10

2K 201 3
                                    

Би " Жонгүги... Чи энэ амралтын өдрүүдээр завтай юу?"
Жонгүг " Мм завтай байхаа... Миний хонгор яасан юм. Хамт байхыг хүсээ юу?"
Би " Тхх би чамтай уулзмаар байна. Бас би математик дээрээ хэдэн юм ойлгохгүй байгаа чамаар заалгах гээд л..."
Жонгүг "Би лав чамд зааж чадахгүй байхаа. Ойлгохгүй эргүүтээд байвал загинаж, зодож чадахгүй шд" гээд инээхэд нь гарлуу нь хэд хэдэн удаа цохин авах гэж хичээхэд тэр гарыг минь барьж аваад уруулдаа хүргэн холдууллаа.

Хичээлийн завсарлагаанаар Жонгүгтай цайны газарт очин гадилтай болон гүзээлзгэнэтэй сүү аван сорсоор анги руугаа явах замдаа хоорондоо ярилцан инээлдсээр явна. Хажуугаар зөрөн өнгөрөх зарим охид биднийг цоолом шахам харах бол зарим нь зүгээр л өөрийнхөө замаар найзуудтайгаа хөгжилдсөөр явах аж. Үерхэж эхэлснээсээ хойш л өдөр бүр хамтдаа цайны газар ордог байтал энэ хүүхдүүд яагаад тэгтлээ гайхаж харцгаагаад байдаг байна аа... Би тийм царай муутай юм болов уу?

Хичээлийн завгүй таван өдөр дуусч амралтын өдрийн шаргал наран тэнгэрт мандлаа. Өглөө эрт босолгүй ханатлаа унтах л энэ хорвоогын хамгийн таашаалтай зүйл байхдаа. Нүдээ нухан, хоёр гараа дэлгэн суниачихаад цаг харвал аль хэдийн арван нэгэн цаг болсон байв. Өнөөдөр Жонгүгтай өдрийн хоёр цагт байрны өмнө уулзахаар тохирсон болохоор нээх их яараад байх хэрэг гарсангүй. Хүн бүрийн л хийдэг өглөөний ариун цэврээ хангаад гал тогооруу орлоо. Оройтож сэрсэн болохоор ээж аль хэдийн өглөөний хоолоо хийчихээд намайг хүлээж байсан бололтой ширээний урд инээмсэглэн сууна.

Өдрийн нэг цаг гэхэд өөрийгөө бэлдээд дуусчихсан болохоор гадаа гарч агаар амьсгалангаа Күүкийг хүлээхээр шийдэн товлосон цагаасаа эрт гараад ирчихэв.

Гадаа өвөл орсон зузаан цас хайлан чаг чаг гэх усны дуслын чимээ энэ тэргүй сонстох нь үнэхээрийн тааламжтай. Сэвэлзүүр салхи салхилан нарны элч дулаанаар төөнөх нь хаврын урь аль хэдийнээ ороод ирснийг илэрхийлэх ажээ. Гүнзгий амьсгаа аван нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар байрны урдах тоглоомны талбай руу дөхөхөд хар багаас л хамтдаа тоглож өссөн найзууд минь тойроод суучихсан тачигнатал инээлдэж байв. Ойрд тэдэнтэй уулзаагүй болохоор гараа далласаар гүйн очиход тэд ч эелдгээр угтаж аван мэнд мэдцэгээнэ.

Ижү "Хүүе ойрд үзэгдээгүй манай Нари илүү хөөрхөн болчихож"
Хэсү "Тийм шүү. Хараагүй их удсан байна."

Би "Уучлаарай ойрд их хичээлтэй завгүй байсан болохоор...  Та нараар юу байнадаа. Юу ярьж байсан юм?" инээсээр нэг нэгээр нь тэврэн мэндэлсниыхээ дараа ийн хэлэхэд
Ижү "Аан харин хөвгүүдийн тухай яриад л"
Хэсү чанга инээсээт "Харин тиймээ уг нь бид нар хөвгүүдийг зодоод л хөөгөөд л явуулдаг байсан чинь одоо бол зүгээр хөвгүүд ярихаа больж чадахгүй болчихно гэж яаж мэдлээ дээ ..."
Юри "Наад хоёр чинь түрүүнээс хойш л нэг хүүхдийн талаар яриад шүтээд бишрээд дуусдаггүй ээ"

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now