12

2K 169 1
                                    

Жонгүг өмнө нь огт үзэгдэж харагдаж байгаагүй ширүүн төрх гаргачихсан надруу нэг харахад ууртай хахцнаас нь шууд л дайжин доош харахад тэр буцан Жин лүү анхаарлаа төвлөрүүлэв.
Жин:  Өвдөж байна новшоо. Яаж байгаа юм?
Жонгүг: Хохино чи муу...Хэн болчихоод хүний юманд хүрээд байгаа юм?
Жин: Би эхэлж асуулт тавьсан хөөе. Ийм хөөрхөн охинг уйлтал нь гомдоочихоод тоох ч үгүй байсан юм байж миний юм гэж ярихаа болимоор юм даа найз минь. Би чамаас илүү түүнийг тайвшруулж аргадаж чадах нэг царайлаг залууг мэднэ шүү...
Жонгүг: Амаа мэд! Тэр ганцхан миний хүн. Бас би өөрийн юманд ямар харамч гэдгийг чи их сайн мэдмээр л юм...

Ангийн голд хоёр том юм аймшигтай харц бие бие лүүгээ шидэлцэх нь бяцхан Нариг үнэхээр их айлгажээ. Хоёр сайн найзыг хооронд нь муудалцуулчихсан гол буруутан нь өөрийгөө гэж бодон тэднийг болиулах гэж хичээх ч амнаас нь авиа ч гарахгүй байв. Гарныхаа үеийг цайртал нь атгачихаад доош газар ширтэн чичирч эхлэхэд хаалга хүчтэй хаагдан бүгдийн анхаарлыг өөр дээрээ татлаа. Нари л ганцхан доош хэвээр байх бол Намжүүн ууртай нь аргагүй чанга чанга алхалсаар Жин болон Жонгүг хоёрын голоор орж чичрэн зогсох Нариг хөтлөөд "Та муу хоёр хорхой тэрнийг ямар их айлгаснаа хараач!" гээд нөгөө хоёр луу ээлжлэн харсаар гүнзгий амьсгаа аван гаргаад "Бүгд суудалдаа сууцгаа. Багш ирж байнэлээ" гээд намайг хөтлөн суудалдаа суув.
Жонгүг Жин: Нари?!

Намжүүн: Миний хэлснийг сонссонгүй юу?

Намжүүнийг сүртэй нь ингэж хэлсний дараа хонх ч дуугарч багш ч орж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Намжүүнийг сүртэй нь ингэж хэлсний дараа хонх ч дуугарч багш ч орж ирлээ.

Энэ үйл явдлын дараа Жүүни надтай яриа өдөх гэж хичээсэн ч би юу ч дуугарч чадахгүй хэвээр л байлаа. Багын л айхаараа хэлгүй болчихдог байсан би өнөөдөр Күүк Жин хоёрыг нэг нэгнээ гэмтээчихвий, гомдоочихвы гээд их л айсан болохоор тэр шокноосоо хэсэгтээ л гарж чадахгүй байна. Хичээлийн дараа Намжүүн нөгөө хоёртой ярилцана тийм болохоор намайг түрүүлээд харьж бай гэсэн болохоор чимээгүй агаар амьсгалан удаанаар тайвширахыг хичээнэ.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now