17

1.9K 156 12
                                    

Жон Жонгүг муу дүрсгүй бяцхан туулай. Хүзүүн дээрээ шархны том дөрвөлжин наалт наачихаад нурууг минь тэр чигт нь далдлах хэмжээний урт хар үсээ задгайлан толины өөдөөс өөрийгөө харахдаа хичээлээ таслах талаар ч бодоод амжлаа. Харамсалтай нь хичээлээ таслаад хаачих ч юм билээ.

Жонгүг "Ээе миний хайраа өнгөрсөн шөнө чамайг зүүд...Яааялдааааа~" гэрээсээ гарж ирэв үү гүүюү урдаас малийтлаа инээчихсэн дуу дуулаад эхлэхээр нь гэнэт уур хүрээд үсэрч очоод хэд хэд цохиход Гүүк ч дуулахаа болин өөрийгөө хамгаалах мэт атийж байснаа "Хүүеээ чи чинь хүн андуураад байгаа юмуу? Би чиний нөгөө хайртай Гүүки нь байна шдээ"

Би "Тэнэгтээд байлдаа Жонгүгаа... Чи муу өчигдөр санаатай тийм зүйл хийсэн биздэээ...!"
Жонгүг "Байз...Юу?" хоёр том нүдээ бүлтийлгэн ингэж асуухад нь сүүлийн удаа ахиж нэг цохичихоод санаа алдан хурдан хурдан алхаж эхлэхэд Жонгүг араас ирээд мөрөөр минь гараа давуулан тэврээд "Миний бүжин үсээ яагаад задгай тавьчихсан юм? Урт үс задгай тавих ядаргаатай гээд байдаг байсан биздээ"
Энэ намайг дуртайдаа задгай тавьсан гэж бодсон юм байхдаа... "Мэдэхгүй ээ, мэдэхгүй" мөрөөр тэвэрчихсэн байсан гарыг нь түлхэж хаячихаад цааш явж байтал өвлийн хүйтэн салхи хүчтэйгээр үлээн, хүзүүгээ арай гэж далдалсан үсийг минь хойш хийсгэж орхив.

Жонгүг "Аа миний хайрын үс арзайж болохгүй ээ! Шулам шиг болчихвол Гүүки айчихна шдээ" тэр чанга чанга хөхөрсөөр үсийг минь янзалж байгаад "Өө чи минь өглөө нүүр, гар, хүзүү, толгойгоо угааж байлдаа" гэсээр өнөөх хүзүүн дээр байгаа юмыг эрхий хуруугаараа арчих гэж нилээн үрж байгаад бараг л лазераар буудахад бэлэн байгаа нүдтэй минь харц тулгаран аажмаар инээмсэглэл нь алга боллоо.

Би "Муу тэнэг. Чамайг алнадаа ."*дайрах*
Жонгүг "Х...Хөөе яагаад байгаан бэ? Болилдоо... Ааа хүн байна уу туслаарай~"

Бид хэдэн минут бие биетэйгээ ноцолдож зодолдсны эцэст хоёр том гараараа намайг чанга тэврэн "Тайвшир...Гүнзгий амьсгаа авлаа...Гаргалаа"
Би "Эхлээд намайг тавь!" шүдээ зуун ийн хэлэхэд тэр гараа болгоомжтойгоор сулруулан гараа тавиад "Т...Тэгэхээр би ийм болгочихсон байхнээ"

"Тэгээд би ийм болгох уу?"

Жонгүг "Ү...Үгүй лдээ.. Вуаа гэхдээ хайраа гайхалтай юмаа. Би ийм болчихсон хүн зөндөө харсан ч ийм хурдан амархан гэж огт бодсонгүй ээ...Вуаа" тэр сандарч цочирдохоос илүү гайхаж бишэрсэн царай гарган хүзүүг минь ахин дахин харан уулга алдана.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now