14. "Цас"

445 44 2
                                    

Үйлчлэгч нар баярласаар: Хатагтай Сүхён та биеэ бодоорой, баяртай! гэж аман амандаа хэлсээр явах гэхэд тэдний урд сүйх тэрэг ирж зогсов.

- Хатагтай Сүхён, зочин урьсан юм уу?

Сүхён толгой сэгсрэхтээ зэрэгцэн сүйх тэрэгнээс Дэхён бууж ирэх нь тэр.

- Өө! Ноён Дэхён ирлээ.

Дэхён дээш өндийн малгайныхаа үзүүрээс атган үл ялиг бөхийгөөд: Сайн уу? Хатагтай нараа... Та нар яагаад ингэж хувцаслаав? Та нар халагдчихсан юм уу?

- Үгүй ээ, эрхэм ээ, хатагтай Сүхён бидэнд нэг долоо хонгийн амралт өгсөн

Дэхён: Тийм гэж үү? Сүхён, ээжээс ч илүү сайн эзэгтэй болох юм шиг байна

- Та сүүлийн хэдэн өдөр хаана байсан юм бэ? ноён, Дэхён! Бид таныг дахиад гэрээсээ зугтаачихлаа л гэж бодсон!

Дэхён инээн: Өө, би Дюкийн охинд төгөлдөр хуур яаж тоглохыг зааж байсан юм бас театрт хэд хэдэн тоглолт хийсэн.

- Дюк ээ? Түүний охин нь хөөрхөн үү?

- Тэр танд таалагдсан уу?

Дэхён урдаа зогсох хоёр хүнрүү ээлжлэн хараад инээн: Хатагтай Эри насанд хүрэх болоогүй... гэхдээ гүнгийн ахайтан надад зөвшөөрөх нь лавтай!

- Бас та хэд хэдэн тоглолт хийсэн гэхээр илүү олон шүтэн бишрэгчтэй болсон байх даа!

- Мэдээж шүү дээ! Ноён Дэхён багаасаа л их алдартай байсан!

- Тэгхээр~~ Дэхён түүний яриаг таслан: Тэнд үнэндээ чинээлэг хатагтай нар нилээдгүй олон байсан! Гэхдээ би тэдний нэгэнд ч таалагдаагүй.

- Өө?

- Яагаад тэр вэ?

Дэхён эрүүндээ гараа аван: Хмм? Магадгүй би... хэтэрхий аймар харагдсан байх~~ гэж хэлсээр үйлчлэгч бүсгүйн нүүрэнд тулж зогсоход бүсгүй сандран: Тийм биш шүү дээ, та бол миний мэдэх хамгийн царайлаг залуу~~

Дэхён холдон: Хаха *инээх* би зүгээр тоглосон юм аа, надад олон хайрын тасалбар ирсэн гэхдээ тэдний аль нь ч миний замтай нийлээгүй

- Энэ үнэн гэж үү?

Дэхён урагш алхан: Үгүй ээ!

Дэхён тэднийг зөрж алхахад хойно нь нэг бүсгүй ярвайн хажууд нь зогсох бүсгүй: Хаха чи түүний хэлсэн үгийг нухацтай хүлээж авах хэрэггүй дээ! гэх нь тод сонсогдож байв.

Дэхён Сүхёны хажууд ирэн: Хөөе!

Сүхён үг хэлсэнгүй

Дэхён: Гадаа хүйтэн байна, дотогшоо орцгооё!

Сүхён: Болсон явдлын дараа чи төгөлдөр хуураа тоглосоор л байх шив! Хэрён чамд дургүйцэхгүй гэж үү?

Дэхён: Ха, гэрийн төсөв удаан хугацаанд алдагдалтай байсан амь зуухад нэг нь ч гэсэн санаа зовохгүй бол болохгүй биздээ? *жуумалзах* намайг хол байх зуур Тэхён, ээж, та хэд эвтэй байв уу?

Сүхён: Тийм биш ээ!

Дэхён: Зүгээр ээ, одооноос энэ айлын том хүү нь... *Сүхёны хүзүүгээр тэврэх* тиймээс би та нарыг халамжлах болно.

Сүхён түүнийг тоолгүй урагш ширтэн: Чи цасанд дуртай юу?

Дэхён: Мм, би ил галын урд цай уумаар байна! гэж Сүхёныг тэврэсэн чигтээ хэлэхэд Сүхён түүний гарыг түлхэн: Би цаcaнд дуртай.

Дэхён: *гайхах*

Сүхён: Энн намайг төрөх үед маш их цас орж байсан гэсэн

Дэхён: Үнэхээр үү? Чиний гоо үзэсгэлэнг гайхах юм алга... бас хүйтэн!

Сүхён: Чи яг цагаа олж ирлээ

Дэхён: Цагаа олсон?

Сүхён өмсөн ноосон хүрэмнийхээ малгайг буулгаад дээш тэнгэр өөд харан: Цас бүх муу муухай зүйлийр далдалж, дэлхий ертөнц нарны туяагаар цэвэр ариун болж дарин төрдөг! гэж хэлээд хөмсөг зангидан гэрлүүгээ оров. Дэхён ч бас түүний хойнooс орлоо.

Сүхён том өрөөнд байх Хэрёны хөрөг зурагруу ширтсээр аяга цайнаасаа бага багаар балгаад аягаа ширээн дээр тавив. Тэрээр хүйтэн төрх гаргасаар буйдангаас боссон хоёр давхарлуу гарав.

Түүний нүдэнд өс хонзон харагдана...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

EUGENE нь байлаа кк~~

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now