17. ...

1.3K 99 5
                                    

Жэ Вон - За бид гурав ингээд явъя даа! Оройтчихлоо. Ах эгчийг оруулаад өгөөрэй гэж хэлсээр охидоо хоёр талдаа хөтөлсөөр Жун Инь Хэ Ён хоёрыг үлдээгээд явлаа.

Хэ Ён босож зогсоод: За, би ч бас ингээд явъя даа!

- Би оруулаад өгөх үү?

- Хэрэггүй дээ. Би өөрөө орчихъё. Энүүхэнд шүү дээ. Баяртай.

Жун Инь юу ч хэлэлгүй Хэ Ёны араас дагаж байв. Цахилгаанд шатанд хамт суусан ч хоорондоо юм ярьсангүй. Жун Инь Хэ Ёноос огт харцаа салгахгүй ба түүний царайнд ямар ч сэтгэл хөдлөл тодорч гарч ирсэнгүй, ердийн хүйтэндүү төрх нь л харагдана. Энэ байдал нь харин Хэ Ёнд л хэцүү байлаа. Цахилгаан шат 8 давхарт ирсэнийг мэдэгдэн дугармагц Хэ Ён хаалгаар бушуухан гараад гэрийнхээ үүдэнд ирэн хойш Жун Инь руу эргэж хараад "Би ингээд оръё доо" гэж хэлэх гэсэн ч гэрийнхээ үүднээс хөөгөөд явуулчих шиг эвгүй санагдана. Гэсэн ч ганцаараа амьдардаг байж сайн мэдэхгүй залууг гэртээ оруулах нь эвгүй байлаа. Түүнийг Жун Инь ойлгосон бололтой "Ор доо" гэж хэлэхэд нь Хэ Ён цүнхээ ухан хаалгаа онгойлгоод Жун Инийг цааш эргэх гэхэд нь дуудав.

- Ороод цай уугаад яв.

Жун Инь гэрт ороод гутлаа тайлан тавихдаа зузаан ултай хар өрөөсөн гутлыг харахдаа нүүрэнд нь инээмсэглэл тодров. Тэр гутал бол дээхэн Хэ Ёны зодоон хийхдээ шидэж орхисон гутал юм. Жун Инь цааш ороод гэрийг нь тойруулан ажиглавал бүх зүйл нь их энгийн, цайвар шарлгал өнгөтэй байх ба түүний өмнө нь уулзалдаж байсан эмэгтэйчүүдийн гэрийг бодвол илүү даруухан сэтгэгдэл төрүүлж байв. Хэ Ён өрөөнөөсөө хувцсаа сольчихсон гарч ирээд гараа угаан Жун Иний урд идээ болон цай тавиад хажууд нь суув. Иймэрхүү үед юу ярих ёстойг хэн хэн нь мэдсэнгүй. Жун Иний хувьд хэдий өмнө ганцаараа амьдардаг эмэгтэйчүүдийн гэрт ирж байсан ч, та нар мэднэ дээ. Зүгээр л цай уух гэж орж ирсэн хэрэг биш байсан хойно.

Хэ Ёны хувьд өмнө нь ингэж байсан удаа байхгүй шиг санагдана.

Чимээ гээд нэрлэчихээр зүйл нь ердөө л Жун Иний хааяа хааяа цайгаа балган залгих чимээ байв.

Хэ Ён зүгээр суугаад байж чадсангүй, тэглээ гээд юм ярьж чадахгүй байгаа тул хажууханд байх удирдлагаа шүүрэн зурагтаа асаавал түүний үздэг драм гарах хэдий ч, Жун Инийг үзэх болов уу гээд Bloomberg дээр тавиад орхив. Тэр дороо Жун Иний нүд зурагтыг олж очих ч, энэ удаа тийм ч сонирхолтой санагдсангүй. Харин Хэ Ён руу хараад түүнийг дээрээс нь доош хүртэл гүйлгэн харав. Туулайтай цагаан углааш, өвдөг дөнгөж давсан зуны гэмээр материалтай юбка, бага зэрэг сулавтар шар өнгийн цамц. Тэрээр өөрийнхөө бараг нуруу даван ургасан хар үсээ гараараа самнах ба харцаа зурагтнаас нь үл салгана.

Жун Инь ийм нөхцөлд ч яаж ийм тухтай байгаа нь Хэ Ёнд сонин санагдана. Хэтэрхий өөртөө итгэлтэй ч юм шиг.

Жун Инь түүнийг хэсэг ширтэн сууж байгаад босон,

- Би явлаа. Сайхан амраарай гэж хэлээд гарахаасаа өмнө өнөөх гутал руу харан инээчихээд явав. Харин түүний ард Хэ Ён санаа алдан хоцорлоо. Түүнд одоо мэдрэгдэж байгаа энэ мэдрэмж огтоос таалагдсангүй.

Тэрээр удаан хугацааны туршид хөтлөөгүй тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн үргэлжлүүлэн бичиж эхэллээ. Одоо л бичиж болохоор зүйлс болоод байх шиг санагдсан юм.

Түүнийг Жун Инь гэдэг. Тодорхойлбол... Хамгийн түрүүнд орж ирэх үг нь сайхан сэтгэлтэй л гэх байна. Анх хараад их зантай, дуу муутай их зожиг хүн шиг санагдсан. Бид нэг биш удаа тааралдаж байна л даа. Уулзалт бүр дээр шинээр тодорхойлж болохоор үгс ургаж гарч ирж байсан юм. Гэхдээ тэр үнэхээр ойлгомжгүй. Нийгэмд буй хүмүүсийн чухам хэнд нь хамаарагдахыг бүү мэд. Ийм байдал үнэхээр түүнд зохисон. Түүнийг өөрөөр төсөөлөх нь боломжгүй юм. Өнөөдөр тэр дөнгөж уулзсан залуудаа ажлын санал тавьсан. Тэр залуу ганц бие аав гэх үү дээ? Эхлээд түүхий их сургуулийн сургалтыг төлбөрийг даагаад, дараа нь өөрийнхөө компанид авахаар болсныг өнөөх залуу хэлсэн юм. Жэ Вон. Тэр залууг Жэ Вон гэдэг.

Хэ Ён дэвтрээ хаан, гэнэт л гүн бодолд автаад эхэлсэн өөрийгөө татаж гаргахаар зурагт асаан кино тавив.

Is he your boyfriend? Donde viven las historias. Descúbrelo ahora