Italic-аар(I) бичсэн бүхэн Сүхёны бодол болохыг хэлье ээ!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Сүхён гадуур хувцасаа тайлан дээш харахдаа гацаж орхив. Түүний өмнө харагдах Тэхёны тэдэнд үлдээсэн зургийг ширтэн гараа чанга атган зогсож байхад Дэхён дээд даврараас бууж ирэн: Энэ зураг үнэхээр гайхалтай юм, чамд ямар санагдаж байна?
Сүхён үг хэлэлгүй гадуур хүрэмээ өлгөөд буйдан дээр суухад Дэхён инээн ширээн дээр халуун ус тавиад Сүхёны урд суув.
Сүхён: Надаас асуух зүйл байгаа юм уу?
Дэхён: Үгүй ээ! Харин чамтай ярилцмаар байна! Эцэст нь хоёулаа л үлдлээ. Бид бүх цагийн турш хамтдаа байна!
Сүхён: Чи надаас айхгүй байна уу?
Дэхён инээн: Хэрвээ чи үнэхээр чөтгөр байсан бол илүү сонирхолтой зүйл болох байлаа! гэж хэлэн хойш түшлэг налан: Шудрага байцгаая! Чиний бяцхан залийг ойлгоход тийм ч хэцүү биш! Зөвхөн нэг л зүйлд анхаарлаа хандуулна. Бэкхён хэтэрхий гэнэн байсан чи түүнд хэлсэн ч гэсэн чамд итгэхгүй байсан байх~~ Тэхён хэтэрхий нам дуутай тэр сэтгэл хөдлөлөө зөвхөн зургаар л илэрхийлдэг. Харин чиний нөгөө талын тухайд гэвэл... тэр энэ газарт гэнэн сахиусан тэнгэр байсан.. Харамсалтай нь энэ диваажин биш!!
Сүхён доош газар ширтэн: Чи мэдээд хэр удаж байна?
Дэхёх зангиагаа янзлан: Хэдэн жил... Би чамайг ойд дагаж байснаа санаж байна, дараа нь би зүг чигээ алдчихсан гэртэй харих гэж хэдэн өдөр төөрсөн ч би хэлэхээс зайлсхийсэн. Санаж байна уу?
Сүхён Дэхёнруу харан бодлогоширсоор толгой дохиод гарын алгаруу харан: Тэгэхээр чи биднийг ондоо гэдгийг маань хэлэхийн тулд намайг зүсжээ?
Дэхён инээн: Үгүй ээ! тэр үед би мэдээгүй байсан! ингэх хэрэгтэй байсан юм, би сэтгэгдэл төрүүлэхийн тулд л гарыг чинь зүссэн! Зөн сонин минь надад та хоёрыг өөр гэдгийг хэлсэн! Зөн сонингоо батлахын тулд би эгчийн чинь гарыг ч харсан тэгээд мэдсэн гэх үү дээ...
Сүхён гараа атган: Чи яагаад ингээд байгаа юм?
Дэхён: Чи үнэхээр ойлгохгүй байна гэж үү? Эхнээс нь эхлэе л дээ! Бэкхёны үхлийн талаар.... Би тавгийг сольсон! Тэрнээс хойш би үхрийн махтай шөл идээгүй!
Сүхён хөмсөг зангидахад Дэхён: Чи бид хоёроос өөр хэн нэгэн тэр өдөр үхэх л байсан! Би Бэкхёныг байна гэж бодоогүй шууд уй гашууд автсан! гэж хэлэн толгойгоо барин үснээсээ бага зэрэг атган хэлэхэд Сүхён түүний зүг харан: Чамд бас сэтгэл зүрх байдаг юм уу?
Дэхён: Хаха~~ *инээх* би чамтай л адилхан шаналж байсан!
Сүхён өөр тийш харан: Надад туслаад чамд ямар ашигтай гэж.. надаас юу хүсээд байгаа юм?
Дэхён: Чи юу бодож байна? Би чамд хэлсэн дээ! Би чамайг ойлгож байна гэж~~
Дэхён Сүхёнруу ойртон суугаад өвдөгөө тулаад гараа эрүүндээ наан: Чи ихэр эгчтэй, үнэндээ би та хоёрын хэнийг чинь Сүхён гэж дууддагийг мэдэхгүй. Гэхдээ та хоёрыг удаан хугацааны турш тэнд байсныг мэдэж байна! *Сүхёны өрөөрүү заах* би үүнийг өөртөө хадгалж, нууцлах ёстой гэдгийг мэднэ гэхдээ би сонирхолтой зүйл олсон!
Сүхён: Сонирхолтой! *бувтнах*
-Ааваа! Надад Хэрён таалагддаггүй, та яагаад түүнтэй гэрлэсэн юм бэ?
- Сүхён, би та нарыг халамжилж, эдлэнгээ эрхлэж чадахгүй байна!
Сүхён: Гэхдээ ааваа, яагаад түүнд биднийг ихэр гэдгийг хэлээгүй юм?
- Мэдэхгүй юм Сүхён энэ ээжийн чинь сүүлийн хүсэл байсан!
Сүхён хөмсөг зангидан дахин үг хэлэх гэж байхад түүний гарнаас усны дусал шиг адилхан эгч нь инээмсэглэн атгаад гарыг нь илэн: Сүхён
Сүхён: Эгчээ!
- Надад ч бас Хэрён таалагддаггүй, тиймээс яг л нэг хүн шиг байж түүнийг хуурцгаая! Сүхён! Энэ сонирхолтой байх болно оо~~
Сүхёны нүүрэнд уур хилэн буцалж байгаа бол эгчийнх нь нүд гэрэлтэж байсан юм.
Дэхён: Та хоёр унтлагын өрөөндөө солигддог! Харшид ихэвчлэг эгч чинь байдаг байсан! Гэхдээ ээжийн үеэл зуны амралтаараа ирж чиний өрөөг авсан, тиймээс чи байшингийн дээвэрлүү нүүж дараа нь ойн байшинд очисон, би ээжтэй хэзээ ч дотно байгаагүй, тиймээс туслаж чадаагүй! Харин ойн байшинд та хоёр солигддог болсон! *ёжлох* өвсөн дунд унтах сайхан байгаагүй биз дээ?
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Аливаа зүйлд ер нь хянуур байх хэрэгтэй ш дээ тэ кк~~
STAI LEGGENDO
"Sohyun's Secret" /Дууссан/
Storie breviҮзэмж төгөлдөр гоо үргэлж аюул дунд байдаг гэдгийг хэн мэдэх билээ... #1 in SHORT STORY Public: 2017.09.13 Энэхүү бичвэрийг #Манга-наас сэдэвлэв эдр кк~~ Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.