15. "Зураг"

421 36 0
                                    

Тэхён зурж буй хоёр эмэгтэй хүний зурагруугаа ширтэж байгаад хэн нэгний амьсгаа авах дуунаар хойш хараад гайхан: Чи хэзээ орж ирсэн юм? *сандрах*

Дэхён: Түрүүхэн, би чамд саад болмооргүй байна тиймээс цааш нь үргэлжлүүл...

Тэхён зургаа хурдхан шиг эргүүлж тавихад Дэхён: Би өмнө нь энэ зургийг харж байгаагүй юм байна! Наадхаа нуух шаардлагагүй дээ!

Тэхён: Чи үүнийг ойлгосон уу?

Дэхён: Чамд л гэж хэлэхэд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй, би ойлгож байна!

Тэхён Дэхёны мөрнөөс барин: Чи үнэхээр энийг юу гэсэн утгатайг мэдэх үү? Намайг ингэж их шаналж байхад чи яаж ийм хайхрамжгүй байж чадаж байнаа!!

Дэхён: Уучлаарай Тэхён, гэхдээ би чи биш шүү дээ!

Тэхён түүнээс холдон: Чиний зөв.. Чи би биш! Чиний юу хийснийг мартах шахаж~~ *буйдан дээр суух*

Тэхён: Чи үнэхээр цэвдэг сэтгэлтэй! Мэдээж чи бусдад хараал идсэн зовлон шаналал өгдөггүй ч...

Дэхён: Намайг битгий ийм муу хүн болголдоо! гэж хэлэн Тэхёны өөдөөс харан орон дээр суугаад үргэлжлүүлэн: Чамайг гайхамшигтай зураач болж чадна гэдгийг бүгд мэднэ..

Тэхён: Үгүй ээ... Миний хүсэж байгаа зүйл энэ биш...

Дэхён: Чи юу хүсэж байгаа юм?

Тэхён хананд өлгөөтэй Сүхёны зурагруу харахад Дэхён ч мөн харан: Чи зургандаа аль хэдийн мөнхжүүлээгүй гэж үү? *Тэхёны руу харах* чиний авьяас бол үнэт эрдэнэс... үнэндээ би чамтай зарим нэг зүйлийн талаар ярилцахаар ирсэн юм!

Тэхён: ....

Дэхён: Чи ээжтэй илүү их цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байна

Тэхён: Чи яагаад түүнтэй хамт байж болохгүй гэж?

Дэхён: Ээж чамд илүү их хайртайг мэднэ биз дээ! шуудхан хэлэхэд би тэрэнд чам шиг тийм их хайртай биш

Тэхён: Өршөөгөөрэй? чи үнэндээ хэнийг ч хайрладаггүй биздээ?

Дэхён орноос босон гарах хаалгаруу зүглэн: Бүх үйлчлэгч нар гэрлүүгээ явцгаасан тэгхээр энд зөвхөн бид л байна тиймээс одоо хэн түүнд санаа тавих юм бэ?

Тэхён гайхан: Бүгд явсан? хэн тэднийг явуулсан юм бэ?

Дэхён эргэж харан: Би өнөөдөр л ирсэн чи хэнийг гэж бодож байна?

Тэхён: Сүхён *бувтнах*

Тэхён босон Дэхёныг өнгөрч алхан хаалга онгойлгоод: Чи надтай цуг явсан нь дээр байх~~ *өрөөнөөс гарах*

Дэхён түүний хойноос гаран: Үнэндээ би та нарт зориулж амттай хоол бэлдсэн нь дээр байх~~

Тэхён гайхан том харахад Дэхён: Чи намайг хор хийчихнэ гэж бодоо юу? гэхэд Тэхён: Чи хэрхэн хоол хийхийг мэддэггүй биз дээ!

Дэхён чанга инээн: Дүү минь.. чи миний талаар их олон зүйлийг мэддэггүй юм байна!!

Тэхён хоёр давхар өөд өгсөхдөө өөртөө итгэлгүй байлаа. Дэхёны зөв тэр ээжтэй энэ гэрт байгаа хүмүүсээс хамгийн их хайртай хүн нь шүү дээ. Ээжийнхээ өрөөнд ороод асуух асуултаа хүртэл бодож байлаа. Хоёр давхарт гаран хамгийн буланд байх бор хаалгатай өрөөний урд ирэн зогсоход дотор ямар нэг зүйл хагарах чимээ гарах нь тэр. Тэхён сандарсаар хаалга бага зэрэг онгойлоход Хэрён Сүхёны мөрнөөс чанга базан зогсож байгааг харав. 

Чи нууцтай л бол хэнд ч битгий мэдэгд, хэн нэгэн мэдсэн бол энэ нууц байхаа больдог жамтай. Хэзээ нэгэн цагт мэдэгдэх л болно, гэвч хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй... Чамайг үхсэний дараа юу? Эсвэл одоо юу? яг одоо хэн нэгэн чиний нууцийг өөр хэн нэгэн ярьж байхыг үгүйсгэхгүй шүү дээ!! 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хүн бүрт нууц байдаг! Чамд ч... Надад ч... гэхдээ юу гээч хэзээ нэг өдөр нууц задардаг л юм.. Чиний/Миний болон бусдын үйлдэл өмнөх өгүүлбэрийг үнэн гэдгийг илтгэнэ.... :")) чамаас өөр нэг хүн мэдэхэд л тэр зүйл нууц биш болж хувирна...

"Sohyun's Secret" /Дууссан/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon