4

2.7K 237 6
                                    

😊😊
Тэр надруу ширтсээр л...
Би тэрний нүдрүү эгцэлж харж чадахгүй ийш тийшээ дальдчисаар бүхэл бүтэн 5 минут өнгөрлөө тэр дуугуй л намайг ажина яг л намайг түрүүлж үг дуугархыг л хүлээгээд байгаа юм шиг.

Хэтэрхий удаан ингэж зогссон болохоор миний тэвчээр барагдан нүдээ аньж нэг санаа алдчихаад шууд түүн лүү эгцэлж хараад "Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм... Хөл өвдөөд байна дургүй байвал больж л байхгүй юу" гээд чангаар хэлчихээд эргэж хараад явах гэж байтал Жонгүг гарнаас минь хүчтэй татан өөрлүүгээ харуулаад хөөрхөн царайндаа бяцхан жуумалзалт бий болгоод "Өчигдөрийн явуулсан үгээ өөрийнхөө амаар хэлдээ" гэх нь тэр.

Сонссон даруйд л өнөөх эр зориг минь алга болж хацар халуу шатаад ирлээ. Түргэхэн шиг хажуу тийш харан ууртай царайлах гэж хичээн
"Чадахгүй ээ"гэх товч багаад тодорхой үгийн дуу муутайхан хэлэхэд тэр бага багаар надруу дөхөж эхлэв. Гадаа хүйтэн байгаа ч миний дотор халуу шатсаар зүрх минь биенээсээ гарах гэж байгаа юм шиг л цохилж байлаа.

Жонгүг дулаахан гараараа хоёр хацрыг минь барин өөрлүүгээ харуулаад "Гуйя ганцхан удаа" гээд итгэл тээсэн харцаар зөөлөн хэлэв. Догдлол гээч зүйл хамаг биеийг минь эзэмдэн итгэл найдварын багахан оч зүрхэнд минь үсэрсэн бололтой "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж чангаар хэлчихээд нүдээ тас анин дараагийн болох зүйлийг хүлээж байтал тэр минь духан дээр зөөлөн үнсээд "Үерхмээр байна"гэж хэлэхэд зүрх минь зогсчих шиг л болов. Нүдээ нээгээд түүнлүүгээ харахад туулай шиг шүднүүдээ гаргачихаад ямар хөөрхөнөөр инээж байсан гээч, зөвхөн энэ хүнээр л амьдралаа дүүргэмээр санагдаж билээ...

 Нүдээ нээгээд түүнлүүгээ харахад туулай шиг шүднүүдээ гаргачихаад ямар хөөрхөнөөр инээж байсан гээч, зөвхөн энэ хүнээр л амьдралаа дүүргэмээр санагдаж билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анхны хайр минь надад үеэрхэх санал тавьсан...

Вотэ&сэт хайртуудаа💜

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now