1. "Гэр бүл"

775 57 0
                                    

Өндөр том харшийн үүдэнд нойтон гараа хормойндоо арчих эмэгтэйчүүд болон хар хослол өмссөн эрэгтэйчүүд зогсоно. Тэдний урд гоёмсог сүйх тэрэг ирж зогсоход бүгд нэгэн хэмнэлээр ямар ч өө сэвгүй зэрэг ёслоход сүйх тэрэгнээс урт улаан хүрэн даашинз өмссөн хадагтай бууж ирэв.

Хамгийн урд зогсох авхай: Хатагтай Пак! Та сайн явж ирэв үү?

Пак хадагтай дээш харан үл ялиг инээн: Сайн явж ирлээ Энн! Миний ачийг болгоомжтой буулгаарай хагарах зүйл байгаа шүү! гэв.

Бүгд дахин бөхийхөд Пак хатагтай урагш шатаар алхахад хаалганы хажууд зогсох залуу бөхийсөөр хаалга онгойлгож өгөв.

Пак хатагтай гэрт ормогц л үеийн гэмээр харагдах нэг хоёр насны зөрүүтэй хөвгүүд түүний урд гүйж ирэн: ЭЭЖЭЭ! ЭЭЖЭЭ!

Пак хатагтай ч инээн хүүхдүүдийнхээ толгой дээр гараа тавин илэхэд тэдний дунд зогсох буржгар шаргал үстэй хүү: Сайн явж ирсэн үү? Ээжээ! Таныг бидэнд ямар нэг бэлэгтэй ирсэн гэдэгт найдаж байна!

Хүүг үг хэлж дуусахад хажууд нь зогсох намирсан шаргал үстэй хүү инээх бол эсрэг талд нь зогсох өтгөн хар үстэй хүү жуумалзаж байлаа.

Пак хатагтай том хүүгийнхээ үгийг сонсоод ийн хэлэв

"Хөвгүүд нь минь ээж нь эхлээд суугаадахья! болно биздээ?

Хөвгүүд хажуу тийш болоход Пак хатагтай гараа өргөхөд үүдэнд цүнх барин зогсох залуу түүний урд ирэв. Тэрээр цүнхийг авах ойр байх буйдан дээр суун: Ангийн буу, жижиг хутга.. гэж хэлэх цүнхнээсээ гаргаж ирэн ангийн буугаа дээш өргөн: Хайрт Бекхён минь~ энийг чамд.. гэхэд Бекхён(том хүү) бууг аван инээн удалгүй бага зэрэг ярвайхад Пак хатагтай инээн: Чамайг том болохоор сумыг нь авч өгнө өө!

Пак хатагтай жижиг хутга аа аван: Дэхён! Энийг чамд... гэхэд Дэхён(дунд хүү) ямар ч нүүрний хувирал үзүүлэлгүй жижиг хутгыг аван толгой дохив.

Намирсан шаргал үстэй хөвгүүн инээсээр ээжийнхээ урд очиход Пак хатагтай мөн инээн: Энэ зүйл хамгийн гоё нь гэж бодож байна! Тэхён! Энэ чамд таалагдах болно оо!

Бүсгүй буйдан дээрээс босон үүдэнд байх өөрийн ачаан дундаас том дөрвөлжин зүйлийг аваад Тэхёнд өгөн: Хонгор минь би чиний авьяасыг үнэлдэг шүү! Нээгээд үз! гэж хэлэв.

Тэхён(бага хүү) бэлэгээ нээн үзэн нүүрэнд нь томоос том инээмсэглэл тодроно.

Пак хатагтай: Энэ миний залуугийн хөрөг зураг учир чамд таалагдах байх гэж найдаж байна!

Тэхён: Таалагдаж байна аа ээжээ!

Хөвгүүд чимээгүй болоход шатны дор хөдөлдөг сандал дээр суух залуу ярвайн: Зооринд олон хог байхад дэмий юманд мөнгө үрээд~~ эдгээр зүйлсийнхээ оронд сайн чанарын тамхи аваад ирэхгүй!! *үглэх*

Пак хатагтай: Дуён минь~ би юу гэж чамайг мартахав дээ! гэж бувтнан цүнхнээсээ сайн чанрын тамхи гаргаж ирэн Дуёны урд тавихад Дуён тамхийг авч үнэрлэн: Одоо л мөнгийн юунд үрэхээ мэдэж байна! гэж хэлээд дээш харан: Сүхёныг мартаагүй гэж найдья!

Ноён Пак шатны өөд харахад тэнд өсвөр насны хөөрхөн гэж тодотгон хэлэх үг ч багадахаар шаргал үстэй охин зогсож байлаа.

Пак хатагтай дээш харан: Мэдээж хөөрхөн Сүхёныг яаж мартах билээ! Охин минь нааш ир! *гараараа дохих*

Сүхён шатаар ураадан алхахдаа өмссөн хуучирсан даашинзнаасаа зуурч байлаа.

Сүхёны урд Пак хатагтай хайрцагтай зүйл тавин: Энийг чамд Сүхён! Таарна гэдэгт итгэлтэй байна *инээмсэглэх*

Сүхён хайрцагийг нээн үзвэл цагаан гялалзсан шигтгээтэй даашинз байх нь тэр.

Сүхён инээмсэглэн даашинзийг урдаа бариж үзэн: Энийг надад гэж үү? Хэрён!
Хэрён: Чи яагаад намайг ээж гэж дуудаггүй юм бэ?

Сүхён дээш харсаар шүлсээ хүчтэй залгих нь тэр...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Мэдээж хэлсэнчлэн үгийг тоо 500-гаас хэтрэхгүй ээ кк~~ дүрүүд танигдсан гэж найдаж байна ххоо :"))

"Sohyun's Secret" /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora