7. "Хагацья даа! Сүхён"

485 51 2
                                    

- Хатагтай Хэрён бид хэтэрхий холдчихлоо шүү дээ! Яагаад нэг ч мөөг тааралдахгүй байгаан бэ? гэж Сүхён чичирсээр хэлэхэд Хэрён: Үнэндээ ийм төрлийн мөөг манантай шөнө ойн гүнд ургадаг юм өдөр наранд хатчихдаг зөөлөн амттай болхоор амьтанд ч үлдээхгүй идчихдэг юм.

Сүхён толгой дохин чимээгүй л түүний хойноос алхаж байлаа.

Хэсэг хугацаанд алхсаны дараа Сүхён: Одоо болоогүй гэж үү? Хатагтай Хэрён!

Хэрён хойш харан: Одоохон хүрлээ! Бид ойрхон байна гэхдээ жоохон амарья даа! гэж хэлэн суухад Сүхён түүний хажууханд суун: Үнэнээр тийм мөөг байдаг гэж үү?

Хэрён: Юу? Чи надад итгэхгүй байгаа юм уу?

Сүхён сандран: Ү-үгүй ээ! Гэхдээ~~

Хэрён босоход гарт нь нэг боодолтой зүйл харагдах нь тэр.

Сүхён гайхширан: Хатагтай Хэрён таны гарт юу байгаан бэ?

Хэрён боодолтой зүйлээ задлан: Энэ сүхээр замд тааралдсан мөчрүүдийг тасдана

Сүхён: Өө! Гэхдээ ойн моднууд хол зайтай шүү дээ!

Хэрён толгой дохин: Би энэ тохиолдолд л авчирсан юм! Явцгаая!

Дахин хэсэг хугацаа өнгөрөхөд Сүхён: Буцаад явцгаая, Хатагтай Хэрён! Энд харанхуй бас хүйтэн байна шүү дээ бас баавгай ч байж магадгүй

Хэрён: Чи баавгайнаас айдаг юм уу?

Сүхён: Та айхгүй байна гэж үү?

Хэрён: Тэгвэл чи надаас айж байна уу, Сүхён?

Сүхён байдлыг анзааран өвдөг дээрээ сөгдөн: Гуйя хадагтай бид буцах хэрэгтэй шүү дээ!

Хэрён: Чи юу ярьна вэ? Бид мөөг түүхээр ирсэн!

Сүхён түүний гарнаас зууран: Би таны үгэнд сайн орох болно оо, ах нараасаа ч хол байна гуйж байна намайг гэрт минь аваачаач!

Хэрён: Чи намайг үзэн яддаг уу?

Сүхён: Үгүй... Үгүй ээ б-би таныг үзэн яддаггүй

Хэрён инээн: Чи чинь чичрээд байна уу даа?

Сүхён: Энд их хүйтэн байна шүү дээ

Хэрён: Чи намайг үзэн яддаггүй юм бол яагаад миний эсрэг байдаг юм?

Сүхёны нүдэнд нулимс цийлэгнэн: Би тэгдэггүй шүү дээ, хатагтай Хэрён!

Хэрён: Чи тэгдэггүй? *инээх* тэгвэл чи яагаад миний хүүг надаас булаах гээд байгаа юм?

Сүхён уйлж эхлэн: Хатагтай гуйя! Би таныг үзэн яддаггүй шүү дээ би тэгдэггүй хүсвэл би ойн байшиндаа ч амьдарч болно гуйя хатагтай!

Хэрён: *инээх*

Сүхён өвдөглөн явсаар Хэрён өмссөн хар даашинзнаас зууран: Ах нараасаа хол байх болно оо гуйя хатагтай гэрлүүгээ явцгаая тэгэх үү?

Хэрён түүнээс хормойгоо татаж аван: Чи намайг үзэн яддаг!

Сүхён толгой сэгсрэн: Үгүй ээ би тэгдэггүй! Таныг үзэн яддаггүй!

Хэрён: Үгүй ээ чи намайг үзэн яддаг! Тийм болхоор миний хүү чиний төлөө намайг орхих гэж байна!

Сүхён гараараа газар тулан: Намайг уучлаарай, хатагтай Хэрён би зөвхөн жаргалтай амьдрахыг л хүссэн *уйлах* би таныг ойлгож байна

Хэрён: Үнэхээр үү? Ойлгож байна гэж үү?

Сүхён толгой дохиход Хэрён гарт байх сүхээ өргөн: Тэгвэл энийг ч бас ойлгосон байх~

Сүхён хойшлоход Хэрён урагш алхан: Ээжээс нь хүүг нь хулгайлахаар яадаг гээч тэр хараал идсэн хулгайчийг алахыг хүсдэг юм.

***

Харанхуй ойд сарны гэрэл бүдэгхэн тусах ч Хэрёны хийх үйлдэл бүрийг харж болхоор байлаа.

Хэрён амьгүй болсон Сүхёнруу хараад түүнийг өргөн ухаж бэлдсэн шороон дээрээ тавиад хачин гэгч нь инээн: Хагацья даа, Сүхён! хүсэж мөрөөддөг үлгэрийн амьдралруугаа яв! энэ бодит ертөнц чиний сул дорой байдалд ахдах байх~~ гэж хэлсээр буцан түүнийг нунтаг шороогоор булж байлаа гэсэн ч тэр модны ард зогсох хэн нэгнийг анзаарсангүй...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Төгсөв эдр ххоо :")) ззаза тоглосон юмаа~~ үргэлжлэл бий...

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now