Сүхёны хариу үйлдэлд Хэрён инээн: Удахгүй чи намайг ээжээ гэж дуудах байх гэдэгт итгэлтэй байна!
Сүхён удаанаар доош тонгойн гарандах гялалзсан даашинзыг харсаар гараараа бүхий л хэсгийг нь мэдэрч байлаа.
Сүхён уулга алдахад Пак хатагтай түүний зүг харав. Сүхён урагдсан хэсэгрүүгээ харан: Хэрён энэ урагдчихсан байна!
Хэрёны инээх төрх хувьсхийн өөрчлөгдөж гунигтай царай гарган: Бурхан минь~~ гэсээр даашинзыг Сүхёноос шүүрч аван: Уучлаарай Сүхён! Би чамд ийм зүйл бэлэглэж чадахгүй нь~~
Сүхёны гэрэлтсэн царай гуниглаж эхлэхэд Пак хатагтай Сүхёны мөрөн дээр гараараа зөөлөн цохин: Дараагийн удаа чамд гоё бэлэг авчирах болно оо~~
Пак хатагтай өрөөрүүгээ явахад түүний гурван хөвгүүн Сүхён руу чичсээр аман амандаа бувтнаж байлаа.
- Тэр угаасаа л уранхай хувцастай ш дээ!
- Түүнд бэлэг ч аваад хэрэггүй! гэх мэтээр Бэкхён болон Тэхён хоёр түүнийг доогилж байхад Дэхён хажууд нь Сүхёны царайг харан жуумалзаж байлаа.
Сүхён өрөөрүүгээ орхоор эргэхэд аав нь ч мөн сууж байсан сандалнаасаа босон: Энн!
Үйлчлэгч авхай түүний урд зогсоход Дуён түүнийг түшсээр охиныхоо ардаас шатаар өгсөв. Тэрээр шатаар өгсөхдөө удаанаар толгой гудайлган алхах охинруугаа харан санаа алдаад Энн-д түшүүлсээр өрөөрүүгээ оров.
***
Маргааш өглөө цонхоор шувуудын жиргээн сонсогдож хүмүүсийн орилох дуу тод сонсогдож байлаа.
Сүхён гадаа шатан дээр суун харшийн урдах талбайд хөлбөмбөг тоглох гурван ахыгаа ширтэж байв.
Түүний толгойд хэзээнээс өөрийх нь амьдрал хойд эх болон ах нар гэж хэлэх ёстой энэ хөвгүүдээс хамаардаг болчихсоныг гайхан сууж байв. Түүний бодлыг таслан ямар нэг зүйл хүчтэй толгойд нь буухад түүний нүднээс шууд л нулимс урсан урдаа инээлдэн зогсох хөвгүүдийг харав.
Бөмбөгний хүчинд Сүхён сууж байсан шатнаасаа унах дөхөн босоход толгойн эргэж байв. Гэвч тэр инээх дуу хоолойнуудыг сонссоор л байлаа.
Бэкхён: Хол бай л даа! Бөмбөгөнд нүд байхгүй юм ш дээ! *инээх*
Тэхён толгой дохин: Эндээс яв! гэхэд Сүхён уйлсаар суудлаасаа босон гүйхэд Дэхён: Бид чамайг дээрэлхэж, гадуурхаагүй шүү! Харин бусдын амнаас ямар нэг зүйл сонсогдвол бид тэгэх болно гэдгийг санаарай *жуумалзах*
Түүний үг талбайд цуурайтахад ах дүү хоёр нь чанга инээх нь тэр.
Гэвч тэдний хэн нь Сүхёнд санаа зовсонгүй. Харин ч байдлыг бүр дордуулчихлаа шүү дээ...
Сүхён толгойгоо барьсаар өрөөндөө орж ирэн орон дээрээ доош харан хэвтэж хяналтгүй уйлж байв. Удалгүй тэр унтаад өгөх нь тэр. Сарны гэрэл цонхоор тусаж, ширээн дээрх сэрүүлэг гэнэт дугарахад Сүхён цочин сэрээд цонхоор харан хэвтэж байгаад босоход түүний өрөөний хаалга дугарав.
Хүчтэй бөгөөд айдас төрүүлэм хаалганы тог тог хийх чимээ сонсогдож Сүхён удаанаар хаалгаа онгойлгоход Тэхён хайрцагтай зүйл барин зогсож байлаа.
Тэхён: Сүхён! Нөгөө~ ах нарынхаа өмнөөс би уучлалт гуйя!
Сүхён үг дугарсангүй
Тэхён: Тиймээс энийг чамд өгөх гэсэн юм *инээмсэглэх*
Тэхён хайрцагтай зүйлээ өргөн Сүхён руу сарвайхад Сүхён хайрцагтай зүйлийг аван нээж үзэх эсэхдээ эргэлзэн зогсоно.
Тэхён: Нээж үзэхгүй юм уу? *жуумалзах*
Сүхён толгой сэгсрэхэд Тэхён хошуугаа унжуулан: Зза за~
Сүхён Тэхёний үйлдэлийг харан гүнзгий амьсгаа аван нээхэд хайрцаг дотроос олон ширхэг шавьж гарч ирэхэд Тэхён инээж Сүхён орилох нь тэр. Сүхёны орилох дуунаар шатны буланд зогсож байсан Бэкхён Дэхён хоёр ч гарч ирэн инээж Сүхёныг шоолж байлаа. Харин Сүхён хайрцагтай зүйлсийг газар хаян өрөөрүүгээ орон хаалгаа дотор талаас нь хаан түгжив.
- Чи ингэж хаалгаа түгжлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ш дээ! Маргааш чи өрөөнөөсөө гарах л болно.
- Тэнэг Сүхён *инээх*
- *жуумалзах*
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
500 үг гэдэг бол өдөрт хэдэн ч удаа #update хийж болно гэсэн үг шүү дээ кк~ ✌❤
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.