9. "Сүхён"

477 47 0
                                    

Хаалганы дуунаар Хэрён: Хэн бэ? гэж асуусаар хажуу тийш харвал өрөөнд Сүхён орж ирж байгааг харав.

Сүхён: Би үнэхээр их даарч байна. Хатагтай Хэрён! Би таниас хэдэн хувцас авч болох уу?

Хэрён чимээгүй хэсэг хугацаанд суухад Сүхён түүнийг цоолох шахам ширтэж байлаа. Удалгүй Хэрён түүнд хариу хэлэв.

Хэрён: Шүүгээнээс авчих!

Сүхён ч хэлсэн ёсоор шүүгээнээс хувцас авахаар шүүгээг онгойлгон: Хатагтай Хэрён, та эргээд харж болох уу? Би энийг өмсөж үзмээр байна!

Хэрён: Эргээд харах аа?

Сүхён: Тийм ээ хадагтай! Миний бие дээр их олон шарх байдаг болхоор таныг айлгамааргүй байна.

Хэрён сонин царайлсаар амандаа "За за" гэж бувтнасаар эргээд харав. Өрөөнд хэсэг чимээгүй болсоны дараа Хэрён урагш эгц харсаар нүдээ анин: Болсон уу? Сүхён!

- Сүхён?

- СҮХЁН? гэж чанга дугаран эргэж харвал өрөөнд хэн ч байсангүй.

Хэрён унтах гэж орон дээрээ хэвтсэн ч нойр нь хүрэлгүй дээш тааз ширтэн хэвтэж байв. Удалгүй тэр орноосоо өндийн ширээн дээрх гэрлийн аван цонхоор хараx санаатай алхаж байгаад нэг зүйлийг харжээ. Энэ цус байсан юм. Хэрён цусны мөр болгоныг дагаж явсаар том өрөөнд хананы урд тулж ирэх нь тэр. Доош тонгойж явсаар цусны мөр дуусахад тэрээр дээш удаанаар харахдаа яагаад ч юм сандарч байлаа. Гэрэл ханан дээр тусахад Хэрён цочирдон хэдхэн өдрийн өмнө гэрт нь ирсэн хуулч хананд үхчихсэн өлгөөтэй байгааг харав. Түүнийг сандран зогсож байхад хажууд нь байх шүүгээ гэнэт онгойн дотроос Сүхён цусанд будагдсан хувцастай, хүзүүн цусаар хучигдсан байдалтай гараад ирэх нь тэр.

Сүхён: Миний хүзүү өвдөж байна, хатагтай Хэрён! Бугуй минь хугарч, бие минь язарч байна! Та намайг оёод өгөөч?

Хэрён орилон нүдээ нээхдээ өөрийгөө хар дарж зүүдэлсэн гэдгээ мэдэв. Хүйтэн хөлс нь цувж ор нь чийг даасан байлаа. Хүндээр амьсгаадаж чичирсээр орноосоо босоход түүнд нэг хачин үнэр үнэртэх нь тэр.

Хэрён үнэрлэн: Энэ юун үнэр вэ?

- Орон доороос уу? гэж бувтнан орны бүтээлгээ сөхөн үзвэл нойтон гутал болон нүдний шил байх нь тэр. Хэрён хараад л шууд хэнийх болохыг нь мэдэж байлаа. Эдгээр зүйлс хуулчийнх байсан юм.

Хэрён: Ойлголоо *инээх* Сүхён намайг хуулчийг алсаныг мэдэж байгаа юм байна. Тэр өшөөгөө авахыг хүсчээ?

Хэрён орон дээр суун: Далд явуулга байх нь~ энэ бүх зүйл түүний далд явуулга юм байна хаха~ *инээх* яах ёстойгоо олчих шиг боллоо!

***

Сүхёныг өөрчлөгдсөнийг Бэкхён анзаарсан байлаа. Ганц Бэкхён ч гэлтгүй харшид байгаа бүх хүмүүс анзаарсан байв.

Бэкхён: Сүхён! Чи өөрчлөгдөж байна. Чи өмнөх шигээ эелдэг, зөөлөн байхаа больсон байна.

Сүхён: Надад тийм аймшигтай зүйл хийсний дараа чи намайг эелдэг, зөөлөн байна гэж найдаад байгаа юм уу?

Бэкхён гайхширан: Би юу хийсэээн? гэж хэлээд багын болчимгүй үйлдэлүүдээ санан: Чи арай бага байхад болсон зүйлийг яриад байгаа юм биш биздээ? Би чамд хайртай байсан учраас л тэр бүгдийг хийсэн! Чи намайг аль хэдийн уучилсан гэсэн биз дээ?

Сүхён: Би тэгсэн гэж үү? *суудлаасаа босох* Сүхён сул дорой, Сүхён хонь шиг номхон! Үнэндээ намайг ийм байхад хүмүүс надад дуртай байдаг юм уу?

Сүхён Бэкхён өөдөөс харан гараа нуруугаараа гүйлгэсээр өмссөн даашинзныхаа цахилгааныг тайлан: Итгэхэд хэцүү юм! гэж бувтнан өмсөн даашинзаа тайлж эхлэв.

Бэкхён түүний үйлдэлд гайхширан автоматаар хойш ухрахад Сүхён нуруугаа дахин илээд өмсөн даруулганыхаа түгжээг мултлах гэж оролдож байлаа.

Өрөөнд болох бүх үйл явдалыг хөндлөнгөөс зураг суун Тэхён нулимстай нүдээр тэднийг харж байв.

Тэхён бол гоц авьяастай залуу. Түүний зураг зурах авьяас хаана ч алдартан болгож чадна. Гэвч тэр үргэлж байх ёсгүй газартаа байж, харах ёсгүй зүйлээ харчихдаг гэхдээ тэр өөрийн санаагаа зөвхөн зургаар л илэрхийлдэг нь харамсалтай...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

EUGENE байлаа кк~~

"Sohyun's Secret" /Дууссан/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin