Жунин гэр рүүгээ харих замдаа хүнсээ цуглуулахаар дэргүүр рүү зүглэлээ. Энэ дэлгүүр л лав түүний мэдэхэар хамгийн чанартай бүтээгдэхүүн борлуулдаг. Бүх зүйл нь шинээрээ, хугацаа дуусах дөхсөн бараа ч байдаггүй, ажилчид нь ч эелдэг тул Жунин зөвхөн энэ дэлгүүрээс л хүнсээ цуглуулдаг байна.
Түүний гэр ажил хоёрын замд байрласан энэ дэлгүүрийн хажууханд Хэёон амьдардаг. Тэрээр өөртөө хамгийн эвтэйхэн гэсэн сул цамц, биеийн тамирын өмд, пүүз өмсөөд үсээ боон саравчтай ягаан малгайгаа өмсөн зайрмаг авахаар дэлгүүр гарав.
Хэёон ч томоос том савтай цөцгийтэй зайрмаг тэвэрсээр кассан дээр очвол урд нь тэрэг дүүрэн бараатай залуу зогсож байлаа.
Хэзээ бичүүлж дуусна даа хэмээн тэрээр санаа алдаад:
- Хөөе
Тэр залуу сонссонгүй.
- Хөөе, залуу гээд мөрөн дээр нь тогшвол тэр эргэж харах аядав.
- Би энийг урдуур чинь бичүүлчихье. Тэгэх үү?
Өнөөх залуу нь түүнийг үл тоосонд Хэёон мөрнөөс нь татан эргүүлж харуулаад:
Хүмүүс намайг үл тооход би хамгаас дургүй!
- Хөөе, хүн гуай. Хүн урдуур чинь ороод ганцхан юм бичүүлчихье гээд байхад хүн үл тоолгүй ядаж "Үгүй" гэж хэлээд сурчихаач!
- Өөрөөс чинь ах хүн байхад яаж харьцаад байгаа юм? Жаахан юм байж гэж хэлэн хөмсгөө зангидвал Хэёон сая л түүнийг хэн болохыг танилаа.
Нөгөө хүйтэн царайтай залуу! Ким Жунин.
- Ж-жаахан? Би юу?
Жунин чамд хариу хэлэлгүй урагш харан авсан юмаа бичүүлж эхэллээ.
Тэр одоо намайг танихгүй байгаа юм байхдаа? Бас юун жаахан охин бэ?! Би бол насанд хүрсэн эмэгтэй!
Нэлээн хэдэн минут өнгөрсний эцэст Жунин юмнуудаа ууталж эхэллээ. Чи ч зайрмагаа бичүүлэн мөнгөө төлөх гэтэл...
Бурхан минь! Хэёон, чи дэлгүүр гарч байж, яаж түрийвчээ орхиж чадаж байна аа?!
- Үйлчлүүлэгчээ, ямар нэг асуудал гараа юу?
- Аан хэ хэ. Харин... Би... Түрийвчээ гэж хэлэн чихнийхээ арыг маажихад гэнэт нэг хүн хажуунаас картаа сарвайн:
- Би төлчихье хэмээн хэлэв. Түүний гарыг дагуулан харвал, Жунин. Тэр чам руу харан эелдэгээр инээмсэглээд:
- Түрүүн бүдүүлэг зан гаргасан бол уучлаарай хэлээд картаа кассчинаас аван:
- Миний дүү, дараагийн удаа түрийвчээ мартваа гэж хэлчихээд чамайг гайхшралтай чинь үлдээгээд явчихав.
М-миний дүү? Яаж намайг мартаж чадаж байна аа?! Бас би жаахан хүүхэд биш! Зүгээр л бага зэрэг намхан хэрэг.
Хэёон гэртээ ирээд зайрмагаа ч идсэн юм байхгүй орон дээрээ тэрийн хэвтээд тааз ширтэн бодлогоширно.
Драма үзэх нь битгий хэл хувцсаа солих ч хүсэл алга.
Түүнийг эелдэг байсанд нь бас намайг эвгүй байдлаас аварсанд нь хэдий талархаж байгаа ч, намайг танихгүй байж болох уу даа? Бүр тэр надаас хүргүүлэх талаар ч асууж байсан. Ахх! Дээр нь тэр жаахан гэдэг үг юув дээ? Намхан байлаа гээд уаахан гэсэн үг биш. Тэглээч би хэвийн өндөртэй. Тэр залуу өндөр байна.Тэр хөлөө хэд хэд хүчтэй шидлээд драма үзэхээр зочны өрөө рүүгээ алхаллаа.
BẠN ĐANG ĐỌC
Is he your boyfriend?
Lãng mạn~Бичигдэж дууссан~ Хэёонд зориулж зохиогдож буй цоо шинэ өгүүллэг! @anxglxw Жунин. Тэр их ухаалаг, боловсролтой, эелдэг, халамжтай, хоол сайн хийдэг, царайлаг. Бараг л бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон залуу гэж хэлж болно. Гэвч түүнд эмэгтэй хүмүү...