8. "Байж боломгүй юм"

474 50 0
                                    

Дараагийн шөнө

Бэкхён: Би Сүхёнийг өдөржингөө харсангүй! Ээж, та тэрнийг хаашаа явсаныг мэдэхгүй биз?

Хэрён тайван гэгч нь аяга цайнаасаа балган: Тэр Жоны фэрмийг үзмээр байна гэж байсан. Тэгээд л би түүнийг тийшээ явуулчихсан.

Бэкхён: Жон? Сэвхитэй хөдөөний хүн?

Хэрён инээмсэглэн: Фэрмтэй хөдөөний хүн! гэж засаж хэлээд цайнаасаа балган: Ямар ч л байсан тэр чамаас илүү Сүхёны нөхөр болоход тохирно.

Бэкхён уурлахад Тэхён түүнийг ширтэж Дэхён жуумалзаж байлаа.

Бэкхён: ЭЭЖ! ТА~~

Бэкхёны яриаг таслан хатагтай Хэрён: Би чамайг маргааш цэрэгт явуулна!

Ширээ тойрон суух гурван залуу зэрэг шахуу орилон: ЮУ?

Хэрён: Аяар хүүхдүүд минь~ гэхэд Бэкхён ширээнээс босон: Би явахгүй ээ! Би Сүхёныг хайхаар явлаа!

Бэкхён хаалгаруу алхаж эхлэхэд Хэрён түүний хойноос харан: Наанаа зогс, тэр иргэж ирэхгүй! гэж хэлэхдээ зэрэгцэн өрөөний хаалга онгойж бүгдийн нүд томрох нь тэр. Хэрёны зүрхний цохилт хурдсан өмнөө зогсох цагаан даашинз өмсөж хүзүүгээ цагаан боолтоор ороосон Сүхёныг харж байгаадаа балмагдан барьж байсан аягаа газар унагаах нь тэр.

Бэкхён: Сүхён?

Тэхён: ...

Дэхён: !!

Сүхён Бэкхёныг зөрж алхан ширээнд суухад Тэхён: Чи зүгээр үү?

Бэкхён түүнийг хажуу талаас нь харан: Чиний хүзүү яагаа вэ?

Сүхён хүзүүгээ барин: Би зүгээр ээ! Би өчигдөр унаад хүзүүгээ гэмтээчихсэн гэхдээ санаа зоволтгүй удахгүй эдгэчихнэ.

Сүхёныг харсанаас хойш Хэрёны сэтгэл санаа үнс шиг л болж орхив. Тэрээр ойруу гүйж өнгөрсөн шөнө Сүхёныг яаж хороож, хаана булсанаа ч сайн санаж байв. Хэрён зөвхөн өөрийнхөө хүндээр амьсгаадах чимээг сонссоор газар сөгрөн суун гараараа нунтаг шороо самардан Сүхёнг хайж байлаа. Гэвч тэр юу ч олсонгүй. Түүний булж орхисон Сүхён алга байсан юм.

Хэрён дахин гүйсээр гэртээ ирэхэд үйлчлэгч авхай нар ам амандаа Сүхёны талаар ярилцаж байв.

- Хатагтай Сүхён өнөөдөр яагаад гал тогооны ажилд тусалсангүй вэ?

- Эцэст нь тэр энэ гэрийн эзэн гэдгээ санасан юм байлгүй дээ! гэх мэтээр ярьж байхад Хэрён тэдний яриаг сонсоор гараа чанга атган Сүхёны өрөөрүү явах нь тэр.

Өрөөний хаалгыг бага зэрэг онгойлгоход Сүхён дүүжин сандал дээр суун цонхоор харагдах харшийн урдах талбайг ширтэж байв.

Хэрён: Байж боломгүй юм! *бодох*

***

Өдрийн хоолоо идэцгээж байхад Тэхён Сүхёнруу харан: Хүзүү чинь зүгээр үү?

Сүхён толгой дохин: Тиймээ өвдөлт нь намжсан ч сорив үлдэж магадгүй! гэхдээ зүгээр ээ энэ зүүлт хангалттай хааж байгаа!

Хэрён: Зүүлт ээ?

Хэрён гайхширан Сүхён хүзүүрүү өнгийн харахдаа өөрийнх нь үнэт эдлэл дунд байдаг зүүлтнүүдийн нэгийг олж харав.

Сүхён толгой дохиход Хэрён: Гоё зүүлт байна! Чи хаанаас авсан юм?

Бэкхён тэдний хажуунаас ярианд оролцон: Би өгсөн юм!

Хэрён: Гэхдээ надад яг ийм зүүлт байдаг ш дээ!

Бэкхён толгой дохин: Тиймээ би үүнийг таны үнэт эдлэлийн хайрцагнаас олсон юм.

Хэрён гараа чангалахад Тэхён түүнийг анзааран: Та зүгээр үү? гэхэд тэрээр худлаа инээн: Зүгээр дээ!

Бэкхён: Сүхён энэ зүүлтийг ээжийнх нь гэж хэлсэн, та үүнийг сайн хадгаж байсан байна шүү! гэхэд Дэхён чанга инээн: Сайн хадгалсан байна!! *босох*

Дэхён тэднийг үлдээн гарч явахад Сүхён: Хатагтай Хэрён!

Хэрён: З-зза?

Сүхён инээмсэглэн: Энэ надад зохиж байна уу, хатагтай Хэрён!

Хэрён биеэ барьсаар үг хэлсэнгүй зүгээр л толгой дохив.

***

Хэрён өрөөндөө өөрийн хөтлөдөг өдрийн тэмдэглэлтийг дэлгэн чичирсээр юм бичиж байлаа.

~ Яагаад...

~ Би хий юм харж байгаа байх...

~ Гэхдээ тэр амьд хүн шиг амьсгалж байсан шүү дээ... Эсвэл би алаагүй юм болов уу? Үгүй ээ үгүй.. би шалгасан тэр амьсгалахгүй байсан шүү дээ...

~ Хаана нь буруудсан юм бол оо?

~ Би зүүдэлж байна! Энэ зүгээр л зүүд байх~~

Хэрёны ухаангүй тэмдэглэл бичин сууж байхад хаалга дугарах нь тэр.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юу ч болоод байна даа кк~~
VOTE & COMMENT :")) би уг нь аягүү их зүйл хүлээдэг ш д ххоо~ ❤✌

"Sohyun's Secret" /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora