10. "Дэхён"

496 54 4
                                    

Дэхён өрөөнд өлгөөтэй байх хэдэн арван толгойтой хүн дүрст могойг харсаар инээмсэглэн: Эцэст нь чи нэг юм зургийн урлагийг ойлгожээ.

Цонхоор харан зогсож байсан Тэхён: Би чамайг оруулсанаа санахгүй байна!

Дэхён: Чиний одоогийн байдлаас харахад зарим нэг зүйл чамд нөлөөлсөн бололтой?

Тэхён: Өрөөнөөс гар...

Дэхён: Өө. Битгий ийм байл даа! Би чиний ах~~ юу чамайг шаналгаад байгааг яагаад надад хэлж болохгүй гэж? гэхэд Тэхён эргэж харан алхсаар өрөөнийхөө хаалгыг онгойлгон: Миний өрөөнөөс гар... *хуруугаараа заах*

Дэхён: *инээх* Чи хүнтэй зөв харилцаж сурахгүй юм бол буланд уруу царайлаад ганцаараа үлдэх болно. Чиний хэр сайн зурдаг чинь хамаагүй..

Дэхён жуумалзан өрөөнөөс гарахад Тэхён санаа алдан хаалгаа хаав.

Дэхён дүүгийнхээ өрөөнөөс гараад бүр гадагш гаран тэнгэр өөд хараад ойн дунд байдаг модон байшинруу явлаа. Энэ байшин бол тэднийг нэг өмч..

Дэхён байшингийн урд ирээд Сүхёныг харан: Одоо чи эрх чөлөөтэй боллоо.

Сүхён өндийн харсан ч үг хэлсэнгүй. Түүний царай цагаарсан байх бөгөөд уйтгар гунигаар хүрээлэгдсэн мэт байлаа. Түүний нүд өнгөө алдсан байсан юм.  Дэхён түүний хажууд суун: Чамд атаархдагийг мэдэж байгаа биздээ. Тэнэгүүдээр хүрээлэгдэж байхаар ганцаараа байсан нь хамаагүй дээр...

Сүхён: Яг чам шиг гэж үү? *хажуу тийш харах* хэтэрхий ойрхон байна.

Дэхён: Юу? Би үнэхээр чамд тийм өөдгүй хүн шиг байна уу?

Сүхён түүнээс холдон босоход Дэхён хүйтэн хөндий царайгаа гаргасаар газар ширтэн: Бэкхён та хоёр ямар нэг зугаатай ажил хийсэн үү?

Сүхёнд хэлэх үг олдсонгүй. Байшингийн багана модноос зуурахад Дэхён үргэлжлүүлэн: Тэхёныг ч бас халамжлаасай гэж хүсэж байна

Сүхён: Чи яагаад өөрийгөө оруулахгүй байгаан?

Дэхён инээн: Иймэрхүү төрлийн санал авахыг илүүд үздэг ч одоо цаг нь биш гэж бодож байна ямар ч байсан чамтай биш..

Сүхён: Яагаад чи чамтай тэгнэ гэж? Энэ хайраас гадна гэж үү?

Дэхён өвдөгөө тулан хоёр гараа хооронд нь үрээд эрүүгээ тулан: Энд хайр ямар ч хамаагүй. Энэ шунал, эрх мэдэл байж болох л юм, эсвэл өс хонзон...

Дэхён Сүхён руу харан: Чи харнааа. Би чамайг ойлгож байна.

Сүхён: Чи ойлгож чадахгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа!!

Дэхён гараараа хойш тулан: Би ах дүү нараасаа ялгаатай харагддагийг минь анзаарч байсан уу?

Сүхён гайхан: Чиний үсний өнгө..?

Дэхён: Бэкхёны эцэг ээжийн анхны хайр байсан, харин би өөр эцэгтэй.

Сүхён: ...

Дэхён: Нээх биеэ тоогоод байдаггүй. Би зарим талаараа чамтай адил байсан. Миний амьдрал бас ч тийм муу байгаагүй. Наад зах нь гэхэд л... *инээх*  Дуён сайн хүн байсан. Харин ээжийн анхны нөхөр нь түүнийг орхисон учир түүнтэй гэрлэж чадаагүй ингэснээр тэр өөрийгөө үхэлрүү хөтөлсөн. Тэр нас барсан.

Сүхён түүний үгийг сонсоод буцан шатан дээр суун: Тэр яаж үхсэн юм бэ?

Дэхён: Хаха~ *инээх* энэ жинхэнэ аймшгийн түүх байсан *босох* Магадгүй би чамд нэг л өдөр ярих байх~~ гэсээр Сүхёныг үлдээн явах нь тэр. Харин Сүхён гайхширсаар түүний хойноос ширтэн үлдлээ.

Үйлчлэгч нар коридороор Хэрёны өмнө бөхийсөөр түүнийг зөрөн алхаж байлаа.

- Хатагтай Хэрён! Ширээгээ засчихсан, сайхан хоолоорой! гэж хамгийн сүүлийг хүн хэлэхэд Хэрён эгц урагш харсаар толгой дохин алхана.

Түүнийг том өрөөнд ороход Сүхён шатан дээр гоёмсог хар даашинз өмссөн зогсож байх ба түүний өмнө Бэкхён нэг хөлөн дээрээ өвдөглөн сууж байлаа.

Бэкхён: Бие чинь дээрдэж байна уу?

Хэрён: Бэкхён, чи юу хийгээд байгаа юм?

Бэкхён хойш ээжрүүгээ харан: Юу ч биш ээ! Сүхён шагайгаа булгалчихсан би массаж хийж байсан юм.. гэж хэлэн босоод Сүхён руу харан: Явцгаая, миний гарнаас барь Сүхён! гэхэд Сүхён түүнээс сугадан гал тогооны өрөөрүү орох нь тэр. Хэрён юу ч хийлгүй тэдний хойно үлдэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Та нар ер нь Сүхёныг юу гэж бодож байна? санаа оноо байна уу? ххоо~ хэдүүлээ гоё ярилцья л даа кк~~

EUGENE байлаа кк~~

"Sohyun's Secret" /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora