Цэцэрлэгийн талбайд Сүхён хоёр тийш алхан бага насныхаа тухай бодож байлаа. Түүнийг харах хүн бүхэн дуралмаар, атаархмаар үзэсгэлэнтэй өв тэгш бүсгүй болон өсжээ.
Хэн нэгний шүгэлдэх дуунаар Сүхён хажуу тийш харвал Бэкхён хана налан зогсож байв.
Бэкхён: Сүхён!
Сүхён: ...
Бэкхён урагш алхан Сүхёны урд тулж зогсон: Чи үзэсгэлэнтай харагдаж байна.
Бэкхёны хэсэн үгэнд Cүхёны хацар улайгаад ирэх нь тэр. Харин тэднийг өрөөнийхөө цонхоор харан зогсох Тэхён дутуу ч гэлээ өөрийн зурж байгаа Сүхёны зурагруу харан гараа чанга атгаж байлаа. Тэхён ч бас Сүхёны гоо үзэсгэлэнд татагдсан юм болов уу?
Харин энэ үед харшийн хоёр давхарт төгөлдөр хуурийн ая эгшиглэнэ. Гялалзсан хар үс өмссөн гоёмсог хар хослол, хүйтэн хөндий байдал нь түүнийг Дэхён гэдгийг тод илтгэж байлаа.
Үдийн цайны үед харшид байх бүгд л бужигнаж үйлчлэгч нар гэрийн эзэдийн өмнө тавагтай унд тавин холдох бол Сүхён ч бас тэндээс холдов.
Бэкхён: Сүхён! Бидэнтэй хамт суу..
Бэкхён үгийг Хэрён сонсоод жуумалзан: Сүхён чи өнөөдрөөс эхлээд гал тогоонд тооллож байвал ямар вэ? Чи өдрийн талыг шахуу хугацааг тэнд өнгөрөөдөг шүү дээ! Энэ нь чамд амар биш гэж үү?
Сүхён хурдхан шиг бөхийн: Хатагтай Хэрён! би одоохон гал тогооны өрөөрүү явлаа~~
Бэкхён ширээг бага зэрэг цохиход бүгд түүний зүг харахад Бэкхён: Сүхён яагаад бидэнтэй цуг сууж болохгүй гэж? Эцсийн эцэст тэр гэр бүлийн минь гишүүн... гэж хэлсээр босон Сүхёныг татан өөрийнхөө хажууд суулгах нь тэр.
Одоо юу болох бол? гэсэн бодол Сүхёны толгойд эргэлдэж байсан ч юу ч болсонгүй. Бүгд л чимээгүй дор бүрнээ цайгаа ууцгааж байсан юм.
Бэкхён Сүхёныг чирсээр өрөөндөө орж ирэн Сүхёны мөрнөөс зууран: Зугтацгаая!
Сүхён: Зугтах аа?
Бэкхён: Тиймээ Сүхён! Би чамтай л хамт байвал хаана ч байсан чадна
Сүхён: Гэхдээ бид яаж амьдрах болж байна аа?
Бэкхён: Бид нэг байшин худалдаж аваад хувийн бизнес эрхэлж болно шүү дээ
Сүхён хойш алхахад Бэкхён урагш хоёр алхан түүний нүүрэнд тулан: Чи надаас нэг алхам холдох бүрт би чамд хоёр алхам ойртох болно гэж хэлсэн шүү дээ! Чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Сүхён! Яагаад миний сэтгэлийг хүлээж авахгүй байгаа юм?
Сүхён Бэкхёны нүдрүү хараад хэт тулж зогссон байгаадаа балмагдан нүдээ анин: Гэхдээ ээж~~
Сүхён амаа жимийн Бэкхёны халуун тэврэлтийг мэдрэхдээ чимээгүйхэн хэлэх гэж байсан үгээ залгиж байгаа шиг л шүлсээ залгих нь тэр.
Бэкхён Сүхён мөрөнд нүүрээ наан: Би чамд хайртай! Миний чамайг гэх сэтгэлийн хэн ч зогсоож чадахгүй! Миний ээж хүртэл....
Тэднийг тэврэлдэн зогсохыг хаалганы цаана хатагтай Хэрён сонсон зогсож байсныг тэд мэдсэнгүй. Түүний нүдэнд нулимс хуралдсан байх бөгөөд амандаа ганцхан үг л зогсоо зайгүй бувтнаж байлаа.
- Бэкхён! Бэкхён! Бэкхён!
***
Төгөлдөр хуурийн ая эгшиглэн Дэхён нүдээ анин тоглож байгаад хальт нүдээ нээхдээ толины тусгалд Сүхёныг олж харах нь тэр.
Дэхён гараа зөөлөн хөдөлгөн товчлуур дээгүүр гүйлгэн: Энд яах гэж ирсэн юм?
Түүний хоолойг сонсоод Сүхён сандран хаалга хаах гэхэд Дэхён: Ороод ир!
Сүхён гүнзгий амьсгаа аван түүний өрөөнд орж ирэхэд Дэхён эргэж харан: Чи төгөлдөр хуур тоглож сурахыг хүсээ юу? Чи тоглож сурмаар байна уу?
Хүйтэн хөндий байдал амнаасаа ганц хоёрхон үг унагадаг Дэхёны амнаас Сүхён олон үг сонсондоо баярлаж нүүрэндээ тодоос тод инээмсэглэл тодруулан: Т-тийм ээ!
Дэхён босон: Яахав би зааж өгч болох л юм!
Сүхён бүр ч ихээр баярлан: Үнэхээр үү? Зааж өгнө гэж үү?
Дэхён түүний урд зогсон: Гэхдээ эхлээд чиний гар төгөлдөр хуур дарахад тохиромжтой эсэхийг харах хэрэгтэй! *гараа өргөх*
Сүхён Дэхёны гарлуу харан удаанаар гараа түүний гар дээр тавихад Дэхён харсаар ярвайн: Ямар гутамшигтай юм бэ? Чиний гар дэндүү жижигхэн юм! *түлхэх* Чиний гар төгөлдөр хуур дарахад тохиромжгүй юм байна! гэсээр буцан суудалдаа сууж төгөлдөр хуураа даран: Одоо гарч болно! гэв.
Сүхён ч толгой гудайн өрөөнөөс гарлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ххоо :"))
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.