8. Хурим

1.6K 112 17
                                    

Хуваариа зөрчсөн хүний хувьд бонус өгье өө :>>

За Хэёон минь, больж үз. Тэр ганцаараа ийм нэртэй хүн билүү? Чи ч бүр галзуурч эхэлж байна даа.

Чи хэчнээн тэр номыг авмаар санагдаж байсан ч, авах юм бол яг л хэн нэгний арганд орсоноо мэдрэх юм шиг санагдсаар байсан тул өөр хэд хэдэн ном аваад гэрийн зүг жаргалтай нь аргагүй яарна.

Хамгийн сүүлд Жунины царайг харснаас хойш сар өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд түүнээс зугтах бодол тээж байсан ч, үнэндээ тэгэх шаардлага байсангүй. Тэр бид хоёр санаандгүй ч болтугай таарах хүмүүс биш байлаа. Амьдралын хэв маяг тэс өөр. Хоорондоо ижилхэн нэг ч гэсэн зүйлтэй бол тааралдах боломж байсан юм.

Харин Бэкхён нэг удаа гадуур гарахыг санал болгосныг эс тооцвол шүү дээ. Мэдээж би зөвшөөрөөгүй. Тэнд Жунин ирэх нь гарцаагүй байсан.

Харин өнөөдөр бол Бэкхёны хуримын өдөр. Яах аргагүй Жунин ирж таараа гэж бодох төдийд л амьсгал бөглөрөх шиг л болоод явчихав.

Түүнтэй хэдхэн удаа уулзсан хэдий ч, яг анх уулзсан тэр өдрөөс л бодолд минь байнга орж ирэх болсныг би өдрийн тэмдэглэлийнхээ сүүлийн хэдэн хуудсыг уншаад мэдсэн юм.

Удахгүй мартчих байх. Ямар анх удаа хэн нэгэнд татагдаж байгаа бишдээ?

Үгүй ээ. Чиний хайрлаж явсан бүх залуус бодит биш байсан.

Үгүй ээ. Зарим нь жинхэнэ.

Жүжигчид? Дуучид? Тэд хэр бодит юм бэ дээ?

Тийм ээ. Хүлээн зөвшөөрч байна. Надад үеийн минь залуус таалагдаж байсан удаагүй. Би зүгээр л... Энэ тийм хэрэгтэй гэж үү? Би ирээдүйд учрах хайрынхаа талаар мөрөөдөх дуртай. Гэхдээ яг амьдрал дээр, хэн нэгэнд дурлана гэдэг миний хувьд яг л боломжгүй зүйл шиг санагддаг.

Бодлыг минь салган таксины жолооч ах хүрэх газраа очсоныг минь хэллээ.

Одоо бол эд зуны улирал. Тиймээс бид хуримаа гадаа хийхээр төлөвлөсөн. Ойрын хоногуудад ямар ч хур тунадасгүй гэсэн тул, тэдний саналыг хүлээж авсан нь энэ.

Бүх зүйлийг сайн нягтлах хэрэгтэй. Нэг л зүйл муухай харагдах юм бол тэдний амьдралд сэв суулгаж байгаа юм шиг л эвгүй мэдрэмж төрөхийг яана?

Өчигдөр орой гэхэд бүх зүйлээ ерөнхийд нь цэгцэлсэн учир одоо нэмэх зүйл тийм ч их байсангүй. Хурим гайхалтай болно гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Энэ хуриманд би илүү их хугацаа зарцуулж хийсэн учир бүгдэд таалагдана гэж найдъя.

Хурим гайхалтай болж өндөрлөлөө. Бүгдийн царайнд аз жаргал гийж, зарим нь нүдэндээ баярын нулимстай Бэкхён Сүжон хоёрыг бал сард нь үдсэн юм.

Бүх зүйл төгс.

Би ажилдаа үнэхээр хайртай. Үргэлж аз жаргалаар бялхах тэдний сэтгэл надад урам өгдөг. Амьдрах шалтгааны минь нэг аль хэдийн болсон гэхэд болно. Энэ зүйл л намайг өнөөх гүн бодолд автан суудаг үеүдээс минь татан гаргасан юм. Хааяахан, хэрэв би эмч хэвээрээ үлдсэн бол яах байсан болоо, гэж гайхах юм.

Хуримын үеэр их олон хүмүүстэй уулзаж танилцлаа. Бэкхён, Жунин, Сэхүн, Чанёол нар найзууд болоод дөрвөн жил болсон. Тэдний хэн нь ч нэг сургуульд сурч байсан удаагүй. Ажил мэргэжил нь ч хоорондоо яагаад ч таарах боломжгүй гэмээр. Мэдээж Бэкхён бид хоёр нэг их сургууль төгссөн учир тэр эмч. Харин Жунин санхүү шинжээч гэсэн. Тэр Юмитэй нэг их сургуульд сурч байсан юм байна лээ. Сэхүн загвар зохион бүтээгч. Түүний брэнд хүртэл байдаг гэдгийг би сая л олж сонсоод түүнийг үнэхээр биширсэн. Өөрийнх нь өмссөн хувцас нь хүртэл үнэхээр гайхалтай. Харин Чанёол хэлэхдээ өөрийгөө музейн шөнийн харуул гэсэн. Тэгээд бүр байгалийн музей шөнө жихнээсээ амилдаг, "Музейд өнгөрүүлсэн шөнө" үнэхээр үнэн юм байх. Тэр дэндүү тоглоомтой залуу. Гэхдээ энэ байдалд нь эмэгтэйчүүд татагддаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Байгаа байдал нь яг л өөрт нь зохьчихсон.

Тэднийг яаж найзлах болсныг асуусан ч тэд инээлдээд надад хэлээгүй. Их л сонирхол татаад байгаа юм.

Жунины хувьд анх харж байсан шиг төв царай гаргаад суугаад байсан гэж хэлэхгүй ээ. Эрх биш найзынх нь хурим байна, инээсэн юмдаг. Гэхдээ цаанаа л нэг донжтой инээд. Яахаараа ийм... юу ч гэмээр юм бэ дээ? Ийм гэдгийг ер нь ойлгож байна уу? Ямартай ч төрөлхийн л ийм бололтой.

Гаюүний хэлснээр Жунины дүү Гаин үнэхээр царайлаг бас эелдэг, сэргэлэн. Найз хөвгүүнтэйгээ хамт ирсэн. Хүүхдүүд хүртэл үерхэж байна шүү дээ, Хэёон. Гэтэл чи өөрийгөө хар! Хэдий болтол номынхоо дүрд дахин, дахин дурлаж амьдрах гээ вэ?

Ажилтнууддаа юмаа эмхлэж цэгцлэхэд нь туслаад, орой болсон тул тэднийг тараан өөрөө ч хаалга үүдийг нь сайн түгжээд замын хажуугаар гараа өргөн алхав. Энэ газар хотын төвөөс бага зэрэг зайдуухан тул машин ховор явж байв. Гэнэт хажууд нэг машин ирж зогсоод дохиогоо хангинуулан урд цонхоо доошлуулаад "Суучих" гэж хэллээ.

Тэрүүхэн хугацаанд ямар их юм бодсон гээч? Ингээд хүний наймаанд ордог юм байж, яаж зугтах вэ гээд л... Тэр залууг хэг болохыг таних хүртлээ шүү дээ.

Is he your boyfriend? Where stories live. Discover now