6. "Явах ёстой"

532 48 2
                                    

Оройн хоолны цаг аль хэдийн болжээ. Ширээ тойрон суух хүмүүс бүгд л дор бүрнээ өөрсдийн хоолыг идэцгээнэ. Энэ нь тэдний хувьд хэвийн бөгөөд энгийн үзэгдэл юм.

Чимээгүй байдлыг эвдэн Бэкхён Сүхёны таваганд мах зүсэж тавиад инээн: Сүхён чи яагаад тийм бага иддэг юм бэ?

Бэкхён дахин үйлдэлээ давтахад Сүхён эргэн тойрноо харан бага зэрэг түүнийг түлхэв.

Сүхён: Бэкхён ингэх хэрэггүй ээ! гуйя!

Бэкхён толгой сэгсрэн: Чи үнэхээр туранхай юм аа!

Сүхён дахин түүнийг түлхэхэд Хэрён түүнийг ширтэн: Сүхён битгий хөдөл! Даашинз чинь их сайхан зохиж! Чи хаанаас авсан юм бэ?

Сүхён цэх суухад Бэкхён ээжрүүгээ харан: Би авч өгсөн юм!

Хэрён: Юу?

Бэкхён: Би төвөөс түүнд зориулан авч өгсөн юм. Миний л мэдэхээр Сүхён одоог хүртэл ганц ч шинэ хувцас авч үзүүгүй! Би буруу зүйл хийсэн гэж үү? Энэ буруу хэрэг үү?

Хэрён инээмсэглэн: Үгүй дээ хүү минь~ чиний дүүдээ санаа зовох чинь зөв хэрэг! Харин би анхааралгүй байж уучлаарай Сүхён!

Сүхён толгой дохин: Зүгээр дээ хатагтай Хэрён! Би энэ хувцасыг асууж үзсэн! Хэрэв таньд тухгүй санагдаж байвал би тайлаад буцаагаад өгч болно оо!

Хэрён инээн: Үгүй дээ чи сайхан харагдаж байна! Сайхан даашинз байна хонгорхон Сүхён минь~~ би Бэкхёныг дүүдээ анхаарал тавьж байгаад нь баяртай байна! гэж хэлсээр аягатай цайгаа урууландаа хүргэхдээ хөмсөг зангидаж байлаа.

Сүхён Хэрёны хөдөлгөөний ажин: Хатагтай та өчигдөр шөнө хайрцагтай зүйл барин явж байна уу?

Хэрёны зангирсан хөмсөг тэнийж гайхширсаар болгоомжтой гэгч нь инээмсэглэн: Чи мэдчихжээ?

Сүхён: Би шөнө ус уух гээд явж байхдаа харсан юм!

Бэкхён Тэхён хоёр бие биерүүгээ харан дараа нь ээжрүүгээ харан зэрэг шахуу асуулт асуув.

- Ээж та шөнө гарсан хэрэг үү?

Дэхён: Би үйлчлэгч нараас хуульч ирсэн гэж сонссон!

Хэрён: Тиймээ тэр ирсэн юм. Тэр Дуёны захиасыг дамжуулсан. Дараа нь бид зооринд дарс ууж ярилцсан хуульч согтуудаа өрөөд байсан дарснуудыг унагаагаад хагалчихсан юм!

Дэхён инээн: Аан! Харин их чимээтэй байсан юм.

Хэрён хөвгүүдрүүгээ болон Сүхён руу ширтэн: Хуульч надад бүх өв хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэх тухай хэлсэн гэхдээ энэ чухал биш хамгийн чухам захиас бол Сүхёнд тохирох эр хүн олж өгөх байсан юм.

Бэкхён болон Тэхёны царай хувьхийн өөрчлөгдөхөд Дэхён: Тэгээд та зооринд цэвэрлэгээ хийжээ? Хогоо яагаад өөрөө гаргаж хаясан юм бэ?

Бэкхён: Та үйлчлэгч нарт хандаж болох байсан шүү дээ!

Хэрён Дэхёнруу хараад дараа нь урагш харан: Үйлчлэгч нар унтаж байcан! Тэд өдөржин ажилдаг би тэдний унтаж амрах цагаас бага ч болов хумслахыг хүсээгүй юм.

Бэкхён: Гэхдээ ээж энэ чинь өөр хэрэг шүү дээ!

Хэрён толгой сэгсрэн: Бүх зүйл зүгээр хүүхдүүд минь~~ ямар ч гэмтэл хохирол алга л байна шүү дээ!

Дэхён: *инээх*

Хэрён: Дэхён юу тийм хөгжилтэй байна?

Дэхён: Юу ч бишээ ийм хоров тохиолдох зүйлс болоод байхад яаж инээхгүй байх билээ! Магадгүй анх удаа л оройн хоол ийм шуугиантай байлаа! гэж хэлэн жуумалзсаар оройн хоолоо дуусган явахад Хэрён түүний хойноос ширтсээр Бэкхёны дуунаар түүнд анхаарлаа хандуулахад Бэкхён: Ээж та одоо амар даа!

Хэрён өөрийн хайртай хүүгээ Сүхёнд өгнө гэж бодоход л уурлан буцлаж байлаа.

Сүхён аяга таваг хураан зогсож байхад түүний мөрөнд дээш хэн нэгний гар буухад Сүхён хойш харан урвайх нь тэр.

Хэрён: Сүхён чи надтай цуг ой руу явах уу?

Сүхён: Яаx гэж байгаа юм бэ?

Хэрён: Хоолонд хэрэглэх мөөг түүх хэрэгтэй байна! Энэ мөөг ийм бүрэнхий бүүдгэр газар урагдаг юм! Амттай мөн шүүслэг учир ойн гүнд илүү их шим тэжээлтэй нь байдаг юм! Би чамайг заавал явах ёстой гэж бодож байна!

- Явах ёстой!!

Сүхён Хэрён хоёр маш хол зам туулан алхсаар л байлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ххоо :"))

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now