28. Ending

1.2K 93 4
                                    

~10 жилийн дараа~

Амьдрал гэдэг тэр чигтээ адал явдал, хөөр баяр, гуниг харуусал, хайр дурлалаар дүүрсэн дэндүү ээдрээтэй хорвоо. Гэхдээ нэг л хүний дэргэд байхад энэ бүхэн бүгд үзэсгэлэнтэй дурсамж болдог юм шүү. Гагцхүү тэр л хүнээ олчихвол хэзээ ч битгий тавьж явуулаарай.

Яг одоо Жон Жонгүг гэх хүний эхнэр болохоор энд сууж байна. Баяр баясгалан, сандрал, айдас гээд сонин ч гэсэн энэ дэлхийн хамгийн гайхалтай өвөрмөц мэдрэмжийг бүхий л биеээрээ мэдрэн амьсгаагаа түгжин сууна.

Толгой минь түм буман бодолд автагдан, цаг хугацаагаа ч үл анзааран өөрийгөө толинд харсаар сууж байтал хаалга тогших сонсогдон цаанаас нь хэдэн ч жил өнгөрсөн хүүхэд шиг гэнэн цайлган, хамгийн эрхэм нандин хүн гэж хэлж болохоор нэгэн маань ороод ирэв.

Нас нэмэхийн хэрээр улам залуужаад, царайлаг болоод байгаа энэ хүнийг өдөр болгон харахдаа өдөр болгон л алмайрах юмдаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нас нэмэхийн хэрээр улам залуужаад, царайлаг болоод байгаа энэ хүнийг өдөр болгон харахдаа өдөр болгон л алмайрах юмдаа. Энэ ах маань хичээлдээ муу байсан ч энэ сайхан царайгаараа бас маш их хичээл зүтгэлийн ачаар дэлхийд алдартай жүжигчин болж чадсан нэгэн.

Би инээмсэглэсээр дээш босон Тэхёныг тэвэрч аваад "Өнөөдөр ирж чадахгүй гэж бодож байлаа." гэхэд тэр үсийг минь зөөлхөн илээд "Чиний хурим байхад яаж ирэхгүй байж чадах билээ...Бүгдийг нь мурьчихлаа." гэсээр шүдээ ярзайлган инээмсэглэв.

Тэхён "Өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Бараг л уйлах нь..." гэсээр нүдээ дарсаар дээшээ харав.

Би "Ажил дээрээ очиж л жүжиглэ. Гэхдээ яахав баярлалаа."
Тэхён гараа нүүрнээсээ холдуулан надруу хошуугаа унжуулан хараад "Ханнн...Урамгүй шдээ.." гэснээ хажууд ирж зогсоод "За алив сугадаад яв. Ах нь хуримын танхимд нь хүргээд өгий" гэлээ.

Тэхён надруу гараа сунгах үед би ямар ч эргэлзэх зүйлгүйгээр түүнтэй наалдаж аваад хүлээлгийн өрөөг орхилоо.

Зөвхөн чи❤️ Where stories live. Discover now