4. "Өвдөлт"

537 52 0
                                    

Сүхён зөвхөн холоос ажиглана. Залуу түүнийг аль хэдийн эцэг шиг нь хайрлахаа больсон ч тэр очих эсэхдээ эргэлзэж байлаа. Түүний хувьд 'үхэл' гэх үг эмзэг үг болчихоод байгаа бөгөөд  маш их айх шалтгаан нь байсан юм.

Оршуулгын ёслол болж бүгд доош харан зогсгоож байлаа.

- Пак Дуён амьдралынхаа туршид сайхан сэтгэлтэй, үнэнч шудрага хүн байсан. Тэрээр хэзээ ч их эзэний эсрэг тэмцэж байгаагүй. Бид үргэлж түүнийг дурсан санаж байх болно...

Бүгд л амандаа бувтнан дээш харах бол Сүхён тонгойсон хэвээр зогсоно. Тэр уйлахгүй байсанд хажууд нь зогсох ах нар нь гайхширан Бэкхён: Төрсөн эцэг чинь үхчихээд байхад уйлах ч үгүй байх шив? Хүний үнэргүй чи ч үнэхээр араатан юм даа!

Сүхён бас л хөдөлсөнгүй чимээгүй л зогсоно.

Бэкхён: Тэхён! Чи түүнийг хараач! Уйлах ч үгүй!

Тэхён Сүхёныг хараад энэ удаад инээсэнгүй.

Тэхён Сүхёнийг өрөвдөн зогсож байв. Ёслолын ажил дуусахад Сүхён харшийн ард байрлах ой руу алхаж байлаа.

Сүхён хойно нь алхах Бэкхён Тэхён хоёрыг анзаарсан ч тоосонгүй алхаж байхад Бэкхён түүн рүү чулуу шидэн: Чи хаашаа явж байгаан бэ? Араатан!

Тэхён: Чи хариугаа авах гэж ойн шуламтай уулзах гэж байна уу? *ёжлох*

Сүхён тэднийг тоолгүй алхсаар л байлаа. Бэкхён Тэхён хоёр түүний хойноос даган алхаж хорон үг зогсоо зайгүй хэлж байлаа. Гэвч Сүхён ойн гүнрүү алхсаар л байв.

Удалгүй Бэкхён Тэхён хоёр залхсан аягүү биеэ суллан явж байсан байрандаа зогсон: Ямар уйтгартай юм бэ?

Тэхён: Маргааш гэрт ирэхээр тамруу чинь илгээнэ дээ! гэж хэлэн гүйгээд явахад Бэкхён ч бас дүүгийнхээ ардаас гүйн Сүхёноос холдов.

Сүхён алхсаар хэсэг хугацааны дараа газар суун уйлж эхлэх нь тэр. Бүтэн өдөр хуримтлагдсан нулимс асгарч тэрээр гараараа нүүрээ даран газар хэвтэж байв.

- Дээрэлхүүлчихээд~ дараа нь уйлж л байдаг! Чиний хийж чадах зүйл зөвхөн энэ үү? Уйлаад л өвдөлтөө мартана гэж бодоо юу?

Залуу эрэгтэй хүний хоолой гарахад Сүхён гараа нүүрнээсээ холдуулан харвал түүний өөдөөс Дэхён тонгойн харж байлаа.

Сүхён өндийхөд Дэхён түүний урд өвдөглөн суугаад инээн: Өвдөлтийг мэдэрч байхад намайг илүү дээр болгодог зүйл бол бүр ч муу өвдөлтийг өөр хэн нэгэнд өгөх...

Сүхён чимээгүй түүнийг харж байхад Дэхён үргэлжлүүлэн: Ойлголоо!! Чи хүмүүсийг ийм байхад л илүү их зовоохыг хүсдэг юм байна. Эсвэл... Чи зовж байхдаа таашаал авдаг юм уу?

Сүхён зөвхөн түүний хэлэх үг бүрийг сонсон сууж байлаа.

Дэхён энгэрийн халааснаасаа жижиг хутга гаргаж ирэн: Чи энийг юу болохыг мэдэх үү?

Сүхён: Ү-ү-гүй ээ

Дэхён түүний гарнаас зууран: Чи айж байна уу? Эцгээ алдахаас ч илүү аймшигтай байна уу?

Сүхён толгой сэгсрэхэд Дэхён: Тэгвэл би чамд үзүүлье! Чи үүнээс үнэхээр их айх болно! гэж хэлэн гарын атгалтаа чангалан Сүхёны алгыг зүсэх нь тэр. Сүхён ярвайсан ч ямар ч авиа гаргалгүй тэвчээртэй сууж байлаа.

Дэхён: Хэрвээ би хэн нэгнийг зовоохыг хүссэн бол түүнийг айлгаж, бүхий л амьдралынх нь туршид дуулгавартай байлгах болно. Харин одоо~~ *Сүхёныг түлхэх* энэ чамд хамааралтай!! Энэ шархны утга учир бол би гэдгийг санаарай! гэж хэлэн Сүхёныг үлдээн өөрөө харанхуй ойгоор алхан алга болчихов. Харин Сүхён гарлуугаа болон Дэхёны явсан зүгрүү ээлжлэн харсаар үлдэв.

Пак Дуёныг нас барсанаас хойш бүх өв хөрөнгө нь эхнэр болох Пак Хэрёнд шилжив. Харин Сүхёны хувьд тэрээр илүү их гадуурхагдах болжээ. Тэвчээр хатуужил, үзэсгэлэнтэй байдал нь Хэрёны зэвүүцлийг хүргэж түүнийг бүх зүйл дээр шүүлжлэх болов. Сүхён үүнийг нь даруй хүлээж авдаг байлаа. Үйлчлэгч нараас ч хүнд ажил хийнэ. Учир нь хойд эх нь түүнийг гэртээ амьдруулах цор ганц арга нь энэ юм!

- Хатагтай Сүхён та үүнийг хийж болохгүй энэ бидний ажил~~

Сүхён: Зүгээр дээ! Энийг надаар хийлгүүлээч!!

***

- Сүхён! Миний авга дүү маргааш ирнэ! Чи түүнд өрөөгөө түр зээлдүүлээч!

- Бололгүй яахав хатагтай Хэрён!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ххоо :"))

"Sohyun's Secret" /Дууссан/Onde histórias criam vida. Descubra agora