Дэхён инээн: Энэ бол бидний гэр, харж байна уу? Энэ ч бас санааг минь зовоож байна! Чи энэ дээвэр дор болж байсан бүх зүйлийг мэдэхгүй, бас нөгөөтэйгүүр миний тухай ч мэдэхгүй!
Сүхён уснаасаа балган: Чамайг мэдэх хүсэл төрөхгүй байсан болхоор би чамайг судлаагүй!
Дэхён: Хаха~~ тэрээр гараараа үснээсээ атган инээж байв.
Дэхён: Өө, миний таамаглалаар, чи л зөвхөн ээжээс хуулчийн тухай асуухаар эгчийгээ явуулсан дараа нь түүний цогцосыг булж байхыг харсан, миний зөв үү?
Сүхён: Бид харилцан ойлголцолд хүрсэн бололтой! гэж хэлэн аяга усанд туссан өөрийнхөө тусгалыг ширтэв.
Удалгүй Сүхён уснаасаа том балгаад аягыг ширээн дээр тавин: Тэгхээр... Чи намайг алахаар төлөвлөж байна уу? Эсвэл надаар өөрийгөө алуулахыг санал болгоод байгаа юм уу?
Дэхён: Өө, ийм болхоор чинь би чамд дуртай *бувтнах* чи ойлгохгүй байна гэж үү? *босох* бид бие биедээ хэрэгтэй!
Сүхён дахин гарлуугаа харан: Би ойлгохгүй байна! Бид цусан холбоогүй чи тэднээс өөр биш! Намайг өвтгөсөн зүгээр л нэг өөдгүй амьтан!
Дэхён түүний өмнө зогсон: Үгүй ээ! Энэ бол өвдөлт биш! гэж хэлэн зангиа болон хүрмээ тайлав. Тэр дээгүүр өмссөн хувцас бүрээ тайлж байхад Сүхён хананд байх зурагруу ширтэж байв. Дэхён Сүхёны эрүүнээс зууран өөрлүүгээ харуулахад Сүхёны атрилдсан хөмсөг тэнийж гайхширах нь тэр. Сүхён гараараа Дэхён цээжинд байх урт сорвийг илэхэд Дэхён: Хэн намайг ийм болгосоныг мэдмээр байна уу?
Сүхён: Чи...!
Дэхён: Би бага байхдаа яг л чам шиг байсан, хэзээ ч инээж байгаагүй! Гэхдээ энэ сорвиноос хойш дэлхий ертөнц гэгээлэг болж эхэлсэн. Яагаад гэвэл.... Магадгүй үүнээс дор зүйл байхгүй байх... Өнгөрсөнд миний хойд эцэг болон надад юу тохиолдсоныг мэдмээр байна уу?
Дэхёны нүдэнд уур хилэн харагдаж Сүхён амаа дарсаар түүнээс харцаа буруулав.
FLASHBACK
- Алив ээ! Дэхён! Цамцаа тайл! Би чамайг сайн хармаар байна!
Дэхён цамцаа тайлан өөдөөс нь харан суух бүдүүн хөгшин эрлүү харав.
- Чи төгс бяцхан зүйл гэдгээ мэдэх үү? Чи ээжийнхээ залуу үеийнхээс ч илүү үзэсгэлэнтэй юм! Гэхдээ чи огтхон ч надтай адилгүй. Яагаад гэдгийг мэдэх үү?
YOU ARE READING
"Sohyun's Secret" /Дууссан/
Short StoryҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.