6. Санаа зовнил

1.6K 120 5
                                    

Чи Гаюүн Жундэ хоёроос салаад Бэкхён болон түүний сүйт бүсгүйтэй уулзахаар ажлын зүг алхаллаа. Тэнгэр цаанаа л нэг бүрхэг харагдана. Яагаад ч юм нэг л таагүй зүйл болох гээд байгаа юм шиг...

Ажлын өрөөндөө ирэн тэднийг хүлээн суухдаа чи өөрийн зурсан зургуудаа эргүүлж тойруулан сууна.

Таалагддаг л байгаадаа?

Цаг хагас гаран өнгөрсөн хэдий ч тэд одоо хүртэл ирээгүй байна.

Арай ямар нэг зүйл болсон юм биш биздээ?

Чиний санаа зовж эхэллээ. Цаг өнгөрөх тусам бүр байж суух аргагүй мэт санагдана. Гэнэт л хоёр жилийн өмнө болж байсан явдал санаанд чинь орон утсаа шүүрч аваад тэдэн рүү залгасан хэдий ч утсаа огт авсангүй.

Хэд хэд дуудаад сүүл рүүгээ утас нь ч холбогдохоо болив. Зүрх чинь яг л галзуу юм шиг хурдан цохилоод хэт их айсандаа гэх үү, санаа зовсондоо гэх үү хэдхэн хормын өмнө цээжинд бөглөрсөөр байсан зүйл амьсгалыг чинь боогоод байх шиг.

Тэр л биш шүү! Гуйж байна.

Ахиад л тийм зүйл болвол чи үнэхээр өөрийгөө тэсч чадах эсэхийг мэдэхгүй байв. Хэчнээн гунигтай, харамсалтай, хүнд хэцүү билээ дээ?

Үнэндээ чамд сүйт бүсгүйгийнх нь ч дугаар байсангүй. Авах минь яав даа, гэж харамсахаас өөр яах билээ.

Нэгэнт утас нь холбогдохоо больсон тул яах тухайгаа хэсэг бодсоны эцэст Жунин санаанд чинь буулаа.

Магадгүй тэр мэдэж байж болох юм. Үгүй ээ! Тэр л мэдэх учиртай.

Гадуур хувцсаа шүүрэн цахилгаан шатан дээр очвол нэг давхарт байгааг заасан байлаа.

Хүлээх зав алга.

Хажуу талын шатаар буухдаа хувцсаа өмсөөд ажлынхаа гадаа такси барин зогсохдоо тэрээр аль хэдийн амьсгаадсан байлаа.

Таксинд суун Гаюүний ажлын газрын хаягийг хэлээд чичирсэн гараараа түүнийг дугаарыг хийн залгалаа.

- Байна уу?

- Гаюүнаа.

Тэрээр чиний хоолойг сонсон ямар нэг зүйл болсныг төвөггүй гадарлалаа.

- Юу болоо вэ? Яасан юм? Мм?

- Бэкхёнд ямар нэг зүйл тохиолдсон юм шиг байна гэж хэлэхдээ чиний нүдэнд нулимс хуралдаад л ирлээ. Чи уруулаа зуун нулимсаа тэвчээд:

Is he your boyfriend? Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin