртэл салдаг. Тэгээд ч бидний салалт хөндлөнгийн та нар шиг юмнуудад хамаатай хэрэг үү? Өөрсдийнхөө асуудалд л санаагаа чилээ.
Танхим дүүрэн шуугилдаж, Сэүнийг бүдүүлэг гэж шивнэлдэх нь сонсогдож байлаа. Харин Сэүн...түүнд өөрт нь юу ч хамаагүй мэт ямар ч нүүрний хувиралгүй зогсож байлаа.
Сэтгүүлч-Тэгвэл Кана болон Жүхёк та 2 үерхэж байгаа гэдэг чинь үнэн үү?
Жүхёк- Тийм, үерхэж байсан. Гэхдээ одоо салсан л даа.
Сэтгүүлч- Хэзээнээс үерхсэн болон яагаад салснаа хэлэхгүй юу?
Жүхёк-Ммм.... Тэр боо нууц!
Тэр хүүхэд шиг инээмсэглэлээрээ сэтгүүлчийг уймруулан сэдвийг өөрчлөв.
Сэтгүүлч- О Кана та их бага хугацаанд маш алдартай болсон. Дөнгөж гарч ирээд 3 томоохон кино төсөлд орж нилээн хэдэн брэндийн нүүр царай болсон. Цаашдын төлөвлөгөө чинь юу вэ?
Би-....Тиймээ. Гэхдээ өдий зэрэгтэй болоход манай энт болон найзууд маань их тусалсан. Мөн өнөөдөр би та бүхэнд нэг зүйл мэдгдэх гэсэн юм. Тэр бол.... Би моделийн ажлаа больно.
Танхим даяар хүмүүсийн шуугих, зураг авах чимээ гарч тайзан дээр ч бас бүгд над руу гайхан харж байлаа.
Сэтгүүлч-ЮУ? ЯАГААД!? Ийм залуухан эд хийж бүтээх насан дээрээ байгаа атал?
Би- Тиймээ. Гэхдээ одоо надад...энэ ажлыг хийх шалтгаан байхгүй болсон... Тэгээд ч би алдартны амьдралаас илүү нам тайван амьдралыг илүүд үздэг. Тэгээд л...
Сэтгүүлч-Тэгэхээр энэ таны сүүлийн ажил гэсэн үг үү?
Би-Үгүй ээ. Надад хийж дуусгах хэдэн ажил байгаа. Тэднийгээ дуусгаад болих бодолтой байна.
Сэтгүүлчдийн асуултын цаг өндөрлөн хүмүүсийн зугаацах цаг эхэллээ. Би чимээгүй газар хайн нэг өрөө рүү оров. Санаа алдаад эргэж хартал Сэүн тэнд над руу хараад зогсож байлаа.