Хэрён хөмсөгөө зангидан удалгүй инээмсэглээд урд нь гарч алхан: Наад даашинз чинь сайхан зохиж байна, Сүхён! гэж хэлсээр гал тогооны өрөөндөө ороход Дэхён Тэхён аль хэдийн байраа эзлэн сууж байв. Удалгүй Бэкхён Сүхён хоёр ч ширээнд сууж тэд хооллож эхлэхэд хэн ч үг дугарсангүй. Зөвхөн халбага сэрээний харшлах чимээ л сонсогдож байлаа.
Энэ байдлыг эвдэн Бэкхён: Ээж! Танд хэлэх юм байна!
Хэрён тайван гэгч нь гарандах халбагаруугаа ширтэн: Хэл хэл, Бэкхён!
Бэкхён: Энэ долоо хоногт Сүхёны төрсөн өдөр болно. Би асар том найр хийж, бүх хамаатан садангуудаа урьмаар байна *Сүхёны мөрөөр тэврэх* тэгээд... бид сүй тавьж байгаагаа зарлах болно.
Дэхён Тэхён хоёр чимээгүйхэн толгой дохино.
Бэкхён дахин үг хэлэх гэж байгаад болиход Хэрён түүнрүү харан: Тэгээд?
Бэкхён: Таныг эсэргүүцэхгүй гэж найдаж байна, ээжээ! Та надад үнэхээр хайртай юм бол миний юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй!
Хэрён: хаха~ *инээх*
Бэкхён: Ээж! Та үүнийг зөвшөөрөхгүй юм бол... гэж уурлан ширээ цохин босон: Би Сүхёнтэй цуг энэ газраас явна! гэв.
Хэрён хүүрүүгээ харан гаран дээр нь өөрийн гараа тавин: Юу гээч... Бэкхён би зөвхөн чамд энэ сүйн ёслолыг зохиохгүй Сүхёнд ч мөн гайхалтай төрсөн өдрийн бэлэг барих болно. Би дэндүү хувиа хичээсэн байж~~
Бэкхён цэх зогсон: Үнэхээр үү? Гайхалтай, ээжээ!... түүний нүүрэнд маш том инээмсэглэл үүссэн байв. Тэрээр Сүхёнруу харан: Сонссон уу, Сүхён? Ээж эцэст нь биднийг зөвшөөрлөө шүү дээ!
Орж ирсэнээсээ хойш ганцхан л хөдөлгөөн хийж, хөмсөг зангидан суух Сүхёныг ажиглаж байсан Дэхён: Чи энийг сонсоод баярлах ёстой доо, Сүхён! Тэгээд яагаад инээмсэглэхгүй байгаа юм бэ?
Сүхён урагш Дэхёнруу нэг хараад дараа нь Бэкхёнруу нэг хараад тэгээд түүнийг давуулан Хэрёнруу харж инээмсэглэн: Үнэхээр их баярлалаа, хатагтай Хэрён!
Хэрён Сүхёныг инээмсэглэх тэрхэн агшинд гацаж орхих нь тэр. Хэрён толгой сэгсрээд мишээн: З-зүгээр ээ!
Дэхён: Миний төсөөлөл юм болов уу? Эсвэл чиний инээмсэглэл нэг л өөр харагдаад байна уу? Тийм биш гэж үү, Тэхён? Чамд өөр санагдахгүй байна уу?
Дэхён Тэхёныг нудрахад Тэхён толгой сэгсрэв. Дэхён ч мөрөө хавьчин: Өөр л харагдаад байна даа! гэхэд Бэкхён: Чи хэзээнээс Сүхёнд ийм их санаа тавьдаг болчихоов, Дэхён?
Дэхён: Хаха, тайвшир даа ах минь... Санаа зоволтгүй, хайрт Сүхён чинь өмнөх шигээ болно гэдэгт итгэлтэй байна *жуумалзах*
***
Хүрэн бор өнгөтэй өндөр хээнцэр хээтэй гурван давхар харшийн өмнө талбайд том ширээ засж байлаа. Үйлчлэгч нар гүйлдэн энэ тэндгүй хөл хөдөлгөөн их байв.
- Лили!! Сагстай цэцгээ тэнд тавьчих!
- Ойлголоо, хатагтай!
Харшид үйлчлэгчээр ороод удаагүй Лили охин сагстай цэцгийг үйлчлэгч нарын ахлахын тушаалаар байрлуулж тавиад өөрийн үеийн үйлчлэгч охины өмнө очин: Хатагтай Хэрён, яагаад ийм том найр хийж байгааг мэдэх үү?
Тэр их сониуч бололтой...
- Мэдээж тэр царайлаг гурван хүүгээ хүмүүст таниулах гэж хатагтай Сүхёны төрсөн өдрийг тэмдэглэж байна!
Лили хоёр тийш харан: Тийм биш ээ!
- Чи мэдэж байгаа юм уу?
Лили: Энэ бол хатагтай Сүхён болон ноён Бэкхён нарийн сүйн тухай...
- Юу? Гэхдээ тэд чинь ах дүүс...
Лили: Би сонссон юмаа энэ үнэн байхаа~ ах дүүс бол нэр төдий зүйл.
- Гэхдээ тэд хэт нүүрэмгий юм аа бас ичмээр ч юм шиг...
Тэдний ийн ярилцан зогсож байхад ахлах нь дахин дуудаж ажил даалгах бол гадаа болж буй бүхий л үйл явдлыг цонхоор Хэрён харж байлаа.
Хэрён цонхоор харсаар гарандах зүйлээ чангаар атгаж байсан юм..
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Үргэлжлэлийн дараагийн хэсгээс эдр хаха :"))
आप पढ़ रहे हैं
"Sohyun's Secret" /Дууссан/
लघु कहानीҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.