11

1.9K 186 2
                                    

Амралтын хоёрхон өдөр харвах сум шиг л хурдан өнгөрөн аль хэдийн шинэ долоо хоногын даваа гарагын өглөө болсон байв. Бяба гарагт Жонгүгтай уулзаад хамтдаа хичээл хийх нэрийдлээр баахан нялуурсаар гэртээ харьсны дараа огт холбоо барьсангүй. Утсаар ярих нь байтугай явуулсан мэссэжэнд ч хариу өгөхгүй алга болчихсон найз залуудаа гомдож, уурлаж, санаа зовж ч үзнэ.

Өглөө болгон гэрээсээ гараад ирэх бүрт л аль эрт ирээд бөмбөгөнөөд зогсож байдаг манай Жонгүги энэ удаад байсангүй. Унтчихсан юм болов уу? гэж бодоод утас руу нь залгасан ч огт холбогдохгүй байв. Энэ тэндээс гэнэт гараад ирэх юм болов уу? гэж бодоод гуч гаран минут  хүлээн зогссоор хичээлийн цаг дөхөн аргагүйн эрхэнд сургуулийн зүг хөдлөв. Алхах зуураа байн байн эргэж харан түүнийгээ хайна. Өмнө нь ганцаараа яваад болоод л байдаг байсан чинь одоо бол их эвгүй хоосон мэдрэмжинд автана.

"Манай Жонгүги зүгээр биздээ..."

Замдаа өчнөөн зүйл бодсоор хөмсгөө зангидан ангидаа орж иртэл манай нөгөө Жонгүг чинь ангийн хөвгүүдтэй юу ч болоогүй юм шиг инээлдээд сууж байх нь тэр. Аль 2 хоногийн өмнөөс хүний санаа зовоож хаячихаад зүв зүгээр инээгээд сууж байгаа тэрэнд уур хүрч байлаа.

Алаад хаячихъя л даа.

Хүнд хүнд алхалсаар Жонгүгын сууж байгаа ширээнд очихын даваан дээр Тэжү гэж нэг юм Жонгүгийн хажуу талын сандал дээр суугаад гараа дэлгэн "Жонгүгиии~" гээд л инээж гарахад өнөөх чинь цүнхнээсээ бананатай сүү гаргаж ирэн түүнд өгөв. Уур хүрч ядаж байхад энэ бас юу вэ?

Жонгүг одоо л намайг ирчихсэн байгааг анзаарсан бололтой хурдан босож ирэн над дээр ирээд "Манай Нари ирчихжээ. Сайн уу?" гээд инээлээ. Урдаас малийтлаа инээгээд байгаа энэ хүнийг би яг яах ёстой юм бэ? Цохиж унагаагаад дээр нь суучих уу? Эсвэл чихийг нь дөжиртөл загинаад хаячих уу?

Түүнлүү муухай харсаар гараа элгэндээ тэврээд зогсоход намайг уурлчихсаныг мэдсэн бололтой "А...Аан өглөө харин найз нь ажилтай болоод тэгээд очиж авч чадсангүй. Уучлаарай миний бүжин..."
Би "ЮУ? Найз ааа?"
Жонгүг "А..Ааа бишээ хайр шдээ, хайр ххи"

Ангийнхан ч бид хоёрыг бага зэрэг маргаж байгааг аль хэдийнээ анзаарчихсан бүгд албаар яриа сонсох гээд ч юмуу чив чимээгүй болчихсон байв. Би Жонгүг рүү хараад хүндээр санаа алдсаар суудалдаа очин суухтай зэрэгцэн хонх дуугарлаа. Жонгүг ч ардаас ганц үг ч хэлсэгүй.
Хичээл эхлээд удаагүй байтал хажуунаас нэг хүн хатгах нь мэдрэгдэн түүнлүү харвал Намжүүн "Нари... Юу болсон юм?" гэж асуулаа
Би түүний өөдөөс бага зэрэг инээсээр "Сүртэй зүйл бишдээ Жүүни"

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now