13. "Бэкхён"

439 41 0
                                    

Төрсөн өдрийн цайллагад ирсэн бүх хүмүүс сэтгэл хангалуун сууна. Сүхён ширээний гол суун хүмүүсийг харсаар нэг ч удаа урдаа байх таваг аяга, хундаганд хүрсэнгүй.

Хэрён түүнээс нүд салгалгүй ширтэж өөртөө нь мэндлэх хүн бүхэнд зөвхөн толгой дохих хөдөлгөөн л хийн мэндэлж байлаа.

- Хэрён, охин чинь үзэсгэлэнтэй юмаа~

Хэрён хажуу тийш хараад толгой дохиод дахин Сүхёнруу харахдаа хажуудаа зогсох хүнийг таних буцан түүнрүү хурдтай хараад инээмсэглэн: Өө, хотын дарга аа! Тийм шүү, миний охин маш үзэсгэлэнтэй!

Хотын дарга толгой дохин: Дараагийн мэдээг чинь тэсэн ядан хүлээе, хатагтай! гэж хэлээд хойш хоёр алхаад эргэж харан: Сайхан амттай шөл байсан шүү~~ гэх нь тэр.

Хэрён ч сэтгэл хангалуун инээмсэглээд эргэн Сүхёнд анхаарлаа төвөлрүүлэв.

Хэрёны хажууд Тэхён сууж, Тэхёны өөдөөс Бэкхён, Дэхён хоёр харан сууж байх бол ширээний голд ирсэн бүх зочидын урд Сүхён ярвайн сууж байв.

Хэрён: Шөлнөөс амс~~ энд байгаа бүх хүний нүдэн дээр үхээд өг!!! *бодох*

Хэрён нүдээ ч цавчихгүй Сүхёныг ширтэж байхад Тэхён түүнийг анзааран: Ээж! Та зүгээр үү?

Хэрён Сүхёнруу харсан хэвээр: Зүгээр ээ!

Тэхён толгой дохиод урагш харахдаа Сүхёныг суудлаасаа босож байхыг харав.

- Хатагтай Сүхён та болчихсон юм уу?

Сүхён: Уучлаарай *бөхийх* би угаалгын өрөө орох хэрэгтэй байна!

Сүхёныг явахад Хэрён урт амьсгаа аваад ирсэн хүмүүсрүүгээ харан дараа нь хөвгүүдрүүгээ харвал бүгд л шөлнөөс амтархан гэгч нь ууж байлаа. Удалгүй Сүхён ирж буцан ширээнд суухдаа шууд шөлнөөс халбагдах нь тэр. Энэ удаад Хэрён инээмсэглэхэд түүнийг харан сууж байсан Тэхён дахин: Ээж! Та зүгээр үү?

Хэрён нүүр дүүрэн инээн: Хэзээ ч ийм сайн байсангүй хүү минь~~

Тэхён ээжийнхээ ямар нэг зүйлд санаа зовсон, ямар нэг зүйлийг хичээнгүйлэн хийж байхыг өглөөнөөс хойш харсан ч тэр сэтгэл хөдлөлөө нууж явсаар байв. Одоо ч бас тэр нууж байлаа.

Сүхён шөлнөөс хэд халбагадан инээхэд Хэрён хөмсөг зангидах нь тэр.

Хэрён суудлаасаа босон Сүхён хажууд очиход Сүхён инээсээр: Шөл амттай байна, хатагтай Хэрён!

Хэрён: Юу?

Сүхён: Энэ шөл~~ Сүхёны яриаг таслан ширээ тойрон суух хүмүүс шуугихад урагш харвал Бэкхён ширээн дээр тулан хүндээр ханиаж, түрүүхэн идсэн шөлөндөө хахаж байх нь тэр.

Бэкхён ханиасан ч халааснаасаа хайрцагтай бөгж гаргаж ирэн ширээнээс холдохдоо өнхөрч унах нь тэр. Ирсэн зочид бүгд гайхширан суудлаасаа босоход Бэкхён газраас өндийн босоод жижиг улаан хайрцагтай хээнцэр бөгжөө чанга атгасаар Сүхёны зүг алхав.

Бэкхён Сүхёны өмнө тулан зогсоод хайрцагтай бөгжөө ширээн дээр тавин дэлгэхдээ ханиасаар л байлаа.

Зүрхэн хээтэй, шигтгээтэй бөгж Сүхён өмнө харагдахад тэрээр гараа урагш өргөхөд Бэкхён газар өнхөрөн унаж доргилтоос болоод ширээн дээрх бүх зүйлс газар унах нь тэр. Хүмүүс бүгд Бэкхёны нэрийг дуудаж орилоход Хэрёны нүд харанхуйлан, хүмүүсийн дуу хоолой чичирсээр бүх зүйл юу ч үгүй болох нь тэр.

- Хатагтай!!

- Хатагтай Хэрён! Та зүгээр үү?

- Хатагтай ухаан алдчихаж~~

Долоо хонгийн дараа

- Хатагтай, та үнэхээр бидэнд долоо хонгийн амралт өглөө гэж үү? гэсээр ахлах үйлчлэгч гадуур хувцасаа товчдон зогсохдоо асууж ард нь зогсох бүгд толгой дохиж байв.

Сүхён: Зүгээр дээ! Одоо энд хийгээд байх ажил байхгүй шүү дээ! Бас ээжийг амрах хэрэгтэй гэсэн болхоор түүнд саад болж болохгүй!

- Хатагтай Хэрён үнэхээр зүгээр гэж үү?

Сүхён: Тэр гэнэтийн шоконд орсон болхоор сайн амрахад болно гэж эмч хэлсэн... гэхэд үйлчлэгч нар ч толгой дохин долоо хоног амрах эрхтэй болсондоо үгээр хэлэхийн аргагүй баярлаж байв.

***

Дэхён Сүхёны хүзүүгээр тэврэн: Би одоо том хүү болсон болхоор та нарыгаа халамжлах болно оо...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Утгагүй байна уу? кк~~ ✌😂

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now