Хэрён гартаа чанга атгах савтай уусмалруу ширтэн удалгүй атгалтаа бүр чангалан гал тогооны өрөөрүүгээ явах нь тэр. Халуун тогоонд буцлах шөлнөөс амсан инээгээд өрөөнд байсан тогоочид хандан: Зооринд 50 жил дарсан цуу байгаа аваад ир! гэж хэлэхэд тогооч бөхийн гараад яв. Тогоочийг гарч явахад Хэрён аяга таваг байрлах тавиураас нэг таваг аван шөлнөөс тасдаж аваад авч орж ирсэн үхлийн уусмалаасаа хийн хутгав. Түүнийг хутган зогсож байхад тогооч савтай цуу барьсаар орж ирэхэд тэр инээмсэглэн: Надад таваг аваад өг!
Тогооч дуулгавартай гэгч нь тавиур дээрээс таваг авч өгөн түүний хажууд тавихад Хэрён өөрөө аягалан тавьж дээрээс нь цуунаас нэг тусал дусааж байв. Тэрээр шөлнөөс аягалах мөч бүхэндээ Сүхёнд зориулсан тавагтай шөлрүүгээ ширтэж байсан юм.
- Хатагтай Хэрён!
Хэрён хойш харахад өрөөнд орж ирсэн үйлчлэгч бөхийн: Ноён Ким болон түүний гэр бүл бэлэг авчихсан байна, таньд өөрийн гараар өгөхийг хүсэж байна.
Хэрён: Өө? Тэдэнд хүлээж бай гээд хэлчих~~ би удахгүй очлоо! гэж хэлээд тогоочид хандан: Би удахгүй болхоор энд ойртоод хэрэггүй! гэсээр гарч явав.
Удалгүй Хэрён орж ирэн аягалаж тавьсан шөлнөөс зөөхийг сануулаад өөрөө Сүхёнд зохиулсан тавагтай шөлөө барьсаар гадагш гарав.
- Хатагтай Хэрён, та ийм ажлыг бидэнд үлдээх хэрэгтэй
Хэрён: Энэ миний гэр бүлийн хувьд том өдөр, гэрийн эзэгтэй юм чинь мэдээж энэ зэргийн ажилд оролцох хэрэгтэй! гэж сулхан хэлчихээд ширээн дээр тавагтай шөлөө тавив.
- Бүх зүйл бэлэг болчихлоо.
Хэрён: Явж зочдод хөтөч бол!
Үйлчлэгч бөхийгөөд цааш явахад Хэрён ширээний голд тавьсан тавагтай шөлрүү харан инээж байв.
Удалгүй талбай дүүрэн ирсэн зочид зогсцгоож үйлчлэгч нар тэдэнд зам заан суудалд нь суулгаж байлаа.
Тэхён гэрээсээ гарч ирэхэд түүний урд үйлчлэгч гүйж ирэн ширээний баруун талаасаа хоёрдох сандалыг заан: Ноён Тэхён, та тэнд суух ёстой! *бөхийх*
Тэхён суух ёстой сандалруугаа хараад дараа нь өөдөөс нь харж суугаа Бэкхёныг хараад санаа алдав.
Аль хэдийн байраа эзлэн суух Бэкхёны хажууд Дэхён ирж суухад Бэкхён түүнийг түлхэн: Хөөе! Чи энд сууж болохгүй!
Дэхён: Яагаад?
Бэкхён: Сүхён үргэлж миний хажууд суудаг.
Дэхён: Хаха~ та хоёр цаг үргэлж хамт байдаг харин яагаад бид ах дүүс шиг дотно байж болохгүй гэж?
Бэкхён: Бага байхад чи анд явах болгондоо Тэхён бид хоёроос хамт явахыг асууж байгаагүй, гэтэл одоо ах дүүсийн талаар ярьж гэнэ!
Дэхён: Бид бүгд хүүхэд байсан, чи үргэлж Сүхёныг дээрэлхдэг байсан гэтэл одоо өрөө хуваалцах гэж байдаг.
Бэкхён уурлан: ЧИ!!
Дэхён түүний мөрөөр тэврэн: Ах минь дээ! Бид одоо том болсон наад сэтгэл хөдлөлөө барьж сур үгүй бол эцэст нь Сүхёныг алдах болно шүү!
Бэкхён: Энэ чиний хэрэг биш! Би чамд анхааруулсан шүү. Сүхёны талаар битгий инээдтэй зүйл бодоод бай!
Дэхён түүнийг тоолгүй: Хардаа, ээж үг хэлэх гэж байна.
Тэд урагш харцгаахад Хэрён: Тавтай морил! хатагтай. ноёд, хүндэт найзууд минь.. Өнөөдөр миний охин Сүхён 18 нас хүрч байна. Энэ төрсөн өдрийн цайллагад цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд гэр бүлийнхээ өмнөөс гүнээ талархал илэрхийлье! *эргэж харах* *гараа өргөх* одоо үзэсгэлэнт Сүхёныг урья!! гэхэд хүмүүс алга ташин Сүхён гялалзсан цагаан даашинзтай гарч ирэх нь тэр.
Дэхён: Чи ч азтай залуу юмаа!
Бэкхён: Мэдээж, Сүхён бол бурхнаас илгээсэн сахиусан тэнгэр...
Дэхён: Би чамайг ийм өхөөрдөм гэж мэдээгүй юм байна!
Бэкхён: Надтай ийм өнгөөр битгий ярь чи намайг уурлуулж байна!
Дэхён инээн өөдөөс нь харан суун Тэхёнруу дөхөн: Ах минь уурлаж байна *шивнэх*
Тэхён чимээгүй л бүх хүмүүсийг анхааралтай гэгч нь харж байлаа.
Хэрён: Сүхёны төрсөн өдрөөс гадна гайхалтай мэдээ байна, гэхдээ энэ мэдээг цайллагын төгсгөлд хэлэх учир та бүхэн сайхан хооллоорой!!!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Дараагийн бүлэгт Сүхён үхэх үү?
Дараагийн бүлэг төгсгөл үү? кк~~ ✌❤Би ч шөнө нэг шинэчлэлт хийгээл, өглөө нэг шинэчлэл хийгээл их гоё байх шиг байна кк~~
VOUS LISEZ
"Sohyun's Secret" /Дууссан/
NouvellesҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.