19. Testament of youth

1.4K 97 18
                                    

Жунинийг гэнэт нэрийг нь дуудсанд Хэёон цочив бололтой түүн рүү том нүдлэн харахад Минсок ч бас Жунин руу нэг, дараа нь Хэёон руу нэг хараад,

- Та хоёр нэгнийгээ танидаг юм уу?

- Тийм ээ! Бид нэгнийгээ сайн танина. Тийм биз дээ, Хэёоноо? хэмээн түүн рүү харан хэлээд Минсокын хажуугийн суудалд суув.

- Харин та хоёр?

- Сая л танилцлаа. Би түүнээс хэдэн зөвлөгөө авсан юм?

- Хуримын талаар?

- Үгүй ээ. Юу гэж дээ... Сэтгэл зүй... гэх үү дээ?

- Сэтгэл зүй гэж хэлээд Жуниныг нэг хөмсгөө өргөхөд Минсок бага зэрэг инээмсэглэх аядаад "Тэр сэтгэл зүйч шүү дээ" гэж хариуллаа. Жунин энэ талаар мэдээгүй явсандаа гайхаж орхив.

Хурим зохион байгуулдаг биш билүү?

Хэёон яриа таслан,

- Яг ч тийм биш шүү дээ. Зүгээр л төгссөн юм.

- Тийм байж гэж Жунин хэлэн толгой дохилоо.

Минсок - За би ингээд явъя даа. Зөвлөгөө өгсөнд баярлалаа гэсээр цааш гараад өгөв. Харин Хэёон ахиад л Жунинтай хоёулахнаа үлдчихсэндээ гайхшран сууна. Сүүлийн өдрүүдэд Жунин хаанаас ч юм бэ гарч ирдэг болж. Тэгээд бүр тэгэх бүртээ хоёулахнаа байхыг яана?

Хэн хэн нь юу ч дуугарахгүй суугаад байхаар уур амьсгал аяандаа л зугтмаар санагдаж эхэлдэг хойно. Хэёон баяртай гэж хэлээд гарах уу эсвэл "Ямархуу байна даа?" ч юм уу нэг тийм төрлийн асуулт эхлээд тавьсан нь арай эелдэг юм болов уу гэж эргэлзэж сууна. Ядаж байхад Жунинд санаа зовж байгаа ч шинж алга, ганцаараа нэг сайхан зугаалж яваа хүн аятай цонхоор ширтээд л.

- Энд хүнтэй уулзах гэж ирээ юу?

- Үгүй ээ. Амралтаа авчихсан тэгээд энэ хавиар амьдрах байр хайдаг юм уу санаатай. Ер нь байрлал нь их ашигтай шүү дээ.

- Аан.

Ахиад л чимээгүй болов. Энэ удаа Хэёон зүгээр л явахаар шийдэн ам нээх гэтэл Жунин босон,

- Өнөөдөр завтай юу?

- Юу?

- Өнөөдөр завтай бол надтай хамт нэг тийм яваад ирээч?

Хэёоны царайнд илт гайхсан шинж тэмдэг харагдсан ч, тэрийгээ хурдхан шиг нүүрэн дээрээсээ арчин хаяад бага зэрэг хүйтэн төрх гаргав.

- Хаашаа?

- Завтай биздээ?

- Чи эхлээд хариул.

Is he your boyfriend? Where stories live. Discover now