Сүхён: Чи толинд өөрийгөө хараач!! чи чөтгөрийг харах болно, чи дэндүү хол явсан тийм үү? Хэрён! бурхан чамайг шүүх биз! Би чамайг бага багаар зовоох болно, тамруу явтал чинь... гэж хэлэн Хэрён үснээс атгахад Хэрён инээж эхлэв.
Сүхён ямар ч нүүрний хувиралгүй түүнийг ширтэж байхад Хэрён: Энэ миний буруу байж~~ миний буруу байж~~ гэхдээ БИ ТАМААС АЙХГҮЙ БАЙНА!! гэж чанга дугаран дэрэн доороосоо том хүүдээ бэлэглэж байсан ангын бууг гарж ирэн Сүхёныг онилов.
Хэрён: Би үүнд бэлэн байна!!
Сүхён: Бэкхёны буу.. энэ чамд байсан юм байна!
Хэрён: Тиймээ энэ тоглоом биш шүү, хүү минь чамаас болж үхсэн энд чи буруутай, би түүний өшөөг авах болно!
Сүхён уурлан өөрөө урагш алхан бууны үзүүрт цээжээ наан: Чи дахиад намайг алах гэж байна уу? Чиний үлдсэн сум хөвгүүдийг чинь онилно гэхээс айхгүй байна уу? Чи намайг алж чадах ч гэсэн.... Сүхёны үгийг таслан Хэрён: Чи Сүхён биш биздээ?
Сүхён гараараа бууны үзүүрээс атган: Үгүй ээ би бол Сүхён
Хэрён: Гэхдээ чи... чи... чи үхсэн!! би чамайг алсан..
Сүхён бууг өөрөөсөө ходуулан: Мэдээж, чи намайг алсан. Чи миний сул дорой, зориггүй байдлыг алсан!! гэхдээ одооноос чи намайг хэзээ ч алж чадахгүй!! гэж хэлэн түүнийг түлхээд гарах хаалгаруу алхав. Сүхён хаалга онгойлохдоо нүд нь гялалзан уйлж буй Тэхёныг олж харах нь тэр.
Сүхён Тэхёнруу ширтэн: Зохих ёсоор нь наминчил, наад сумаа өөртөө хадгал!! гэж хэлэв.
Хэрён: Гэнэтхэн бүх зүйл над дээр ирчихлээ, олон зүйлийг анзааралгүй орхих хэрэггүй байж~~ би эцэст нь энийг далдын хүч, хуйвилдаан биш гэдгийг ойлголоо *инээх* энэ зүгээр л нэг бяцхан заль байж~~ гэтэл би өдийг хүртэл анзаараагүй явж... ямар инээдтэй юм бэ хаха~~ *чанга инээх*
Тэхён: ҮГҮЙ ЭЭ *орилох* түүний Сүхёныг түлхэхтээ зэрэгцэн буун дуу гарах нь тэр.
***
Тэхён ярвайн нүдээ нээхдээ өөрийгөө шалан дээр хэвтэж байгаагаа мэдэв. Түүний чих өвдөж байв.
Тэхён өндийн: Ээж хаана байна?
Сүхён: Чи цус хараад ухаан алдсан
Тэхён босон: СҮХЁН!! ЭЭЖ ХААНА БАЙНА?
Сүхён түүний асуултыг тоолгүй: Чи Бэкхёныг бодвол азтай юм! чи зөвхөн нэг чихээ л алдсан! гэж хэлээд босон Тэхёны өмнө Хэрёны өдрийн тэмдэглэлийн тавин: Чи ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг унших хэрэгтэй байх~~
Тэхён өвдөг дээрээ тулан: Гуйя, Сүхён ээжийг минь өршөөгөөч?
Сүхён түүнийг ширтэн: Болж байна, чи миний амийг аварсан тийм болхоор чамайг түүнтэй салах ёс хийхийг зөвшөөрч байна!
Тэхён босон гайхширсаар хойш алхан: Салах ёс?
Сүхён өөр тийш харан: Тэр ой руу явсан! *босох* үхэл энэ өдрийг хүлээж байсан ахаа~~
Сүхён Тэхёныг анхны бөгөөд эцсийн удаа "ахаа" гэж дуудан эргэж харан: Хурдал яв!
Тэхён амандаа бувтнасаар өрөөнөөс гүйн гарлаа. Тэхён хурдтай гүйсээр Хэрёныг зогсоо зайгүй дуудан орилж байлаа. Шинэхэн хөлийн мөр даган гүйсээр Хэрёны бараа харагдахад тэрээр зогсон өвдөг дээрээ тулан: ЭЭЖЭЭ!
Хэрён хойш мөрөө давуулан харан: Тэхён... чи зүгээр үү?
Тэхён чихээ даран: Би зүгээр ээ! Энэ тийм ноцтой зүйл биш ээ...
Хэрён урагш харан: Ашгүй дээ!
Тэхён Хэрёныг алхаж эхлэхэд ардаас нь гүйн: Ээжээ буцацгаая! та ийм нимгэн хувцастай хөлдөнө шүү дээ!
Хэрён урагш алхсан хэвээр гартаа атгасан буунаасаа улам чанга зууран: БУЦААД ЯВ!!
Тэхён: *зогсох*
Хэрён: Ийм байдлаа чамд харуулмааргүй байна.. Тэхён, чи намайг үзэн яддаг уу?
Тэхён: Үгүй ээжээ... гэж хэлэн урагш алхаж эхлэхэд Хэрён дахин буцаж явахыг сануулсан ч Тэхён урагш алхсаар: Энэ буцах цаг нь биш! амьдрал хүнд ганцхан л заяадаг юм ээжээ, буцацгаая!
Хэрён урагш алхсан хэвээр: Юу ч хийсэн, хаана ч байсан надад өөр зам байхгүй, Тэхён!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Үхэх үү?
Эс үхэх үү?
Ххоо~ :"))
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.