~*Хэ Ён*~
Өчигдөр оройтож унтсан тул Хэ Ён ханатлаа унтаж аваад өдрийн хоолны цагаар сэрлээ. Тусдаа гарчихсан болохоор үглэж сэрээх хүн ч байхгүй үнэхээр амар санагдана. Өдөржингөө гэр орноо цэвэрлэж толгой өндийх завгүй хүн ийш тийш холхисоор оройхон тийшээ хүнтэй уулзахаар гарлаа. Түүнд ажлын тогтсон цаг гэж байдаггүй. Үйлчлүүлэгчтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь асуун, өдрөө тогтоод хуримын ордон, ресторан гэх мэт үйл ажиллагаа явуулах газартайгаа уулзаж жижигхэн чимэглэлээс авхуулаад бүх зүйлийнхээ загварыг гарган ажилчиддаа өгөх юм. Ийм байх нь заримдаа хэт ачаалалтай, харин заримдаа хийх зүйлгүй амрах ч үе бий. Гэвч тэр ямар ч зүйлд бухамдаж, гомдоллож байсан удаагүй. Хэчнээн их ажил давхцаж, утас нь зогсоо зайгүй хангинах хэдий ч тэр бусадтай үргэлж эелдгээр харьцаж, тайвнаар хүлээж авдаг тул түүнд хандах хүмүүсийн тоо ч ихэссэн билээ.
Ажлынхаа өрөөнд очин суувал залуу хосууд аль хэдийн ирсэн байв. Тэд хоёул их энгийн зүйлсэд дуртай, шинэхэн хосууд учир, маргалдах зүйл гарах бүрт нэгнийхээ саналыг дэмжих нь үнэхээр хөөрхөн. Магадгүй Хэ Ён үргэлж аз жаргалтай шинэхэн хосуудтай хамтран ажилладаг учир ажил нь ч, амьдрал нь ч сайхан мэт санагддаг байж болох юм. Ажил хэргээ ярьж дууссаны дараа Хэ Ён бусад зүйлсээ цэгцлэхэд хэт орой болсон байсан тул өнөөдрийн хувьд болсон гэж үзээд гэртээ харилаа. Хоол. Тэр хоол хийхдээ үнэхээр сайн гэдгийр баталсан ч болох юм. Гэхдээ тэр ганцаараа амьдрах болсноосоо хойш хоол хийх нь багассан. Байнгын тогтмол биш цагийн хуваарьтай, дээрээс нь оройтох гэдэг бараг л түүний зуршил болчихсон учир хаа нэгтээ гадуур хооллох ч юм уу, эсвэл хоол захиалах, бэлэн гоймонгоор өнжих өдрүүд ч байдаг.
Өнөөх л зуршил болсон зангаараа утсаа шүүрэн, "❤️Пицца❤️" гэж хадгалсан дугаар руу залгав.~*Жун Ин*~
Өглөөний зургаан цаг болж байхад сэрүүлэгний дуу жингэнэлээ. Жун Ин нүдээ аниастайгаар босон ороо хураачихаад угаалгын өрөө зүгэллээ. Өчигдөр хэдий оройтож унтсан ч, тэр өөрийн цагийх хуваариа өөрчлөхийг хүссэнгүй. Түүний бүх зүйл төлөвлөгөөтэй, ыагийн хуваарийн дагуу л явдаг. Үүнийхээ ачаар тэр ийм залуугаараа амжилттай яваа юм.
Угаалгын өрөөнд хагас цаг орчим болсны талаар тэр гарч ирэн хоолоо бэлдэж эхэллээ. Жун Ин нэг ч удаа өглөөний, өдрийн, оройн хоолоо алгасаж байсан удаагүй. Ажил ихтэй байсан ч хоолоо өөрөө бэлдэж иддэг. Гадуур хооллоно гэдэг түүний хувьд их таагүй хэрэг.
Хоолоо идэж дуусчихаад, тэрээр гүйхээр гарав. Гэрээс нь холгүй гүйлтийн замтай талбай байрлах ба Жун Ин өглөө бүр гүйдэг ажээ. Найман цаг болж байхад гэртээ орж ирэн усанд орчихоод, ажилдаа очиход яг есөн цаг болж байв. Түүний ажлын цаг. Хэдий амралтын өдөр ч, тэр байнга ажил дээрээ очдог нь хүн бүр түүнийг "Ажлын хэнээтэй" гэж ярих бай болжээ. Тэр хувийн байгууллагад санхүү шинжээч хийдэг. Түүн шиг гүйлгээ ухаан сайтай, судалгаа шинжилгээн дээр сайн ажилладаг хүнд бол яг л тохирсон ажил.
Гэртээ хариад тэр ажлын ядаргаа тайлахаар саун орох, кино үзэх, дасгал хийх, жүжиг үзэх гэх мэт янз бүрийн л зүйл хийдэг.~*~*~
Жун Иний амьдрал Хэ Ёныхыг бодвол хэт энгийн бас уйтгартай. Тэр чухам амьдралаас яг юуг хүсэж, мөрөөдөж амьдардаг юм бол оо?
ESTÁS LEYENDO
Is he your boyfriend?
Romance~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...