23

1.7K 154 21
                                    

Тэхёнтай хамт инээлдсээр гэртээ орж ирэхэд хэн ч биднийг угтсангүй. Гайхан ээжийг нэг дуудчихаад Тэхёнлуу харвал "Биднийг ирсэн гэдгийг манай хамаатнууд бүгд мэдчихсэн болохоор бөөнөөрөө манайхруу явчихсан. Өнөөдөр ч нилээн найрлах байхдаа.." гээд инээмсэглэв.

Би "Хоёулаа ч гэсэн явах юмуу? Чи яагаад хамт яваагүй юм бэ?" хэмээн асуухад

Тэхён "Чамайг ямар ганцааранг чинь орхиод явалтай бишдээ... Тэглээ ч одоо орой болчихож, чи бид хоёрыг байгаа үгүйг ч мэдэхгүй хөгжилтэй байгаа байлгүй..."

Би "Тэгэхээр би хоол хийх болохнээ" гэж хэлээд хошуугаа унжуулан буйдан дээрээ хэвтэхэд "Зүгээрээ би захиалчихая... Энэ удаад ах нь даая" гээд бахархалтай царай гарган поз аван зогсох нь тэр.

Би ч бушуухан дээшээ босож ирээд "БАЯАРЛАЛАА АХАА" хэмээн орилоход Тэхён чанга инээнэ. Удалгүй Тэхёны утас дуугаран надад "Одоохон" гэж хэлээд өөр өрөөнд орон хэсэг хугацааны дараа инээсээр гарч ирлээ.

Би "Тэтэ найз охинтой болчихоо юу?" гэсээр ёжтой инээмсэглэн хажуудаа суух Тэхёныг ноолж эхлэхэд "Үгүй ээ...Арай ч болоогүй байна. Одоохондоо чи миний Хайртай эмэгтэй Номер2 гэсэн байр сууринаасаа буугаагүй байгаа болохоор тайвшир" гээд үсийг минь сэгсийлгэхэд нь инээсээр хажуудаа байсан дэрээр түүнийг цохиж авахад бидний бяцхан тулаан эхэллээ.

Захиалгын хоол ирэн хонх дуугарах мөчид л бидний тулаан дуусч амьсгаадсаар доош сууцгаав. Тэхён хаалга онгойлгон хоолоо оруулж ирэхэд нь ширээгээ цэвэрлэн буйдангынхаа өмнө зэрэгцэн суулаа. Нилээн хөдөлчихсөн болохоор байдгаараа өлсчихсөн хоёр юм хэсэг хугацаанд идэхээс өөр дуу чимээ гаргасангүй.

Эцэст нь цадах мөчид хоёулаа бие биенлүүгээ харан инээлдэх бөгөөд Тэхён бөөрөнхий гүзээгээ илэн дээш харан хэвтэнэ. "Ингэхэд Нари чи муу тэр Жонгүгтаа надаас илүү хайртай л биз." гэсээр хошуугаа унжуулан над руу заналтай гэгч нь харахад юу ч бодолгүй толгой дохин инээхэд тэр хурдхан босч ирээд "Би яг хэддэх нь юм?" хэмээн орилов.

Амандаа юм хийчихсэн байсан болохоор тэр чигтээ"Нэгт.Аав, Хоёрт.Ах, Гуравт. Дури, Дөрөвт.Жонгүг, Тавт,Намжүүн, Согжин, Жимин..." гэсээр хуруугаа даран тоолж байхад Тэхён надруу үсэрч ирээд "Ядаж чи намайг эхний тавтаа багтаах ёстой биздээ" гээд толгойг минь сугандаа хавчуулаад үсийг минь тасралтгүй сэгсийлгэхэд нь би чангаар инээн "Заазаа болъёоо... Чи нэгтэээ... Аа Тэхёнаа болиочэээ..." гэх мэтээр хашгирна.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now