1. Эсрэгцлүүдийн уулзалт

2.2K 142 7
                                    

~*Хэёоны талаас*~

Анивчих гэрэл, чанга хөгжим, энд тэнд хэсэг бүлгээрээ суусан хүмүүс, маргаашдаа санаа зовохгүй хөгжилдөх залуус. Сайхан байна!
Эргэн тойрноо харвал Бэкхён хэдэн залуустай сууж байлаа. Тэр бид хоёр нэг их сургуульд сурч байсан ч, төгсөөд холбоо тасарсан. Харин гэнэтийн байдлаар би түүний хуримыг зохион байгуулахаар болсон юм. Бас та нар түүнийг буруугаар бодох хэрэггүй. Тэр эхнэртэй хайргүйдээ хуримынхаа өмнөхөн ингэж яваа юм биш. Зүгээр л, ганц бие амьдралаа сүүлийн удаа мэдэрч байгаа хэрэг.
Би ч түүн рүү далласаар очоод нэг хүйтэн царайтай залуугийн хажууд суулаа. Бид хэд ч танилцан хөгжилтэй зүйлс ярилцан суусаар, найз охидууд маань ч удалгүй ирж бид бүжгийн талбайд гаран бүжиглэж эхэллээ. Харин тэр Жунин гэх хүйтэн царайтай залуу намайг ирснээс хойш нэг ч үг дуугараагүй гээд л бод? Үнэхээр бие жийрхэм. Утсан дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л, хаана байгаагаа мэдэрдэггүй.
Эхнэртэй хүнийг оройтуулаад яахав гэж бодоод бид эрт таран залуучууд нь бүсгүйчүүдийгээ хүргэж өгнө гэж тогтоод муу найз нарыгаа борлуулчих санаатай ийш тийш гүйсээр нэг нэг залуу сугадуулаад сүүлд нь Бэкхён, Жунин бид гурав л үлдэв.
Бэк - Андаа, манай Хэёоныг хүргээд өгнө биз дээ? Сүжон залгаад байна гэсээр такси бариад яваад өгөв.
Эвгүй юм. Энэ залуугаар хүргүүлснээс таксиний ахтай юм яриад явбал хамаагүй дээр.
- Кхм. Юу... Би өөрөө ячихаж чадна аа. Тийм болохоор, баяртай!
- Итгэлтэй байна уу? Чи нэлээн уух шиг болсон.
- Зүгээр дээ. Хэхэ. Би угаасаа сайн даада--- Кхм. Сайхан амраарай гэж хэлээд бөхийчихөөд хурдан хурдан алхсаар холдлоо.
Сайн даадаг гэнэ шив? Эмэгтэй юм байж ичээч! Аахх! Тэр хачин залуугийн хажууд намба алдах гэж.
Замын хажууд зогсон такси барих гээд зогсож байтал Жунин машинтайгаа ирсээр:
- Суучих
- Хэрэггүй дээ
- За тэгвэл өөрөө мэддээ! гэж хэлчихээд үгийн зөрөөгүй давхиад явчихлаа.
Би хүргүүлэхийг хүссэн юм ч биш л дээ. Гэхдээ тэр одоо ямар бүдүүлэг залуу вэ? Эмэгтэй хүнийг харанхуй шөнө ийм хувцастай такси бариг гээд орхиод явах тэгээд эрүүл хүний хийх үйлдэл мөн үү, тээ?
Хүссэн хүсээгүй такси барин гэртээ харилаа.
- Өөдгүй амьтан бэ? Эр хүний шинжгүй! Хатуу сэтгэлтэй. Тэр яавч зүгээр биш. Нэг тийм гажиг? Яаж яваад манай Бэкхён шиг залуутай найз болчихдог байна аа? За за, Хэёоноо, чи бас бусдыг өнгөцхөн дүгнэж болохгүй шүү дээ. Тэрэнд ямар нэг муу зүйл тохиолдсон ч байж болно. Жишээ нь, өдөржин хоолгүй явсан ч юм уу? Хэдэн өдөр нойргүй байсан ч юм уу?
Энэ мэтчилэн тэр гаж залуугийн талаар таамаглал дэвшүүлж хэвтсээр нэг мэдэхэд унтсан байлаа.

~*Жунины талаас*~

Анивчих гэрэл, чанга хөгжим, энд тэнд хэсэг бүогээрээ суусан хүмүүс, маргаашдаа санаа зовохгүй хөгжилдөх залуус. Ой гутам!
Залуус хоорондоо хэрэгтэй, хэрэггүй бүсгүй хүний тухай ярин сууна. Гэнэт Бэкхён нэг тийш харин инээмсэглээд, даллалаа. Тэр зүг харвал энгийн, бараг нүдэнд тусахааргүй эмэгтэй нааш ирж яваа харагдав. Гэхдээ надад түүний өмссөн хувцас, далайг санагдуулан намирах даашинз нь хамгаас илүү сэтгэл татна. Хажууд минь суухад үнэртэх тэр үнэр ч мөн адил. Ямар ч нялуун чихэрлэг зүйлгүй, цэвэр агаар амьсгалах шиг. Гэвч, хэсэг түүний ажигласны эцэст тэр миний сонирхол биш гэдгийг ойлголоо. Тэр аливаа зүйлсэд их хөнгөн ханддаг, хувийн орон зайгүй хүн байсан юм. Урам хугармаар.
Тэдэнтэй ярих зүйл ч байсангүй. Зүгээр суухаар гэж бодон ажлын тайлангуудыг утаснаасаа үзэн суусаар нэг мэдэхэд тарах болсон байлаа.
Өнөөх бүсгүй хүргэж өгөх саналаас татгалзахад нь шууд л орхиод яваад өгөв.
- Одоо миний тухай бодохгүй байхыг чинь харъя л даа гэж шивнээд, мушилзсаар гүн нойронд автлаа.

Is he your boyfriend? Où les histoires vivent. Découvrez maintenant