24. Бага насны дурсамж

905 62 8
                                    

Үзвэр дуусаж танхимын гэрэл асахад сая нэг юм Хэёон нойрноосоо сэрлээ. Жунин түүн рүү ширтээд, босох ч үгүй суугаад байв.

- Одоо юу үзэх билээ гэж танхимаас гарах зуураа Хэёон Жунинаас асуулаа.

- Саяных сүүлчийнх нь байсан юм.

- Аа ашгүй минь ингэж нэг харих гэж Хэёон юу ч бодолгүйгээр хэлсэн хойно оо Жунин руу харав. Буруу үг хэлчихэв үү дээ гэж сандарсан хэрэг л дээ.

- Бүтэн хоёр цаг шахуу унтчихаад нойр чинь ханаагүй юм уу? Эрт унтаж, амарч байхад яадаг хүн бэ?

Жунины ийнхүү хэлсэн үг нь Хэёонд инээдтэй санагдсан учир бага зэрэш инээмсэглэсээр түүний араас даган машинд орж суугаад хөдөллөө.

- Ингэхэд бид хаашаа явж байгаа юм?

- Юу ч болж байсан хоолоо идэхгүй байж болохгүй ээ гэж хэлсэн байх аа? Манайд очиж хооллоцгооё!

- Би яагаад танайд хоол иднэ гэж? хэмээн Хэёон түүн рүү чанга дуугаар нүдээ бүлтийлгэн хэлээд,

- Харьж унтмаар байхад гэж шивнэн цонх налан суулаа. Харин Жунинаас ямар ч хариу ирсэнгүй. Нэгэн бодлын түүний энэ чимээгүй байдал өөдөөс нь сөрж маргалдсанаас хамаагүй илүү амар ялалт авчрах ажээ.

Тэд чимээгүй явсаар Жунины гэрийн гадаа ирэн зогсоход Хэёон аль болох унтахгүйг хичээн толгой дохин сууж байв. Үүнийг харахад л бүр ор засаад хэвтүүлмээр санагдсан ч, хоол бол хоол шүү дээ. Дараа нь унтаж болно.

Жунины гэрт орсны дараа Хэёоны нүд гялбаад бараг л унтах боломжгүй болов. Ямар хүн цагаан өнгөнд ингэтлээ дурладаг байна аа. Юунд ч хүрмээргүй санагдах юм.

- Би хоол хийж байя. Тэнд зурагтын удирдлага байгаа гэсээр Жунин буйдангийн цаад өнцөг рүү заагаад угаалгын өрөө оров.

Хэёонд унтахаас өөр юу ч бодогдохгүй байлаа. Өөрийгөө харанхуй шөнө болсон хойно, ганцаараа амьдардаг ганц бие эрийн гэрт нь орчихсон сууж байгаагаа ч анзаарах юм алга.

Жунины гэр ямар тод гэрэлтэй юм бэ? Ядаж байхад энэ цагаан зүйлс дээр гэрэл нь ойгоод унтахад минь улам саад болоод байх юм. Гэхдээ л... энэ буйдан зөөлхөн байна шүү...

Хэёоныг ийнхүү үүрэглэж суутал цаад өрөөнөөс Жунин хувцсаа солин гарч ирээд гал тогоод байсан хормогчыг зүүнгээ Хэёоны нэрийг дуудлаа.

- Мм

- Нойр чинь хүрч байна уу?

- Мм

Is he your boyfriend? Donde viven las historias. Descúbrelo ahora