1

3.9K 257 1
                                    

                        ~Найз эсвэл хайр~
Өөрийнхөө анхны хайр гэж нэрийдэх төгс нэгэнтэй найзууд болоод их л удлаа, цаг хугацаа өнгөрөх тусам тэрэнд улам дасаж байгаагаа шөнө болгон хамт байгаагаар зүүдлэн, өдөржингөө хамт баймаар санаглах мөч болгонд мэдэрч байв. Түүндээ ойртох болгонд догдолж чимхээд, базаад, зүгээр л үнсчихмээр санагдана, өдөр бүр...

Жонгүгийн хацар та нарын бодож байгаагаас хэдэн зуу дахин зөөлхөн булбарай тийм болохоор ангийн охин тэр ч байтугай ангийн хөвгүүд хүртэл хацарыг нь чимхих гэж дайрна. Хөөрхий минь өвддөг л байх. Үнэндээ би ч тэр охидуудын нэг😅. Гэхдээ би өөр охид түүний хацарт хүрэхэд үнэхээр дургүй. Ариутгагч бодис авчирч байгаад хүрсэн газар болгоныг нь арччихаад өөрөө л ганцхан хүрэхийг хүсэж байна...

Гэхдээ... Хамгийн гайхмаар нь юу гээч... Надаас өөр нэгэн түүнд хүрэхэд дургүйг минь мэдсэн юм шиг Жонгүг нэг л өдөр хацрыг нь чимхэх охидуудад уурладаг болсон. Намайг хүрвэл бусдад уурласан шигээ уурлачих байх гэж бодоод тэвчсэн ч хэд хоногын дараа үнэхээр яаж ч чадахгүй тэрэнд хүрэхэд Жонгүг уурлах биш нүдрүү минь харан өнөө л сахиусан тэнгэр шиг инээдээрээ инээсэн юм. Зүрх минь хэмнэлээ алдаж, янз бүрийн бодол толгойг минь хагалчих шахам эргэлдэнэ. Арай тэр минь ч гэсэн надад сайн юм биш биз гэсэн баярт бодолд автах ч сэтгэлийнхээ гүнд санаа зовсоор л...

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now