20. "Сүхён & Дэхён"

420 42 0
                                    

Сүхён: Өвөл хэцүү байсан!

Дэхён: Эгч чинь ихэвчлэн хоолны дараа алга болдог байсан, харин чи эгчийгээ хоолны үлдэгдэл авч ирэхийг хүсээдэг байсан!

Сүхён: Чи ойлгохгүй байна...

Дэхён түүнийг тоолгүй яриагаа үргэлжлүүлэн: Гэхдээ дараа нь, би үлдэгдэл дуурайж хоол хийх илүү зугаатай болохыг ойлгосон!

- Эгчээ залхаж байна бас өчүүхэн ч сонирхолтой биш байна!

- Сүхён гэртээ очиод ид!

Сүхён уурлан эгчээсээ нүүр буруулан өөр тийш харж суугаад талхнаасаа хазан: Үгүй ээ! Би тэднийг үзэн яддаг.. Би тэд нартай хамт баймааргүй байна!

Сүхён уруулаа арчин: Би секунд бүрийг та нарийг хэрхэн удирдах талаар бодож байсан!

Дэхён нэг хөмсөгөө өргөн: Биднийг үү? Би уг нь өөрийгөө онцгой гэж бодож байсан юмсан!

Сүхён: Чи зөвхөн эгчид минь л онцгой байсан. Чи яагаад Бэкхён, Тэхён хоёр чинь түүнд дурлаагүй юм бэ?

Дэхён түүний асуултыг сонсоод инээмсэглэн: Тэгээд... *Сүхёнд улам ойртох* чи яагаад бусад охид шиг надад дурлахгүй байгаа юм?

Сүхён: .....

Сүхён том нүдэлсээр хурдтай гэгч нь аягатай уснаас авч балгахад Дэхён босон: Ямартай ч та хоёрыг яагаад солигддог байсныг ойлголоо... Ингэх нь зайлшгүй шаардлага байсан учир нь миний ээж юу ч хийж чадах байсан!

Сүхён: Чи түүний өдрийн тэмдэглэлийг уншсан уу?

Дэхён хойш алхаад буйдан дээр суун: Өө тийм, өдрийн тэмдэглэл хадгалах нь ухаалаг зуршил биш шүү!

Сүхён: Тэгэхээр чи ч бас мэднэ! Чиний төрсөн эцэг түүний гарт үхсэнийг~~

Дэхён: Тийм ээ мэднэ, гэхдээ би түүнийг үзэн яддаггүй. Би хэзээ ч төрсөн эцэгтэйгээ уулзаж байгаагүй!

Сүхён уснаасаа балган: Тэр бас чамайг болон хойд эцгийг чинь дурьдаж байсан!

Дэхён ханандах зурагруу харан: Ээж болсон зүйлийг сайн мэдэхгүй!

Сүхён ёжтой инээмсэглэн: Тэгвэл чи түүнийг... алсан нь үнэн байх нь ээ?

Дэхён өөр тийш харсан хэвээр: Тийм ээ! гэв.

Сүхён: Хангалттай, тодорхой болчихлоо, чи болон чиний ээж үнэхээр адилхан юм байна!

Дэхён Сүхён хажууд суун буйдангаас зууран удаанаар өндийхдөө хөмсгөө зангидаж байв.

Дэхён: Мм? Аль талаараа~~ ээж эгчийг чинь ой руу дагуулж явахдаа ойн байшингийн хажуугаар өнгөрсөн л байж таараа... Харин чи тэднийг араад дагасан биз дээ? Хэрвээ чи зөвхөн өөрийгөө л харуулсан бол эгч чинь үхэхгүй ч байсан юм билүү!!

- Эгчээ! Би өдөр хуульч ирсэн талаар дуулсан.

- Хуульч аа?

- Тэгээд шөнө Хэрён хайрцагтай зүйл барьж явахыг харсан! Магадгүй бид нарт ямар нэг зүйл хийх гэж байгаа байх~~ оройн хоолны үеэр түүнээс асуугаарай

- За!

- Түүнд яаж нөлөөлж байгааг нь хараарай!!!

Дэхён: Би үнэндээ чамайг эгчийнхээ биеийг ухаж, харанхуйн хаа нэгтээ оршуулсаныг хараагүй ч үүнийг төсөөллөөрөө мэдэрч байна! Эгч чинь бүгдийг уучлахыг хичээсэн бүгдээр хайрлуулахын тулд... тэр Тэхёнд нүцгэн зуруулахаа хүртэл зөвшөөрсөн! Чи түүнийг үзэн ядаж бас атаархдаг байсан! Тиймээс л чи юу ч хийгээгүй. Түүнийг аймшигтай үхэж байхыг зүгээр л хараад зогсож байсан...

Дэхён өндийн Сүхёны хажууд улам тулж суун: Ганцаараа амьдрах нь чамд хангалтгүй санагдсан Бэкхён Тэхён хоёрын хайр чамд хангалттай санагдсан учраас би эргэж ирсэн...

- Яагаад чи тэдэнтэй зууралдаад байгаан бэ?  Сүхён уурлан эгчрүүгээ орилон: Тэд чинь тэнэг амьтад!!

Гэвч эгч нь түүнийг үгүйсгэн: Гэхдээ тэд надад их хайртай.

Сүхён гайхширан: Чи ч бас тэдэнд хайртай юм уу?

- Сүхён, биднийг олон хүмүүс хайрладаг, Хэрён биднийг зовоох нь хэцүү байдаг ч..

Сүхён эгчийнхээ мөрнөөс зууран: Үгүй ээ! Чиний буруу... Тэд биднийг хайрладаггүй. Тэд зөвхөн чамд л хайртай!

- Би бол чи тийм биздээ, Сүхён? Одоог хүртэл зарим нэг шалтгаанаас болоод Дэхёнд нөлөөлөхгүй байна. Түүнийг надад яаж дурууцахыг мэдэхгүй биз?

Сүхён хацарнаас нь барих ихэр эгчийнхээ гарыг түлхэн: ЧИ!!!

- Сүхён, энэ бол өөрсдийнхөө эрхийг авах ганц арга!

Сүхён бодлоо цэгцлэх гэж толгойгоо сэгсрэн: Чамайг гэр бүлдээ их анхаарал тавьдагыг мэдээгүй юм байна!!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

VOTE л нэхье хаха~ :"))

"Sohyun's Secret" /Дууссан/Where stories live. Discover now