15

2K 155 9
                                    

Гэрт ороод дүүгээ аав ээжид оруулж өгчихөөд гялс гүйн өрөөндөө орон Жонгүгийн өгсөн дэвтрийг хартал 60 хуудастай нилээн зузаан бас их удаан авж явсан бололтой хуудаснууд нь дэрвийгээд хавтас нь үрчийчихсэн ягаан дэвтэр байлаа. Эхний хуудсыг нээгээд харвал " Нари би чамд хайртай" гэсэн бичиг нэг хуудсаар дүүрэн бичигдсэн байх ба тэр нь Жонгүгийн бичиг гэдэг нь илт. Хуруугаараа хуудсыг нь тэмтрэн инээмсгэлсээр хуудсаа эргүүлэхэд дөрвөн эрмэг дээр нь улаан сарнай зуран чисэн байх ба голд нь:
"Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай" гэж бичсэн байх ч Жонгүгийн бичгээс шал өөр бичиг байв. Гайхан эргүүлэн харахад хуудас бүр дээр уран яруу шүлэгнүүд зүүлттэй байх ч бүгд өөр өөр бичгийн хэвтэй байсан юм. Үг өгүүлбэр бүр нь сэтгэлийг уяруулж нүүрэнд минь инээмсэглэл тодруулна. Ийн явсаар хамгийн арын хуудсыг эргүүлэн харвал.
" Хайрт минь би чамайгаа юу юунаас ч илүү хамгаалмаар байна. Ирээдүйд ганцхан чиний энгэрт тэврүүлэн хэвтмээр байна.  Энэхүү дэвтэр дээр бичсэн үг бүр зөвхөн чамд л зориулсан гэдгийг санаарай. Чамд ямар их хайртайг минь энэ дэвтэр дээр шүлэг бичсэн бүх хүн нотлох болно... Хааяа хааяа тэнэг зан гаргадаг ч гэнэн хонгор чамайгаа би зөвхөн өөрийн л байлгамаар байга. Миний зүрхэнд багтаж чадах цорын ганцхан алмаз эрдэнэ бол "Зөвхөн Чи"... гэж бичсэн байлаа. Түүний энэ үгсийг уншаад өөрийн мэдэлгүй нүднээс минь нулимс цийлгэнэж гүйж очоод тэвэрч, үнсэж, хайртай гэдгээ чангаар хэлмээр байсан ч би чинь гэртээ байгаа шүүдээ. Тэрний дэвтрийг тэврээд Жонгүгийг төсөөлөн инээсээр аз жаргалдаа умбан зүүдний орон луугаа айлчиллаа.

 Тэрний дэвтрийг тэврээд Жонгүгийг төсөөлөн инээсээр аз жаргалдаа умбан зүүдний орон луугаа айлчиллаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Маргааш өглөө нь эрт сэрээд Гүүкиг бодох төдийд л хацар улаа бутран инээмсэглэхээ зогсоож чадсангүй . Одоо л нүдрүү нь эгцэлж хараад хартай гэж хэлж сурах гэж бахад ахиад л шинээр эхэлчихсэн юм шиг мэдрэмж төрөн яг л анхных шиг бишээ түүнээс ч илүү догдлон улам ихээр дурлана.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now