22. Биднийг найз залуутай болгосон, болгож байгаа, болгох арга

1K 87 3
                                    

Хөгжмөөр намуухан аятай дуу сонсдоно. Сонсох тусам уг дууг дуулах залуу, бүсгүй хоёрын хослолд өөрийн эрхгүй эзэмдүүлээд, түрүүхэн хөөрсөн сэтгэлийн гал цогшин улайсах шиг. Тэнгэр цэнхэр өнгөө солиод, хар болоход түүн дээр хайр найргүй асгарчихсан одод нэгнээсээ илүү гэрэлтэх гэсэн шиг гялалзах нь тэнгэр нураад ирмээр ч юм шиг, эсвэл өөрөө тэнгэр рүү нисээд байгаа ч юм шиг, нэгнийгээ санасан тэнгэр газар хоёр нэгэн рүүгээ тэмүүлэх шиг тийм л ойрхон санагдана. Газар тэнгэрээс ялгарахааргүй гэрэлтэй болчихжээ. Гэвч тэнгэрийн тэр аниргүй, тайван, хязгааргүй орон зайн яахин гүйцэх билээ. Зуны орой хүмүүс хос хосоороо гараад ирчихсэн алхална. Харин энд, машин дотор, хөгжмөөс гарах дуунаас өөр чимээ үл сонсогдоно. Яг л хэн ч энд оршихгүй байгаа мэт, энэ намуухан аянд тэдний амьсгалын чимээ хүртэл дарагдчихаж. Чухам хаашаа явж байгааг бүү мэд. Замын хажуугаар байх нэг гэрлээс нөгөө гэрэл рүү шилжсээр л.

Жунин хөгжимнөөс гарах дараачийн дууг даган аялаад, чимээгүйхэн дуулж эхлэхэд Хэёон хаашаа юм тэнэж одсон бодлоосоо салаад, цонхоор харааг нь булаан гэрэлтэх барилгуудаас харцаа Жунин дээр буулгалаа. Тэр зам руу харсан чигтээ дуулж байснаа, Хэёоныг өөрийг нь ширтэхийг анзаарсан бололтой чимээгүй болов.

- Дуул л даа.

- Хэрэггүй байх аа. Би тийм ч сайн биш.

- Чи дуучин болох байж гэж энэ удаа Хэёон арай чанга дуугаар хэлээд,

- Ийм царайлаг, бас гоё дуулдаг. Бие чинь ч гэсэн гээд хээв нэг хэлэхэд Жунины уруулны нэг тал бага зэрэг дээшлэн мушилзаад,

- Чи ингэж хэлэхээсээ ичдэггүй юм уу?

- Яагаад тэгнэ гэж?

Жунин юу ч хэлсэнгүй. Машин Хэёоны гэрийн гадаа ирээд зогслоо. Гэвч хэн хэн нь буух гэсэнгүй. Эдгээр дуунуудыг сонсоод, суугаад л баймаар. Энэ гунигтай дуунууд яаж ийм романтик байж чаддаг байна аа.

- Хэёон?

Хэёон түүн рүү харвал Жунин хажуудаа байсан гарыг нь аажуухан атгаад түүний нүд рүү ширтлээ. Хэёоны бага зэрэг даарсандаа хөрчихсөн гарыг нь халуун гар атгахад, таатай ч юм шиг мэдрэмж төрүүлнэ. Тэрээр гар руугаа хараад эргэн Жунин руу ширтлээ. Хэн хэнийх нь нүдэнд нь хүртэл гэрэл ойгоод, шөнө гэдэг өдрөөс илүү гялтганаж гялалзах зүйл олонтой ч юм шиг.

Жунины харц итгэж болохоор, хэтэрхий шударга, чин сэтгэлийн мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Тэрээр Хэёон руу нүд цавчилгүй харах нь яг л түүнээс ямар нэг хариу нэхээд байгаа мэт харагдана.

Is he your boyfriend? Место, где живут истории. Откройте их для себя