14. Яг одоо хайр дурлалын асуудал чинь л бид хоёрт чухал байна!

1.3K 114 5
                                    

Ажлынхаа хажуугаар надад хүмүүстэй уулзах хэрэг маш их гардаг. Төгссөн мэргэжлийнхээ дагуу хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэх үү дээ. Хүмүүстэй уулзах тусам надад тэднийг танин мэдэх нь соних санагдаж, улмаар би гээч хүн тэр чигтээ нийгэмшилтэй холбогдчихсон. Шинэ хүмүүстэй танилцана гэдэг миний өдөр бүр хийдэг үйлдлүүдийн нэг.

Ойрд их л завтай байлаа. Утсанд дуудлага ирэхгүй байгаа учир сайн хэрэг гэж бодоод Гаюүн болон Юүми нартай хуучнаа дурсахаар уулзах газраа товлоод одоо тийш явж байгаа минь энэ.

Байнга шахуу ордог өнөөх газраа ороод тэднийг нүдээрээ хайвал хэдэн залуустай суучихсан байлаа. Би шууд л Гаюүн рүү үхлийн харц шидэв. Тэгэхэд тэр худлаа малийгаад,

- Өнөөдөр манай Хэёон оюутан цагаа дурсъя гээд... Мэдээж Бэкхён чинь хамгийн сайн эрэгтэй найз нь байсан юм чинь дуудчихлаа. Бас ганц эрэгтэй байх эвгүй шүү дээ. Нэгэнт л Жунин бид хоёр нэг газар ажилладаг хойно, хамт хүрээд ирлээ.

Би ч түүний энэ тайлбарт нүдээ эргэлдүүлэв. Тийм л байж гэнэ!

Энэ удаа цөөхүүлхнээ сууж байгаа учир анх удаа л Жунины энэ нээлттэй хэрнээ төлөв төвшин байдлаг харав. Бэкхён гэнэт хоолойгоо засан, чимээгүй байхыг сануулаад утсаа авлаа.

- За хайраа?... Өө нууц амрагтайгаа гадуур зугаалж байна!... Өнөөдөр гэртээ очиж хонохгүй ээ гэж хэлэхэд нь бүх хүмүүсийн царайнд гайхшрал тодров. Энэ дунд Жунин л хамгийн тайван сууж байгаа нь байх.

Бэкхён гэнэт инээгээд,

- За юу гэж дээ, хайр. Одоо очлоо. Юу ч идээгүй болохоор хоол хийгээд байж байгаарай! гэж хэлэхдээ ардаа тохсон байсан хүрмээ авч байв.

- Ийм эрт явах гэж байгаа юм уу?

- Сүжон маань гэртээ ганцаараа байна гэнэ. Сая хадам ээж харьчихаж. Очихгүй бол болохгүй нь.

- За баяртай, хён. Болгоомжтой яваарай.

- Аахх! Адилхан хөгшин царайлчихаад хён гэж дуудахаа болимоор юм гэсээр нүүрээ гараараа таглан,

- Бүр санаа зовчихлоо.

Жунин Бэкхён хоёр инээлдсээр Бэкхён гараад явав.

Эвгүй санагдаад эхлэх чинь.

Жунин юу ч болоогүй мэт бидэнтэй ярилцах ба хааяа хааяа надаас асуулт тавихад нь би богино хариулт өгсөөр байв.

Тэр үнэхээр ярих авьясатай юм.

Яриа үргэлжилсээр Бэкхён болон Сүжон руу орчихов. Тэдний анх танилцсан түүх нь үнэхээр хөөрхөн. Тэд одоо хүртэл яг анхных шигээ нэгэндээ халамжтай харьцдаг нь үнэхээр атаархмаар. Нэмж хэлэхэд, танилцаад удаагүй байж л хуримаа хийсэн гэж байгаа.

Бэкхён анх Сэхүний агентлаг дээр Сүжоныг харсан юм. Тэр загвар өмсөгч гэдгийг хэлэх нь зүйтэй биз. Харсан өдрөөсөө авхуулаад л, манай хүн Сэхүнээс хамаг мэдээллийг нь авч, Сэхүнтэй уулзаж байгаагаар далимдуулан Сүжоны нүдэнд хэд хэд өртөөд авсан юм.

Удалгүй Бэкхёны амралт авах ээлж нь болж, эхний өдрөөсөө л Сэхүний ажлын газар өнждөг болов. Их олон удаа таарсан ч, нэгэнтэйгээ танилаж чадахгүй л яваад байв. Тэр Сэхүнээс танилцуулж өгөхийг хүссэн ч, Сэхүн зөвшөөрөөгүй учир нь Сүжон дөнгөж 19 настай, Бэкхёноос 4 насаар дүү байсан. Харин одоо хоирн настай ч, аль хэдийн хуримаа хийчихсэн.

Нэг өдөр азаар гэх үү, эсвэл өөрөөр нэрлэдэгсэн үү ямартай, Сүжон буруу гишгэж шагайныхаа ясыг гэмтээж, Бэкхён эмч хүн учир түүнийг эмчилснээр танилцсан юм.

Нэг их удалгүй л үерхээд эхэлсэн. Тэд анхнаасаа нэг нэгэндээ анхны харцаар дурласан. Анх хараад ямар нэг зүйл шууд мэдрэгдсэн учраас ийм хурдан хуримаа хийцгээсэн байх.

Гэнэт л Гаюүн шанаагаа тулснаа,

- Залуу хосуудаа гэж... хэмээн хэлээд санаа алдахад хажуунаас нь Юүми нудран,

- Жундэ ч бас чамайг гэртээ хүлээгээд сууж байгаа байх даа гэж хэлэв.

Өнөөдр найзуудаараа сууна гэдэг ч худлаа боллоо доо.

- Би ч бас чамд дайгдаад явъя. Жунин та хоёр жаахан сууж байгаад харихгүй юу даа. Би маргааш эрт ажилтай, харьж амрах минь гэсээр мөрөн дээр минь товшоод нүдээ ирмээд гараад явав.

За за хүчээр суулгахаар шийдчихэж л дээ.

Тэднийг рестороос гартал нүд салгалгүй ширтэж байгаад урагш Жунин руу харвал тэр өөдөөс харан бага зэрэг инээмсэглэсэн янзтай болон сууж байв.

Өө тийм л дээ! Би одоо ч согтуудаа юу хийснээ санахгүй байгаа шүү дээ.

Is he your boyfriend? Where stories live. Discover now