Цэцэрлэгт харагдах хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болох усан оргилуурын урд Сүхён суух бөгөөд Энн түүнийг дуудав.
Сүхён хойш харан инээхэд Энн түүний хажуу суун: Охин минь хэцүү байна уу?
Сүхён инээмсэглэн: Та яагаад надад сайн байдаг юм бэ?
Энн: Охин минь би төрсөн ээжийг чинь хүндэлдэг юм шүү! Би түүнийг сайн мэднэ ээ харин одоо энэ~ чамд зориулж энийг хийсэн юм
Энн ард талаасаа гоёмсог даашинз гаргаж ирэхэд Сүхёны нүүрэнд инээмсэглэл тодрон даашинзыг аван: Үнэхээр үү? Надад гэж үү? гоё юмаа баярлалаа! *өмсөж үзэх*
Сүхён доороо нэг үсрэн: Надад таалагдаж байна Энн!
Энн ч мөн инээн: Харин одоо охин минь хэлээч! Чамд минь хэцүү зүйл байна уу?
Сүхён толгой сэгсэрэхэд Энн: Хатагтай(Сүхёны төрсөн ээж) их сайн хүн бас эелдэг даруухан байсан. Тэр та бүхнийг жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа учир охин минь жаргалтай амьдрах ёстой шүү! гэж хэлэхтээ зэрэгцэн тэднийг зорин алхаж байгаа эмэгтэйн дуу гарав.
Хэрён: Энн! Наад үг чинь намайг гомдоож байна шүү!
Сүхён дуу алдан өмсөн даашинзаа тайлах гэхэд Хэрён: Битгий тайл! *Сүхёнд ойртох* Би чиний төрсөн ээж шиг эелдэг биш ч хорон санаат хойд эх шиг байна гэсэн үг биш шүү дээ!
Сүхён дээш харахад Хэрён: Чи үзэсгэлэнтэй харагдаж байна!
Сүхён Энн хоёр чимээгүйхэн сууцгааж Хэрён явах гэхэд Сүхён: Энн эгч буруугүй шүү би ярьж өгөхийг хүссэн юм.
Хэрён зогсон хөнгөхөн инээн: Зүгээрдээ охин минь би зүгээр л сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй юм.
Тэд толгой дохин үлдэв.
Дараа нь өдөр нь Энн ажилаасаа халагдаж харшаас бүр мөсөн явах болов. Сүхён түүний хойноос чимээгүйхэн өрөөнийхөө жижиг цонхоор ширтэж байлаа.
Сүхён ээжийнхээ төрхийг төсөөлөх гэж хичээсэн ч түүний толгойд Энн л харагдаад байв. Төрсөн цагаас нь авхуулаад түүний өссөн газарт ээжийнх нь зураг өлгөөтэй байсан ч Хэрён ирсэнээр ээжийнх нь зурагнууд нэг нэгээрээ алга болсон юм. Сүхён ээжийнхээ төрхийг мартаж байсан юм.
Үргэлж л инээмсэглэж жаргалтай байдаг байсан түүний төрх нэг л өдөр тэр эмэгтэй болон хөвгүүдийг ирэхэд дууссан юм. Хойд эхдээ үргэлж ад үзүүрлэгдэж, өөрийн төрсөн эцэг нь ч тоохгүй хөсөр хаяж, ах нэртэй гурван залуу үргэлж түүнийг шоглож шоолно гэвч энэ бүхнийг мартуулж, бага ч болон аз жаргал амсуулдаг байсан хүн Энн байсан юм.
Гэвч тэр явчихлаа одооноос юу тохиолдох бол?
Сүхён үнэхээр их айж байлаа.
Хоёр жилийн дараа
Ноорхой хувцастай эмэгтэй харшийн үүдээр орж ирэн шатан дээр харсан зүйлдээ балмагдан шууд л орилох нь тэр.
- ЭЗЭНТЭЭН! ЭЗЭНТЭЭН!
- ХАТАГТАЙ!!! НОЁН ПАК ШАТНААС УНАЧИХАЖ~~ *орилох*
Хэрён дээд давхараас бууж ирэн сандарсаар Дуёны хажууд суун: Хонгор минь~~ Д-Дуён!!
Хэрён нөхрийнхөө хацарт хүрэн цочирдсоор гараа хурдтай татан: Хонгор минь *орилох* өө үгүй ээ~~ гэж дуу алдав. Түүний дуунаар харшид байх бүх хүмүүс цугларан зарим нь түүнийг харан, зарим нь доош бөхийж байлаа.
Хэрён босон шатны уруу алхан: Тэр минь үхчихсэн байна шүү дээ!!
Үйлчлэгч авхай ч мөн цочирдон шууд л өвдөг сөгдөхөд Хэрён уйлж гараа нүүрэндээ наасаар том өрөөний голд байрлах ширээн дээрээс гэрийн утасаа аван: Эмчээ! Нөхөр минь тэссэнгүй ээ! гэж хэлэн санаа алдаад утасаа таслав.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Одооноос яах бол доо! кк~
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.