НАМАР
- Дуён! Бид яагаад хүүхэдтэй болж чадахгүй байгаа юм бэ?
- Хонгор минь бидний хүүхэд яг л энэ халуун дулаан нарыг илтгэх мэт намрын улиралд бидэн дээр ирнэ гэдэгт итгэлтэй байна
***
ӨВӨЛ
- Бидний хүүхэд ирсэнгүй шүү дээ!
- Хайрт минь бидний хүүхэд яг л цас шиг цагаахан сэтгэлээр өвлийн улиралд ирэх байх аа~
Бүсгүй гараараа цав цагаахан цаснаас аван бага зэрэг дээш өргөн: Энэ үзэсгэлэнтэй цас шиг уу?
Залуу бүсгүйн гарлуу харан толгой дохив.
ӨВӨЛ, ДАРААХ ЖИЛ
Бүсгүйн хүйтэн хөлс цувж, маш их өвдөлтийг минутын зайтай мэдрэхдээ өөрийн хийж болох бүхий л үйлдэлийг хийж байлаа.
Залуу: Хонгор минь би яваад эмч дуудаад ирье!
Залууг босох гэхэд бүсгүй гарнаас нь зууран: Б-битгий я-яв! Гадаа цас орж байна шүү дээ, ш-шуурга болж байна! гэрт үйлчлэгч байхгүй бүгд явсан шүү дээ! Би чадна аа энэ чинь бидний хүүхэд шүү дээ! Бид чадна!
Залуу бүсгүйн нүдрүү харсаар удаанаар толгой дохиход бүсгүйн хэвлий хэсэгт хатгуулан өвдөж тэр өвдөлтийн хэрээр бүсгүй хувцаснаасаа зууран орилж байлаа.
Удалгүй өрөөнд жоохон хүүхдийн уйлах дуу цуурайтаж бүсгүйн хүндээр амьсгаадах чимээ дугарна.
Залуу: Охин байна! Бидний Сүхён...
Бүсгүй: Тэр үзэсгэлэнтэй байна уу?
Залуу инээн: Би түүнийг усанд оруулсаныхаа дараа хэлж болох л юм.
Бүсгүй инээн төрсөн үрээ харан дараа нь хүндээр амьсгаадсаар гараа өргөн: Дуён миний бие муу байна!
Залуу бүсгүйн гарнаас атган: Бүх зүйл сайхан болно! гэж хэлэн бүсгүйн духан дээр үнсэхэд бүсгүй: Б-би чамайгаа ү-үлдээгээд явах юм шиг байна! Чи минь с-сайн э-эцэг болох болно оо.
Залуу урагш тонгойн эхнэрийнхээ хэлэх үг бүрийн сонсоод гайхширан хойш холдох гэхэд бүсгүй түүний хүзүүнээс зууран: Д-дуён би чамаас н-нэг зүйл гуйя! Н-аашаа о-йртоод ир...
Залуу удаанаар доош тонгойн хайрт эхнэрийнхээ аманд чихээ наан зогсохдоо уйлж байсан юм....
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Энэхүү бичвэрийн хэсэг бүрийн үгийн тоо маш цөөн болохын хэлье ээ! Нэг хэсэг дээд тал нь 500 үг бичигдэх магадлалтай учир "Жоохон байна! Бага байна!" гэсэн зүйлийг хүлээж авахгүй ээ кк~ Манганаас бичвэр хэсэгт буулгасан болно... (Манганы нэрийг үнэхээр санахгүй байна.. уучлаарай.. хоёр жилийн өмнө хальт уншиад орхиж байсан юмаа...)
Хүндэтгэсэн EUGENE байлаа... ✌❤
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.