3

2.8K 215 0
                                    

~Хичээлийн дараа~

Жонгүг рүү эгцэлж ч харж чадахгүй шууд л ангийнхаа хаалгын зүг гүйх шахам алхаж байтал хажуунаас гэнэт л том ханагар цээж гарч ирээд намайг зогсоож орхилоо. Мэдээж энэ хүн бол миний анхны хайрын эзэн... Надруу том алаг нүдээрээ хамт  гарахыг дохин яах ч аргаргүй баригдчихаад байж байтал миний найз ч гэхүү өрсөлдөгч ч гэхүү нэгэн охин надаас зууран хамт гадуур алхахыг гуйж эхлэх нь тэр. Түүнийг Тэжи гэдэг. Бусдын нүдэнд хөөрхөн,авъяастай, их илэн далангүй нэг үгээр бол янзтай охин ч миний нүдээр тэр их хуурамч харагддаг. Яахав хөөрхөний хувьд бол маргаж чадахгүй ч өөрөөрөө хэзээ ч байдаггүй хэд хэдэн багтай тийм л хүүхэд байгаа юм. Тэр надаас тасралтгүй гуйн хошуугаа унжуулахад аргагүйн эрхэнд зөвшөөрөн сургуулиас гарав. Мэдээж бид 2-ын ард залхсан царайтай Жонгүг ч мөн хамт алхаж ядан явж байгаа нь харагдана.
Харин Тэжи энд тэндхийн хов живийг хамж шимэн ам хуурайгүй ярьсаар л... Эхэндээ зүгээр байсан ч цагын дараа гэхэд би хангалттай залхан сүүлдээ Жонгүг ч залхах шиг болж Тэжигийн бугуйнаас атган зогсоогоод
" Бидэнд ярих зүйл байна чи явж болох уу" гээд нэг л хөндий хоолойгоор түүнд хэллээ. Тэр бага зэрэг цочирдсон харагдах ч бид хоёрлуу ээлжлэн харж харж байснаа "Мм з...Заа" гэсээр өнөөх л хуурамч инээмсэглэлээ тодруулсаар цааш явав, явсан ч байн байн бид хоёрлуу эргэж харан булан эргэн алга болоход нь бага зэрэг санаа алдаад урдаа байх Жонгүг лүү харахад тэр надруу ширтээд зогсож байх нь тэр. Их л нухацтайгаар нүд салгалгүй ширтэх нь нүүрийг минь улайлгахад хүргэж хамаг биеийн минь шар үсийг босгоход хүргэж байлаа.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now