18. "Итгэж байна!"

416 43 0
                                    

Тэхён улам Хэрёнд ойртож байлаа. Хэрёны цурхиран уйлах чимээнд тэр явж байсан газартаа зогсон: Үгүй ээ ээжээ! бид энэ газраас нүүх болно, шинэ газар... шинэ орчин.. хэдий хэцүү ч бид давж чадна шүү дээ!! бүх зүйл сайхан болно!!

Хэрён: Бүх зүйл сайхан болно? хэхэ~~ түүний инээд хүртэл их сульдсан гэдгийг илтгэж байлаа.

Хэрён: Миний санахаар чи төрөхдөө яг л сахиусан тэнгэр шиг байсан! харин чи өдөр өдрөөр өссөөр... харин би бага багаар чамайг алдсаар...

Тэхён түүний яриаг таслан: Үгүй та намайг алдаагүй...

Хэрён: Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм, Тэхён! би яагаад өмнө нь анзаарч байгаагүй юм бол оо? би чамайг бүрэг ганцаардмал гэж боддог байсан гэвч тэс ондоо.... Бэкхёныг төрөхөд би эцэгт чинь маш их хайртай байсан, би түүний эд хөрөнгийг дуусгасан. Дэхёныг төрөхөд бас л түүний эцэгт хайртай байсан, харин хүү эцэг шигээ ойлгомжгүй... гэвч чи өөр байсан. Би чамайг хэзээ ч хүсэж байгаагүй, харин одоо чи л байна Тэхён! миний талд үлдсэн цор ганц хүн нь чи байна! Намайг уучлаарай Тэхён, би үнэхээр муу зүйл хийсэн. Би амьдарсан ч хэзээ ч жаргалтай байхгүй... дахиж хэзээ ч аз жаргалтай болохгүй... 

Хэрён буугаа өөрлүүгээ чиглүүлэхэд Тэхён урагш гүйн: Болохгүй ээ!! 

Хэрён эргэж харан Тэхёныг буугаараа түлхэн: Битгий ойрт!! Эргээд хар!! эргэж харахгүй бол буудлаа шүү *уйлах*

Тэхён хурдан эргэж харахад Хэрён хэд хэдэн удаа урт амьсгаа аван: Тэхён, чи надад хайртай юу?

Тэхён эргэж харалгүй доош суун: Ээжээ! таны юу ч хийсэн бай хамаагүй, би таныг хэзээ ч үзэн ядахгүй!! 

Хэрён уйлан: Гэхдээ чи надад хайргүй, чи Сүхёнд хайртай... би түүнийг алчихсан.. намайг уучлаарай Тэхён! гэж сүүлийн үгээ хэлээд гохоо дарахад ойд буун дуу цуурайтан шувууд нисэлдэн Тэхён газар уйлсаар хүчтэй суух нь тэр. 

Хэрён өөрийгөө буудан хороожээ. Тэхён уйлан хэсэг хугацаанд ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. 

Тэхён: Сүхён!! *бувтнах* 

***

Тэхён гэртээ орж ирэхэд Дэхён том өрөөндөө ширээ зассан байх бөгөөд хоолоо идэж байв.

Дэхён: Уучлаарай, чамд ийм амт муутай хоол өгмөөргүй байна!

Тэхён толгой дохиход Дэхён: Чи бэртчихэж?

Тэхён ширээнд суун: Ээж үхсэн!

Дэхён: Өө!

Тэхён уурлан: Яадаж чи гунигласан дүр үзүүлж болохгүй байна уу?

Дэхён тайван гэгч нь дээш харан хойш сандлаа налан суугаад Тэхёны урд аяга ус тавин: Тэхён! Бид бүгдээрээ л үхнэ! Тэр одоо хаана ч байсан ганцаардахгүй!
Тэхён: Би түүнийг ойд оршуулсан! Чамайг түүн дээр нэг ч гэсэн удаа очих байх гэж найдаж байна *босох* би зочины өрөөнд нэг зураг өлгөсөн байгаа энэ та хоёрт зориулсан миний бэлэг!!!

Дэхён эхэндээ гайхширан дараа нь жуумалзан: Бид хоёрт уу?

Тэхён: Та хоёр өөрсдийнхөө төлөө хийсэн биз дээ?

Дэхён: Юу?

Тэхён санаа алдан: Та хоёрт аз жаргал хүсье! гэж хэлэн өрөөрүүгээ явахад Дэхён: Чамайг ч бас аз жаргалаа олно гэдэгт итгэж байна!

Тэхён үг хэлсэнгүй тэр өрөөндөө орон хувцасаа бэлдэх нь тэр. Учир нь тэр шинэ гэр... шинэ орчинд бүх зүйлийг шинээр эхлэхээр явж байсан юм. Тэр шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байлаа. Тэхён өөрийн хийж буй алхамдаа хэзээ ийм итгэлтэй байсангүй ачаагаа барьсаар гарч явахад Сүхён орж ирж байв. Тэр хоёр хоёул харцаа өөр тийш буруулан цагийн зүү 12:30-ыг зааж байгаа аятай хоёр тийш харан зөрөв. Мэдээж тэдний зам хэзээ ч нийлэхгүй байсан нь багаасаа л тодорхой байсан!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Одоо яах уу? ххоо~~ дуусахад хэдхэн парт үлдлээ дээ кк~~

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now