6

2.5K 191 4
                                    

Өнөөдрийн болсон бүх догдлолт үйл явдлууд болоод тэр хөвгүүн... Гэртээ ороод л орой унтах цаг хүртэл бодогдон цаг тутамд инээмсэглүүлж аз жаргалд умбуулж байлаа. Түүнийгээ бодоод шөнө хэдийд унтсанаа санахгүй байгаа ч өглөө маш сэргэг сэрүүлгийн ч дууны хэрэггүйгээр год гээд л босоод ирэх нь тэр. Орноосоо үсэрч босч ирээд түргэхэн шиг угаалгын өрөөрүү зүглэн нүүр амаа угаан толинд хараад үсээ дээш цэцэгтэй боолтоор боогоод гарлаа. Бусад айлын охид шиг нүүрний гоо сайхны хэрэгсэл гээд байх юм ер нь л байхгүй ээ, байгаа нь саван л байна...

Жонгүгийн "Маргааш ирээд авнаа" гэсэн үг нь үе үе чихэнд минь сонсогдон доороо дэвхцэхэд хүргэнэ. Би гэдэг хүн анх удаа л ийм эрт ийм эрч хүчтэй байж үзэж байгаа байхаа. Дүрэмт хувцасаа өмсөн цүнхээ шүүрч гэрээсээ гүйх шахам гарав.
Гэхдээ гадаа хэн ч байсангүй. Би дэндүү эрт гараад ирсэн бололтой гэж бодоод тайван алхаж эхлэв. Нар дөнгөж дээш хөөрөхдөө улбар шар туяа тусгаж үнэхээр үзэсгэлэнтэй дүр төрхийг хорвоод гэрэлтүүлж байв😍. Нарны өөдөөс нүдээ анин дулаан илчийг нь мэдэрч байгаад урагш харвал нар гарж ирж буй зүгээс нэгэн хөвгүүн нааш алхаж байгаа харагдав. Царай нь мэдэгдэхгүй байгаа ч намайг тэнгэрт тултал догдлуулж чаддаг тэр нэгэн хөвгүүн гэдэгт би яагаад ч юм маш их итгэлтэй байлаа. Учир нь тэр минь нарнаас тод гэрэлтдэг... Жонгүгыг нааш алхан ирж байгааг мэдэж байсан болохоор түргэхэн шиг хажуу тийш харан нүдээ анисаар зогсож байтал тэр аль хэдийнээ урд минь ирээд зогсчихоод "Хөөеээ намайг хараагүй юмуу даа? Хүн тэндээс яг л клип дээр гардаг шиг үнэн зэвүүн алхаж ирж байхад" гэсээр гоншигнож эхлэв.
Би: Тэнэг минь харалгүй ядаг юм. Яг өөдөөс ирж байгаа хүнийг харахгүй би сохор биш шүү

Жонгүг "Ямар эрт гарж ирдэг юм бэ? Хүн яг гэрийнх нь үүднээс очиж авах гэж байхад" гэж хэлчихээд гарыг минь хөтлөн цааш алхлаа. Тэрний гар хүйтэн байна бас өвөл болчихсон байхад ороолт малгай ч байхгүй энгэрээ задгайлчихсан... Тэр даарч байгаа нь илт байна...

"Зогс.... Тэнэг хүүрэээ хөлдөж үхлээшд балай юмуу хэндээ сайхан харагдах гэж ингэж нимгэн явж байгаа юм. Би ийм Жонгүг биш дулаахан Жонгүгд хайртай болсон юм шүү" гээд их л ууртай царайлах гэж оролдон цахилгааныг нь хоолойнд нь тултал татахад Жонгүг "Мэдрэмжгүй охин бэ??! Хэнд гоё харагдах гэж ингэж гарсан гэж бодоов" гэж хэлээд намайг тэвэрч аваад инээхэд нь би ч даган инээгээд өөрийнхөө ороолтыг тайлан түүнд ороож өглөө.

Жонгүг эхлээд том нүдэлж байснаа " Чи өөрөө даарчихна шдээ. Хэрэггүй ээ" гээд ороосон ороолтыг минь тайлах гэж оролдоход би "Намайг хараач тийм амар даарчих юм шиг байна уу? Чамайг бодвол дулаахан заа. Холоос харвал нэг хүн жижиг баавгай хөтөлчихсөн явж байна гэж харахаар байгаа биздээ.  Дуугай наадахаа ороо" гэж хэлээд гарыг нь атган өөрийн халаас руугаа чихчихэв.
Тэр миний өөдөөс ахиж үг дуугарсангүй, хайр дүүржн харцаар үйлдэл бүрийг минь дагуулан харж багахан мишээл тодруулсан байх нь хэн хүнээс илүү жаргалтай байгааг нь илтгэнэ. Хөөрхөн юм😍

Вотэ&сэт

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now