18

1.7K 136 5
                                    

Тансаг зэрэглэлийн 2 давхар хаусны нэгэн өрөөнд Жимини утсаар ярин хэвтэнэ.

Юнги "Заа тэгээд шинэ сургууль, шинэ гэр чинь ямархуу байнадаа?" утасны цаанаас залхуутай гэгч нь нойрмоглон ярьж багаа энэ хүн бол Жиминий сайн найз. Уг нь аавынхаа авж өгсөн байранд Юнгитэй хамт амьдардаг байсан ч энэ жил эгч нь хажуудаа байлгахыг хүссэн болохоор өөрийн хамгийн үнэ цэнэтэй найзаа хүртэл орхиод энд шилжиж ирсэн хэрэг.

Жимин "Гэр ч яахав тухтай... Чамтай амьдарч байснаас л цэвэрхэн амьдарч байна."
Юнги "Яаа..."
Жимин "Хха...Сургууль харин их энгийн, хүүхдүүд нь ч багш нар нь ч маш энгийн. Гэхдээ.." Жимин энэ удаад үгээ гүйцээлгүй чимээгүй болов.

Юнги "Гэхдээ юу гэж вэ? Манай бяцхан Чимчим хүнд дээрлхүүлэд байгаа юмуу хха..."
Жимин "Үгүй ээ... Энэ сургууль их энгийн гэж хэлээ биздээ... Тэнэг чинь.."
Юнги "Тэгээд юу нь болохоо байчихсан юм бэ?"

Жимин "Би дуралчихсан юм шиг байна..." Юнгигийн хоолой энэ удаад илүү цоглог өнгөөр дугарах бөгөөд үе үе инээх нь ч утасны цаанаас сонсогдов. Юнги "Пүү овоошдээ... Чамайг чинь би уг нь гомо юм байх гэж боддог байсаншд. *инээх*"
Жимин "Битгий тэнэгтээд бай...Хүн жинхнээсээ яриад байхад чинь. Хүн шоолоод зүгээр..."

Юнги "Хха заза тэгээд ямаршуу охин юм?"

Жимин "Ммм... Би тийм ч их ярилцаж үзээгүй ээ. Гэхдээ хараад л баймаар санагддаг... Үеийнхэн дундаасаа их жижигхэн, өхөөрдөм бас их ухаантай... Мэдэхгүй ээ шууд хараад л дуралчихсан шдээ ер нь..."

Юнги "Чамд жижигхэн харагдаж байна гэхээр их л жижигхэн охин бололтой хха... Хармаар санагдчихлаа..."

Жимин "Өөрөө ч ялгаагүй жижигхэн юм байж."

Юнги "Тэгээд тийм их таалагдаад байгаа юм бол дотносоочдээ. Өдий болтол юугаа хийгээд яваад байгаа юм?"

Жимин "Яг хэлэх гээд байхад л урдаас загинаад байх юм... Дотносож болох ч гол асуудал нь тэр найз бандитай... Тэд дэндүү дотно харагддаг... Гэхдээ би ч бас түүнтэй хамт баймаар байна. Тэр банди ямар азтай гээч..."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now