20

1.8K 158 26
                                    

Шаргал нар мандаж энэ хорвоод шинэхэн өдөр эхэллээ. Нүүр гараа угааж өөрийгөө бэлдсэнийхээ дараа хичээлдээ явахаар гэрээсээ гарав.

Өмнө нь бол Жонгүги туулай шиг шүүдээрээ ярзайтал инээн гэрээс гарсан даруйд тэвэрч аваад хамтдаа сургууль руугаа явдаг байсан ч одоо харин Жимин намуухан инээмсэглэсээр намайг угтана. Үнэндээ Жимин Жонгүг хоёр тэс ондоо зан чанартай хүмүүс... Жимин манай дэггүй найз хөвгүүнийг бодвол илүү буурь суурьтай бас илүү түшигтэй юм шиг санагддаг. Гэхдээ Жонгүгийг түшиггүй гэдэг утгаар биш зүгээр л Жиминтэй хамт байхад яг л аав, ахынхаа дэргэд байдаг шиг аюулгүй мэдрэмжийг авч чаддаг юм.

Өнөөдөр ч мөн адил Жимин хүлээж байгаа байхдаа хэмээн бодох ч дотроо нууцхан Жонгүгийг ирсэн байгаасай гэж хүснэ. Чимээгүй, тайван алхалсаар гэрээсээ гараад Жиминийг олж харахад түүний хажууд Жонгүги ч бас хамт зогсож байгааг анзаарав. Жонгүгийг үнэхээр их харахыг хүсэж байсан ч Жимин, Жонгүг хоёрыг хоёулаа ирчихнэ гэж огт бодоогүй шүү дээ. Магадгүй үнэхээр эвгүй нөхцөл байдал гээч нь энд үүсчихээд байх шиг байна...

"Жон Жонгүг чи энд-..." гээд хурдан алхсаар нөгөө хоёрын хажууд ирэхэд Жимин бугуйнаас минь түргэхэн шиг барьж аван "Нари-яаа... Явцгаая." гээд явах гэтэл Жонгүг түүний мөрлүү түлхэн барьчихсан байсан гарыг минь шүүрч аваад "ПАК ЖИМИН чи миний хэлсэн зүйлийн ганцыг нь ч ойлгоогүй гэж үү?" гэхэд

Жимин "Тиймээ... Би ойлгоогүй тэгээд юу гэж?" гээд миний гарыг ахин атгалаа.

Жонгүг үнэхээр ууртай харагдах бөгөөд Жимин лүү шүдээ сийгүүлэн "Яг одоо тавихгүй бол чи өөрийгөө дуусчихсан гэж мэдээрэй." гэв.

Жимин ч түүнд ялагдахгүй гэсэн шиг Жонгүг лүү эгцлэн ширтээд түүнд "Чадахгүй..." гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өглөө.

Жонгүг "Энэ муу чинь..." гээд Жимин лүү гар далайх мөчид нь би хурдхан шиг гараа татаж аваад "Би ганцаараа явчих болохоор та хоёр хэрэггүй.." гэж хэлээд хаяаад гүйчихсэн. Гэхдээ үнэндээ саяны зураглал ямар аймар байсныг та нар ч мэдэхгүй л дээ. Магадгүй та нарт аймар биш байж болох ч миний хувьд бол зүрхийг минь хагалчих хэмжээний уур амьсгал тэнд бүрдчихээд байсан юм.

Жимин " Чи түүнийг айлгачихлаа Жонгүгаа... Тэрнийг ингэж айлгаж, гомдоохыг чинь ахиж хармааргүй л байна шүү"

Жонгүг "Тэр надтай хамт байхдаа жаргалтай байдаг.

Жимин "Сонин л юмдаа Нари надтай байхдаа ч жаргалтай байдаг."

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now