Жунин ширээнийхээ өмнө бичиг цаастай ноцолдон сууна. Эд зугаацаж цэнгэдэг насан дээрээ тэр дөч гарсан ааваасаа ч илүүтэйгээр өөрийнхөө ажлын карьерт санаа зовж явдаг хүн гэж хэлж болно.
Утасны жингэнэх чимээг сонсон тэр бага зэрэг хөмсгөө зангидаад "Бас хэн бэ дээ?" гэж бувтнан харвал түүний гайхалтай "Шоучин" найз Бэкхён байлаа.
- Байна.
- Хаана байна?
- Ажил дээрээ.
- Хөөе, наад ажлаасаа өнөөдөр түр салж болохгүй юу? Би чамайг бүр санаад галзуурах нь, хонгор минь гэж нарийхан хоолойгоор хэлэхэд цаад хэд нь инээлдвэл Бэкхён хоолойгоо засаад
- За за. Андаа, нөгөө газраа хүрээд ир ээ. Энд хөөрхөн охидууд зөндөө байна.
- Надад хийх---
- Манайхаан! Одоо очлоо гэнэ ээ гэж цаана сонсогдох чанга хөгжмийг даван орилоод утсаа тасаллаа.
Жунин санаа алдан утас руугаа нэг, ширээ рүүгээ нэг харчихаад "Тэд ер нь надаар яах гэсэн юм бол оо?" гэж хэлчихээд гадуур хувцсаа өмсөн гарлаа.
Түүний хувьд баяр ёслол, зугаа цэнгэл, тэмдэглэлт өдөр гэдэг цагийн гарз.~*~*~
Хэёон шүүгээнийхээ урд бодол болон зогсоно. Өлгүүрүүдээр дүүрэн гял цал болсон даашинзууд. Тэр нэг улаан даашинз сонгоод урдаа хэсэг барьж байснаа, хамгийн цаана байх далайн цэнхэр өнгийн богино даашинзыг өмсөөд, доогуураа хөх өнгийн өндөр өсгийт углан цүнхээ шүүрэн гарав. Тэр таксинд суугаад найзууд руугаа залгаж эхэллээ.
Хэёон их цоглог, эрч хүчтэй, нийгмийн хүн гэж хэлж болно. Хаана баяр, ёслол, уулзалт болж байна тэр бүгдэд Хэёон оролцохгүй байна гэж үгүй. Бусдын юунд ч санаа зовохгүй инээж байгаа төрхөнд тэр хамгаас дуртай учраас хуримын зохион байгуулагч болсон биз.
Тэр хүний амьдралын хамгийн сайхан амт бол баяр ёслол, зугаа цэнгэл, тэмдэглэлт өдөр гэж боддог.~*~*~
Хэдий тэдэнд төстэй зүйл ширхэг ч байхгүй ч, хайр нэгнийгээ ойлгоход хамгийн ихээр тус болдог цор ганц зүйл юм шүү дээ.
YOU ARE READING
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...