22. "Төгсгөл"

563 61 4
                                    

Дэхён өнгөрсөн үйл явдлыг ярьж өгөхөд Сүхён өөр тийш харан суусаар л байв. Яг одоо юу хийж, юу гэж асуухаач мэдэхгүй будилан сууж байхад Дэхён: Тэгээд ямар байна даа?

Тэр ийм зүйлийн дараа ч хүйтэн хөндий хэвээрээ л байв. Магадгүй түүнийг тодорхойлох үгс хүйтэн бөгөөд хөндий гэх үгс юм болов уу? Тэр яаж тийм их өвдөлтийг тэссэн юм бол? Тэр их өвдөлт түүнийг ийм хүн болгож өсгөсөн юм болов уу?

Сүхён юу гэж хариулахаа бодон гараа чанга атгаж байв. Эцэст нь тэр хариултаа олсон бололтой дээш харан: Би мэдээгүй! гэх нь тэр. Гэвч тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан учир энэ хоёрхон үгийг хэлжээ.

Дэхён түүний урд ширээн дээр суун: Юу? Чи намайг өрөвдөж байна уу?

Сүхён дахин бодолд дарагдахад Дэхён: Юмыг битгий удаан бод! Чи төөрөлдөнө!

Тиймээ тэр төөрөлдөж эхэлж байсан юм. Өөрт яагаад тусалсаныг~~ одоо яагаад ингээд байгааг~~ өөрийнхөө өнгөрсөн явдлыг яагаад ярьж байгаа гэх зэрэг олон зүйлийн талаар бодоход тэр төөрөлдөж байсан юм.

Энэ удаад Сүхён доош харсан хэвээр санаа алдан: Үгүй ээ, энэ огтхон ч өрөвдөлтэй биш байна! Дэхён?

Дэхён: Мм? ширээний өнцөгт суух гэж урагшлахад Сүхён: Чи анзаардаг уу? Би ярьж байхдаа хэзээ ч чиний нүдрүү харж байгаагүй гэдгийг~~

Дэхён: Мм.. Магадгүй чи намайг байнга боддог байх~~

Сүхён: Чи яагаад гэдгийг мэдэх үү?

Дэхён дахин толгой сэгсрэн: Ямар ч санаа алга!

Сүхён зүссэн сорвитой гараа өргөн: Үгүй ээ! Би чамайг мэднэ гэж бодож байна!

Дэхён Сүхёны хийх үйлдэл бүрийг нарийн харж байлаа. Сүхён гараа удаанаар бөгөөд тайван хөдөлгөөд Дэхёны цээжинд наан түүний сорвийг ч мөн илж байв.

Энэ удаад Дэхён гайхширч байлаа.

Сүхён суудал дээрээ урагшлан Дэхёны цээжинд тулаад зөөлөн амьсгалаараа төөнөн: Учир нь... Би хэзээ нэгэн цагт чиний нүдрүү хараад дурлана гэхээс айж байна! гэсээр дээш хар Дэхёны нүдрүү ширтэхэд Дэхён ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан: Ингэж хэлэх хэрэггүй дээ!

Сүхён: Яагаад?

Дэхён: Учир нь чиний айдас биелэх гэж байна! гэж хэлэн Сүхёны хүзүүнээс барин өөрлүүгээ татаж байлаа. Сүхён биеэ суллан урагшлах бүрт түүний зүрхний цохилт хурдсана. Тэр аль хэдийн айдастайгаа учирчихсан юм болов уу?

Дэхён Сүхёны зөөлөн уруулыг амтлахдаа дотроо баярлаж байв.

***

Дэхён дээш харан хэвтэж Сүхёны толгойг зөөлөн илсээр түүнрүү харан: Би энэ талаар бодсоор л байгаа, чиний эгчийн нэр хэн болохыг~

Сүхён түүний цээжинд наалдан: Энэ одоо хэнд хамаатайн?

Дэхён хажуу тийш Сүхёнруу биеэрээ харан: Бид хангалттай шудрага байлаа, гэхдээ жинхэнэ асуулт бол бид цаашдаа жаргалтай амьдрах болов уу?

Сүхёны инээмсэглэл өмнө нь нүүрэнд нь тодорч байгаагүй тийм л гэгээлэг инээмсэглэл байсан. Тэр өөртөө итгэлтэй гэгч нь урагшлаад Дэхёны цээжин дээр үнсэн: Чи юу гэж бодож байна?

Үүнээс хойш тэдэнд юу тохиолдох бол? Эцэст нь тэр хамтдаа байх болов уу? Тэд жаргалтай амьдрах болов уу?

Цаг хугацаа өнгөрөх тусам байшингийн хананд зураг нэмэгдэж байлаа.

Эхний зурагт Дэхён төгөлдөр хуурийн ард сууж Сүхён түүнийг харан зогсож байна.

Тэд дурсамжаас ч илүү сэтгэл татам бас бодитой харагдаж байна!

Хоёрдох зурагт Сүхён төгөлдөр хуурийн ард сууж байгаа бол Дэхён түүний хойно инээмсэглэн зогсоно.

Би та нарт нарийн хэлж чадахгүй ч, нэг л зүйлийг мэдэж байна. Дэхён Сүхён хоёр хүүхэдтэй болж чадаагүй дээ хэзээ ч гуниглаагүй. Гэхдээ тэдэнд муудалцах үе байсан л байх~~

Харин одоо сүүлийн зураг тэд хамтдаа төгөлдөр хуурийн ард сууж байна, тэдний үс бууралдсаныг бодоход ихэд хөгширсөн байна шүү дээ

Ямартай ч тэд урт удаан үр өгөөжтэй амьдарсан. Тэдний дурсамжинд үхэл гэж байхгүй яагаад гэж үү? Үхэл хэтэрхий гунигтай гэж бодохгүй байна уу?  Би тэднийг үргэлж үүрд хамт амьдраасай гэж хүсэж байна, яг энд яг одоо....

***

Хонгор Дуён,

Чиний амьдралд өөр нэг хайр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бидний охид гарцаагүй бусдын атаархалыг төрүүлэх болно.

Хэрвээ эмэгтэй өөрөө үр хүүхэдтэй бол тэрэнд Сүхёныг ихэр эгч дүүс гэдгийг хэзээ ч мэдэгдэхгүй байхыг хүсье. Тэдний нэг нь энэ нууцыг үүрд хамгаална гэдэгт итгэж байна.

Чиний үүрдийн хайр... Ким СоЮу!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зза нөгөө EUGENE-ны чинь өвчин хөдлөөд бичвэртэй донтон сууж дуусгалаа даа кк~~ одооноос DON'T GO бичигдэж эхлэнэ ээ ххоо~~ :")) DON'T GO-ыг хэсэг бүхэн миний толгойноос гарна тийм болхоор бодох зүйл ихтэй бас энэ шиг богино ч биш! нуршсан хэлбэргүй ч биш учраас та нарт сэтгэгдэл үлдээхийн тулд хичээх болно оо ххоо~ ✌❤

Энэхүү бичвэр нь 2017  оны 10-р сарын 20-нд дуусав.

"Sohyun's Secret" /Дууссан/Onde histórias criam vida. Descubra agora