19

1.6K 166 6
                                    

Шинэ долоо хоног эхэлж хичээл орохыг мэдэгдэн хонх дуугарах үед багш маань Жонгүгтай хамт орж ирээд "Манай сургуулийн бүжгийн хамтлаг шагнал авсаныг та нар мэдэж байгаа байх... Жонгүгтаа баяр хүргэе." гэхэд ангийн бүх хүүхдүүд алга ташин шуугилдав.

Царай руу нь огт эгцлэн харалгүй доош харан таван хоног огт харилцаа тогтоогоогүй найз хөвгүүнээ ямар их санаж шаналсанаа дуугуй л бодон сууна. Би өөрөө эхэлж тэрний дугаар, сошиал аккаунтуудыг блоклочихсон мөртлөө ямар ч хамаагүй аргаар түүнийг намайг аргадаасай хэмээн хүсэж байсан нь тэнэг ч юм шиг. Одоо ч бас дэндүү ихээр санасан өхөөрдөм царайг нь эгцлэн харахыг хүссэн ч чадахгүй байна. Гэхдээ тэр ч бас над шиг шаналсан болов уу? Намайг санасан болов уу?

Жонгүг ширээний хажуугаар өнгөрөн суудалдаа суух явцдаа жижигхэн цаас буланд нь үлдээгээд цааш явав. Хэсэг эргэлзэж байснаа урчихгуйн тулд болгоомжтойгоор онгойлгон харвал "Ярилцах ганцхан боломж өгөөч. Завсарлагаанаар уулзья..." гэсэн байв.

Ганц ч удаа түүнлүү эгцэлж харалгүй их завсарлагаан болох мөчид өнөөдөр анх удаа Жонгүгрүү харан дохичихоод ангиас гарлаа. Тэр ч миний араас чимээгүйхэн гарч ирэв. Бид явсаар байнга хоорондоо уулздаг сургуулийн мухарт ирэхэд Жонгүг урд минь зогсоод "Маш их гомдсон байх тийм үү? Үнэхээр уучилаарай хайрт минь би...би бүхнийг тайлбарлаж чадна" хэмээн тэврэх гэхэд нь аяархан түлхэн өөрөөсөө холтгоод нүүр лүү нь эгцлэн харав.

Илүү ойроос харах мөчид түүний царай их л ядрангуй харагдана магадгүй өмнөхөөсөө жин хасчихсан болохоор ингэж харагдаад байгаа юм болов уу? Үгээр хэлэхийн аргагүй түүндээ би гомдчихсон мөртлөө санаа зовохгүй, хайрлахгүй байж чадахгүй юм...

Жонгүгийг цааш түлхэх үед тэр надруу үнэхээр санаа зовсон харцаар хараад ахиад юм хэлэхээс нь өмнө би түрүүлэн "Үнэнээ хэлээрэй... Чи надад үнэхээр сайн гэж үү?" хэдий уйлахгүй байх гэж хичээсэн ч цаанаасаа хоолой минь зангиран ийн хэлэхэд Жонгүг "Би чамд сайн бишээ-..." хэсэг амьсгал минь зогсон арай ч шууд ийм хариу сонсчихоно гэж бодоогүй байсан учраас зүрх минь дотроо эмтрэх шиг л болов.

"...Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай... Миний чамайг гэх сэтгэлийг зүгээр нэг сайн гэсэн үгээр илэрхийлж дөнгөхгүй. Гуйя Нари энэ удаад л, ганцхан энэ удаад л уучлаач...?"

Жонгүг аажмаар дөхөж ирэн нулимсыг минь арччихаад үнсэх гэж буй мэт тонгойход нь Живон Жонгүг хоёрын тэр зураглал гэнэт бодолд орж ирээд түүнээс нүүр буруулахад урам нь их л хугарсан бололтой өрөвдөлтэй харцаар надруу харлаа.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now