25

1.6K 145 11
                                    

Аз жаргалтай, хөгжилтэй басхүү багахан гунигтай хичээлийн жил дуусахад 10 хүрэхгүй хоног үлдсэн байх бөгөөд гадаа аль хэдийн зуны урь орсон байв.

Багахан агаар амьсгалахын тулд гэрийнхээ тагтан дээр гарвал үнэхээр үгээр хэлэмгүй сайхан өдөр болж байх ба бяцхан жаалуудын хоорондоо тоглон орилох чимээ энэ өдрийг улам л чимэх шиг.

Ийм сайхан өдөр гадуур хөгжилдөхийг хүсэхгүй хүн байх уу? Түргэхэн шиг утсаа аван Жонгүг рүү залгасан ч тэр утсаа огт авахгүй байв. Хэд хэд залган бүтэлгүйтсэний эцэст санаа алдан мэссэж биччихээд инстаграм орон өөрийгөө зугаацуулах гэж оролдов.

Хуруугаараа гүйлгэн харж байтал нэг л танил хүн хэдхэн хормын өмнө update хийсэн байгааг харлаа.

-thv-

My real buddy😘 Сайн тоглосон шүү хүүхдээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

My real buddy😘 Сайн тоглосон шүү хүүхдээ...💟
Liked by j.m, jin and 1322 others

abcdef_lmnofqrstuvwxyz Ахаа та ч бас алсан👑

Nariya Та хоёр нэртэйгээр нь үерхчихээч!

thv Ээе би царайлгаа мэднэ ээ... Ийм царайлаг болохоор эрэгтэй байсан ч хардана л даа...

Nariya @Kim_Taetae Битгий дэмий донгосоод бай... ЯАА ЖОН ЖОНГҮГ УТСАА АВ...
.
.
.
Уур хүрэн утсаа хажуу талруугаа шидчихээд хошуугаа унжуулан сууж байтал гэнэт утас хангинан чичирэх нь тэр.

Дотроо бол "Авахгүй дээ" гэж бодож байсан ч гар минь өөрийн эрхгүй явсаар аль хэдийн утсан дээрээ очин хурдхан шиг дуудлагыг нь аван чихэн дээрээ тавиад шууд л "ЯААА ЧИ МУУ ТЭХЁНТАЙ ҮЕРХЭЭРЭЙ МЭДЭВ ҮҮ? БИ ГОМДЛОО МАНГАР МИНЬ" хэмээн орилчихоод утсаа таслах гэтэл бодсоноос минь шал өөр хүний хоолой утасны цаанаас "Б...Би яасын... Ч...чи зүгээр үү?" гэв.

Уурласандаа болоод хэн залгасныг нь ч хараагүй орилчихсондоо жаахан ичин худлаа инээгээд "Ххэ... Ж...Жиминаа уучлаарай. Чамайг харин Жонгүг байна гэж бодоод орилчихлоо"

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now